| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00275/И |
| Дугаар | 312/ШШ2025/01095 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 312/ШШ2025/01095
| 2025 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 312/ШШ2025/01095 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү *******, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин ******* нарыг эх *******гийнх нь асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д зааснаар хүү *******ыг бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 18 нас хүртэл, охин *******г бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл,амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 / суралцаж байгаа бол 18 / нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг *******оор нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 126.2.4-т заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 19-3Б-2 тоот хашаа байшинг нэхэмжлэгч *******, хүү *******, охин нарын өмчлөлд, приүс-20 маркийн 8715 ОРО улсын дугаартай автомашиныг *******ийн өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч *******оос автомашины оногдох хэсэг 5,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, хүү *******, охин нарт олгосугай.
4.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймаг Баян-Өндөр сумын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.
6.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН