Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/01224

 

 

 

 

 

202******* оны 12 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ202*******/*******224

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө *******9, Эко интернэйшнл тауэр, *******-******* тоотод байрлах, ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, Нарийны ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,6*******,291.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь хариуцагч А.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,6*******,291.18 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 72109 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,274,91 төгрөгийг жилийн 3*******.3 хувь буюу сарын 2.94 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй байна. Иймд үндсэн зээл 3,141,3*******3.8******* төгрөг, зээлийн хүү 4,0*******9,034.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,370,902.86 төгрөг, бусад төлбөр 30,000 төгрөг нийт 8,6*******,291.18 төгрөгийг А.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ******* финанс ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 8,6*******,291.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,6*******,291.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******2,*******71 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 76,28*******.******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76,28*******.******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА