Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/01494

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/01494

Дорнод аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 9 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *******, ******* нар нь Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас 2022.06.28-ны өдрийн 26 дугаартай Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ-г байгуулан 10 000 000 төгрөгийг авсан. Гэвч хариуцагч нар нь зээлээ хугацаандаа төлөхгүй байх тул хариуцагч 9 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие зээл аваад төлөөгүй байгаа. Учир нь миний бие осолд орж жил гаруй хугацаанд эмнэлгийн байгууллагын хяналтанд орж дээрх зээлээ хувиарын дагуу төлөх санхүүгийн боломжгүй болоод ийм байдалд хүрлээ. Одоо миний бие зүгээр болсон ажилаа хэвийн хийж байгаа тул зээлийн үлдэгдэл төлбөр болох 9 440 000 төгрөгийг 24 сараар, сард 393 000 төгрөг төлөх боломжтой байна. Энэ үнийн дүнд ямар нэгэн маргах зүйл байхгүй гагцхүү хувааж төлөх боломж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мягмарсүрэн миний бие хариуцагч *******ын гаргасан хариу тайлбартай танилцлаа. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ *******ыг хариуцагчаас чөлөөлж шийдвэрлэж байна. Мөн хариуцагч *******ын тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 9 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 9 440 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 9 440 000 төгрөгийг 24 сараар, сард 393 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх ба зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.

Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 9 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 9 440 000 төгрөгийг 24 сараар сард 393 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх боломжтой болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ