| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01352/И |
| Дугаар | 103/ШШ2025/01233 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2025/01233
| 2025 оны *******2 сарын ************** өдөр | Дугаар *******03/ШШ2025/0*******233 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны *******27 тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 249,466.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 249,466.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б.Дуламханд нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44*******59097 тоот үйлчилгээний гэрээ болон болон гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A*******5 Blue утсыг зээлээр хуадлдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Иймд хариуцагчаас үйлчилгээний хэрэглээний төлбөрт 29,799.98 төгрөг, төхөөрөмжийн төлбөрт 2*******9,666.66 төгрөг нийт 249,466.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай байгууллагаас 44*******59097 гэрээний дугаартай хэрэглэгч Б.******* холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг зээлийн төлбөр болох 249,466.64 төгрөг 2025 оны *******2 дугаар сарын *******0-ны өдөр төлөгдсөн болно гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 249,466.64 төгрөгийг төлсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
*******.Нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 249,466.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,*******34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,067 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 4,067 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА