Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2025/01105

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2025/01105

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* онд төрсөн, ******* настай, **************************** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,342,601 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-аас хариуцагч Э.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 27,342,601 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Э.******* / РД:*******/ нь 2023 оны 10 сарын 19-нд тоот зээлийн гэрээ байгуулан 19,500,000 /арван есөн сая таван зуун мянган / төгрөгийг, 15 /арван таван/ сарын хугацаатай, жилийн 18.6% /арван найм аравны зургаан/ хувийн хүүтэй цалингийн зээл авсан. 2024 оны 05 сарын 21-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан -А тоот зээлийн гэрээ байгуулан 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг 30 /гучин/ сарын хугацаатай, жилийн 15,6% /арван тав аравны зургаан / хувийн хүүгэй цалингийн зээлийг тус тус авсан болно. Зээлдэгч Э.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2025 оны 03 сарын 18-ний өдрийн байдлаар 133 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 25,418,720.07 /хорин таван сая дөрвон зуун арван найман мянга долоон зуун хорин тогрөг долоон мөнгө/ тогрог, зээлийн хүү 1,878,207.16 /нэг сая найман зуун далан найман мянга хоёр зуун долоон тогрөг арван зургаан мөнгө/ төгрог, нэмэгдүүлсэн хуү 45,674.******* /дөчин таван мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг, нийт 27,342,601.62 / хорин долоон сая гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун нэг төгрөг жаран хоёр мөнгө / тогрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд Э.*******од холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. тоот зээлийн гэрээний 3.3.4-д тусгасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас омно цуцалж зээлийг толүүлэхээр буцаан дуудах, 2. тоот гэрээний төлбөрт 27,342,601.62 / хорин долоон сая гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун нэг төгрөг лсаран хоёр мөнгө / төгрогийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсон улсын тэмдэгтийн хураамжийн төлборийн хамтаар иргэн Э.*******оос гаргуулан ******* *******инд олгож өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.******* нь 2023 онд тус компанид ажиллаж байхдаа ******* *******наас цалингийн зээл болох 19,5000,000, 19,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Тус компаниас ар гэр, хувийн шалтгааны улмаас чөлөөлөгдөж зээлээ төлөх боломжгүй болсон. Одоогоор миний бие нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул ******* *******ны зээлийн үлдэгдэл болох 27,342,601 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-наас хэлэн 30 сараад хуваан төлөх хүсэлттэй байгаг минь хүлээн авна уу. гэжээ

3.Нэхэмжлэгчээс гаргаж өгөн баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... тоот зээлийн гэрээ байгуулан 19,500,000 /арван есөн сая таван зуун мянган / төгрөгийг, 15 /арван таван/ сарын хугацаатай, жилийн 18.6% /арван найм аравны зургаан/ хувийн хүүтэй цалингийн зээл авсан. 2024 оны 05 сарын 21-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан -А тоот зээлийн гэрээ байгуулан 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг 30 /гучин/ сарын хугацаатай, жилийн 15,6% /арван тав аравны зургаан / хувийн хүүгэй цалингийн зээлийг тус тус авсан болно. Зээлдэгч Э.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2025 оны 03 сарын 18-ний өдрийн байдлаар 133 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 25,418,720.07 /хорин таван сая дөрвон зуун арван найман мянга долоон зуун хорин тогрөг долоон мөнгө/ тогрог, зээлийн хүү 1,878,207.16 /нэг сая найман зуун далан найман мянга хоёр зуун долоон тогрөг арван зургаан мөнгө/ төгрог, нэмэгдүүлсэн хуү 45,674.******* /дөчин таван мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг, нийт 27,342,601.62 / хорин долоон сая гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун нэг төгрөг жаран хоёр мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тоос шорооны улмаас мененгит өвчтэй болж эрхэлсэн ажилгүй болсон учраас зээлийн төлөлтөө хийлгүй ийм байдалд хүрлээ. Нэхэмжлэлийн үнийн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ

4.Хариуцагч Э.******* нь ******* ******* ХК-иас тоот зээлийн гэрээ байгуулан 19,500,000 төгрөгийг, 15 сарын хугацаатай, жилийн 18.6% хувийн хүүтэй, 2024 оны 05 сарын 21-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан -А тоот зээлийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15,6% хувийн хүүгэй цалингийн зээлийг тус тус авсан авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтудаар тогтоогдож байна.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ******* ******* ХК нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

7. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн хүсэлтээр түүнийг хүү төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй юм.

7.Иймд хариуцагч Э.*******оос зээлийн гэрээний үүрэгт 27,342,601 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэх үндэстэй байна.

11.Нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,663 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 294,663 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Э.*******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,342,601 төгрөг гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,663 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 294,663 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН