| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/02048/И |
| Дугаар | 320/ШШ2025/01546 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/01546
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Т**** овогт Н***** ийн А***** ,
Нэхэмжлэлийн шаардлага: 2230322 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 499,000 төгрөг, үндсэн хүү 221,145.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,291.84 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 755,437.70 (долоон зуун тавин таван мянга дөрвөн зуун гучин долоо) төгрөг (дал) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/02048/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н***** А***** нь Т**** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2230322 тоот Т**** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т**** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2230322 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 499,000 төгрөг, үндсэн хүү 221,145.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,291.84 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 755,437.70 төгрөгийг хариуцагч Н***** ийн А***** аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.А***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.А***** нь Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 755,437.70 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Н.А***** т холбогдуулан 2230322 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 499,000 төгрөг, үндсэн хүү 221,145.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,291.84 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 755,437.70 (долоон зуун тавин таван мянга дөрвөн зуун гучин долоо) төгрөг (дал) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А***** хүлээн зөвшөөрч ... Миний бие Н.А***** нь Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 755,437.70 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,680.51 (хорин хоёр мянга зургаан зуун ная) төгрөг (тавин нэг) мөнгөний тал хувь болох 11,340.255 (арван нэгэн мянга гурван зуун дөч) төгрөг (хоёр зуун тавин тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.А***** аас 11,340.255 (арван нэгэн мянга гурван зуун дөч) төгрөг (хоёр зуун тавин тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 2230322 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 499,000 төгрөг, үндсэн хүү 221,145.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,291.84 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 755,437.70 (долоон зуун тавин таван мянга дөрвөн зуун гучин долоо) төгрөг (дал) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.А***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,680.51 (хорин хоёр мянга зургаан зуун ная) төгрөг (тавин нэг) мөнгөний тал хувь болох 11,340.255 (арван нэгэн мянга гурван зуун дөч) төгрөг (хоёр зуун тавин тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.А***** аас 11,340.255 (арван нэгэн мянга гурван зуун дөч) төгрөг (хоёр зуун тавин тав) мөнгийг гаргуулж, тус тус Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН