Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/01210

 

 

 

 

 

*******0************** оны 1******* сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ*******0**************/01*******10

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг, Баянмөнх, Олимп цогцолборын зүүн тал 01 тоотод байрлах, ******* аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* холбогдох 130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар *******0************** оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газар нь хариуцагч Л.Батбилгүүнд холбогдуулан 130,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:Л.Батбилгүүн нь *******0*******3 оны 11 дүгээр сарын *******1-ний өдөр О. биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 03 дугаар сарын **************-ны өдрийн *******0*******4/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн, зүйл хэсэгт зааснаар 4*******0 нэгж буюу 4*******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас ******* аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвүүд нь *******0*******3 оны 11 дүгээр сарын *******3-ны өдөр хохирогч О. эрүүл мэндэд учирсан гэмтлийг оношилгоо шинжилгээ, эмчилгээ зэрэгт 130,000 төгрөгийн тусламж, үйлчилгээг үзүүлж, тус зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж, гаргуулан авсан байна. ...Иймд Л.Батбилгүүнээс 130,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

******* аймгийн ******* газар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Л.Батбилгүүнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 130,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлөн шүүхэд гарган төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Хариуцагч 130,000 төгрөгийг төрийн сангийн 1009000*******0080 тоот дансанд бүрэн төлсөн талаар шилжүүлэгийн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1.******* аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* холбогдох 130,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 4,**************0 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 4,**************0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******,*******7******* төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА