| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01236/И |
| Дугаар | 103/ШШ2025/01192 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2025/01192
| 2025 оны *******2 сарын 0******* өдөр | Дугаар *******0*******/ШШ2025/0**************92 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* талбай-5, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,688,655.*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны *******0 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч С.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,688,655.*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч С. нь 20******* оны 6 дугаар сарын 26- ны өдөр ******* банктай ЗГ-R46000*******289 тоот дижитал зээлийн гэрээг байгуулж *******,8*******0,000 төгрөгийн зээлийг жилийн 2******* хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатайгаар, сард ******* удаа (сар бүрийн 20-нд) буцаан төлөх үүрэг хүлээн авсан. Зээлдэгч С. нь ЗГ-R46000*******289 тоот зээлийн гэрээний хавсралт №*******-ын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй хуваарьт хугацааг хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд дээрх зээлийн гэрээг цуцалж, 2025 оны *******0 дугаар сарын *******6-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,688,655.*******0 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* банк ХК нь хариуцагч С.******* холбогдуулан 2,688,655.*******0 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* банкны төлөөлөгч Э.Намжимтай харилцан тохиролцож дараах байдлаар төлбөрийг төлнө. Төлбөрийг 2025 оны *******2 дугаар сарын 05-нд 250,000 төгрөг, 2025 оны *******2 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2026 оны 0******* дүгээр сарын 05-нд 250,000 төгрөг, 2026 оны 0******* дүгээр сарын 20-нд 250,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 05-нд 250,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2026 оны ******* дугаар сарын 05-нд 250,000 төгрөг, 2026 оны ******* дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 05-нд 250,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-нд 250,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 5-нд *******88,655.*******0 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Зохигчид төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,688,655.*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С. нь 2025 оны *******2 дугаар сарын 05-нд 250,000 төгрөг, 2025 оны *******2 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2026 оны 0******* дүгээр сарын 05-нд 250,000 төгрөг, 2026 оны 0******* дүгээр сарын 20-нд 250,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 05-нд 250,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2026 оны ******* дугаар сарын 05-нд 250,000 төгрөг, 2026 оны ******* дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 05- нд 250,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-нд 250,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 5-нд *******88,655.*******0 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,984 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 28,984 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА