Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 93

 

2018 оны 5 сарын 14 өдөр                        2018/ШЦТ/93                   Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2018/0108/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдаан¬ы "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                     А.Цэрэндулам

Улсын яллагч                                        Я.Сансар

Насанд хүрээгүй 

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарантуяа

Насанд хүрээгүй 

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Нандинсувд

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярсайхан

Насанд хүрээгүй шүүгдэгч            Н.О 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О, Б.А нарт холбогдох 1839001600087  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Н.О , Б.А нар нь хамтран нууцаар, хууль бусаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын төвд оршин суух иргэн О.Дашбазарын гэрийн гаднаас иргэн С.Ганбатын “Dayun” маркийн мотоциклийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч С.Ганбатын: “...Манай хүү Жаргалбаяр нь миний мотоциклийг сумын төвөөр унаж яваад орой 19 цагийн үед Дадал сумын төвд байх Дашбазарын гэрт очиж хоол идээд гараад ирэх хооронд мотоцикль нь байхгүй болсон байсан. Тэгээд тэр шөнөжин хайгаад олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/

Гэрч О.Дашбазарын: “...2017 оны 12 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед манай гэрт Жаргалбаяр орж ирсэн. Тэгээд хоол идчихээд харилаа гээд гарч яваад миний мотоцикль алга болсон байна гээд буцаад орж ирсэн. Тэгэхээр нь Жаргалбаяр, бид хоёр сумаар хайж байгаад олдохгүй болохоор нь сумын төвд Жаргалбаярыг буулгаад харьсан. Маргааш нь би гэрийн гадуур гарч мөр харахад арзгар ултай гутлын мөр байхаар нь Ганбатад очиж зургийг нь ав гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/

Н.О  гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Дадал сумын иргэн С.Ганбатын ногоон өнгийн “Dayun” маркийн мотоциклийг манай ээжийн төрсөн ахын хүүхэд Б.А н хамт Дашбазар ахын гэрийнх нь гаднаас хулгайлж Дадал сумын төвийн хойд талын модонд нууж байгаад 2018 оны 01 дүгээр сард очиж сэлбэгийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/

Б.А н гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 12 дугаар сард өдрийг нь сайн мэдэхгүй байна. О  бид хоёр уулзаад сумын төвөөр явж байтал О  надад миний мотоциклийн мотор болохгүй байна, хоёулаа нийлээд мотоцикль хулгайлья гэж хэлсэн. Тэгээд явж байтал бид хоёрын хажуугаар ногоон өнгийн мотоцикльтой хүн дайрчих шахаад өнгөрсөн. Тэгтэл О  хоёулаа энэ мотоциклийг хулгайлья гээд араас нь дагаж явж байгаад сумын баруун талд айлын гадаа тавихаар нь бид хоёр Дашбазар ахын гэрийнх нь хашааны хойгуур баруун тийш түрээд сумын наадмын талбайн урд аваачиж асаагаад сумын хойд мод руу орсон. Тэгээд нөгөө мотоциклоо Батгэрэл, О  нарын өмнөх мотоцикль хулгайлж аваачиж тавьсан газар тавиад гэртээ алхаад ирсэн. Тэгээд 2 хоногийн дараа О , бид хоёр очоод моторыг нь аваад О  мотоцикльдоо тавьсан. Тэгээд үлдсэн сэлбэг болон хулгайлсан мотоциклийг арамыг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр бид хоёр очиж аваад О  мотоцикльдоо хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/ зэрэг болно. 

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.О , Б.А нар нь хамтран нууцаар, хууль бусаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын төвд оршин суух иргэн О.Дашбазарын гэрийн гаднаас иргэн С.Ганбатын “Dayun” маркийн мотоциклийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар болон насанд хүрээгүй шүүгдэгч Н.О , Б.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.О , Б.А нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Н.О , Б.А нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч С.Ганбат нь Н.О , Б.А нар хохирол бүрэн барагдуулсан, гомдол саналгүй /хх-ийн 100 тал/ гэсэн тул насанд хүрээгүй шүүгдэгч Н.О , Б.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Насанд хүрээгүй шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг нь харгалзан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                             ТОГТООХ НЬ:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Н.О, Б.А нарыг хамтран бусдын эд зүйлийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.А, Н.О  нарт ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Б.А , Н.О  нарт зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

4.  Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А , Н.О  нарт авсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг “Хэнтий аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-т даалгасугай. 

 

5. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А , Н.О  нарыг 01 /нэг/ жилийн хугацаанд хяналтандаа байлгахыг Хэнтий аймгийн “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-нд даалгасугай. 

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА