Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/01495

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/01495

Дорнод аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгч *******, ******* бид ******* ХХК-тай 2023 оны 11 сарын 02-ны өдөр Өмгөөлөл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх
гэрээ /цаашид "Гэрээ" гэх" гэх/-г цахимаар байгуулсан. Гэрээний дагуу өмгөөлөгч бид "Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 сарын 18-ны өдрийн А/584 дүгээр "Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай захирамж"-тай холбоотой захиргааны маргаанд хариуцагч ******* ХХК-ийг төлөөлж оролцох, үүний хариуд ажлын хөлсний урьдчилгаанд 20,000,000 төгрөг ажлыг гүйцэтгэж дууссанаар 20,000,000 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэл авахаар харилцан тохиролцсон. Тохиролцсоны дагуу хариуцагч нь ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээр бид ажлаа эхэлсэн бөгөөд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхүүдэд маргаанд төлөөлөн оролцож, амжилттай шийдвэрлүүлж дуусгасан билээ. Үүний үр дүнд ******* ХХК нь хүчингүй болгуулсан ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авч үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл ажлаа хөлсний үлдэгдэл болох 20,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа бөгөөд төлөхийг шаардахад удахгүй төлөн гэсээр одоог хүр
тэл төлөөгүй байна. Иймд хариуцагч ******* ХХК-аас 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан *******, ******* нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлтэй ямар нэгэн маргаан байхгүй болно. нэхэмжлэгч талаас зөвшөөрвөл 2025.12.30-ний дотор 10 000 000 төгрөг, 2026.01.30-ний дотор 10 000 000 төгрөгийг төлөх хугацаа авах талаар санал гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн *******, ******* бид ******* ******* холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийг 2025 оны 12 сарын 30-ны дотор 10 сая тегрег, 2026 оны 1 сарын 30-ны дотор үлдэгдэл 10 сая төгрөгийг төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Дээрх төлбөр төлөх хугацааг нэхэмжлэгч нарын зүгээс зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Жич: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх болсонтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.1-т заасан арга хэмжээ авахуулахаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна.
 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ******* холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 сарын 30-ны дотор 10 сая төгрөг, 2026 оны 1 сарын 30-ны дотор үлдэгдэл 10 сая төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх ба зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.

Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.4-т зааснаар Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 257 950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба хариуцагчаас 128 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ******* холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг 2025 оны 12 сарын 30-ны дотор 10 сая төгрөг, 2026 оны 1 сарын 30-ны дотор үлдэгдэл 10 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгөхийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 128 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасан арга хэмжээ авахуулахаар гаргасан хүсэлтээсээ нэхэмжлэгч нар нь татгалзсан болохыг дурдсугай.

4. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх боломжтой болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ