| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01351/И |
| Дугаар | 103/ШШ2025/01209 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2025/01209
| 202******* оны 12 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ202*******/01209 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, ******* цогцолборт байрлах ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, Нарангийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 407,*******00.7******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны ******* дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь хариуцагч Ч.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 407,*******00.7******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган *******0210932 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан 8**************71**************2 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн WiFi төхөөрөмж утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
...Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 89,700.7******* төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 289,000 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 28,900 төгрөг нийт 407,*******00.7******* төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* корпорацийн нэхэмжилсэн 407,*******00.7******* төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 407,*******00.7******* төгрөг гаргуулаах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,878 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******,439 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******,439 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА