Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/01548

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  Б**** овогт С******* гийн Б********* ,

Нэхэмжлэлийн шаардлага: ЗГ2025032557950 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 3,429,647.92 төгрөг, үндсэн хүү 589,147.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,607.13 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 4,039,402.79 (дөрвөн сая гучин есөн мянга дөрвөн зуун хоёр) төгрөг (далан ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/02046/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С******* Б********* нь Т**** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ЗГ2025032557950 тоот гэрээний дагуу Iphone 16 128 GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 3,508,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2025032557950 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 3,429,647.92 төгрөг, үндсэн хүү 589,147.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,607.13 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 4,039,402.79 төгрөгийг хариуцагч С******* гийн Б********* өөс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Б********* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Б********* нь Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,039,402.79 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 672,000 төгрөг,

2. 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 672,000 төгрөг,

3. 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 672,000 төгрөг,

4. 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 672,000 төгрөг,

5. 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 672,000 төгрөг,

6. 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 679,402.79 төгрөгийг төлнө гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Б********* өд холбогдуулан ЗГ2025032557950 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 3,429,647.92 төгрөг, үндсэн хүү 589,147.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,607.13 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 4,039,402.79 (дөрвөн сая гучин есөн мянга дөрвөн зуун хоёр) төгрөг (далан ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б********* хүлээн зөвшөөрч ... Миний бие С.Б********* нь Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,039,402.79 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 672,000 төгрөг,

2. 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 672,000 төгрөг,

3. 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 672,000 төгрөг,

4. 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 672,000 төгрөг,

5. 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 672,000 төгрөг,

6. 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 679,402.79 төгрөгийг төлнө ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,580.44 (далан есөн мянга таван зуун ная) төгрөг (дөчин дөрөв) мөнгөний 39,790.22 (гучин есөн мянга долоон зуун ер) төгрөг (хорин хоёр) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Б********* өөс 39,790.22 (гучин есөн мянга долоон зуун ер) төгрөг (хорин хоёр) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн ЗГ2025032557950 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 3,429,647.92 төгрөг, үндсэн хүү 589,147.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,607.13 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 4,039,402.79 (дөрвөн сая гучин есөн мянга дөрвөн зуун хоёр) төгрөг (далан ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б********* төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,580.44 (далан есөн мянга таван зуун ная) төгрөг (дөчин дөрөв) мөнгөний 39,790.22 (гучин есөн мянга долоон зуун ер) төгрөг (хорин хоёр) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Б********* өөс 39,790.22 (гучин есөн мянга долоон зуун ер) төгрөг (хорин хоёр) мөнгийг гаргуулж, тус тус Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН