| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0313/Э |
| Дугаар | 1133 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 1133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч С.Оюунжаргал,
иргэний нэхэмжлэгч А.О түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,
шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж д холбогдох эрүүгийн 1803 0042 00242 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Ж , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Ж нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн 11 дүгээр гудамж Сэржээ авто сургуулийн баруун талын замд Тоёота Эстима /Toyota Estima/ маркийн 24-91 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ..үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гүний худаг дээр ус авахаар зогсож байсан Б.Д , А.О нарыг мөргөж, А.О эрүүл мэндэд хөнгөн, Б.Д ын эрлүүл мэндэд хүндэвтэр хохирол, гүний худагны урд зогсож байсан С.Чулуунбилэгийн эзэмшлийн Хьюндэй Аксент /Hyundai Accent/ маркийн 55-36 УБӨ улсын дугаартай, Ч.Цэрэнтогтохын эзэмшлийн Тоёота Приус /Toyota Prius/ маркийн 80-52 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Хьюндэй Аксент /Hyundai Accent/ маркийн 55-36 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 85.000 төгрөгийн шууд, 155.000 төгрөгийн нийт, Тоёота Приус /Toyota Prius/ маркийн 80-52 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 310.000 төгрөгийн шууд, 490.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би анхнаасаа 2 сар гэртээ 2 хөл зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн тул нөхрөөрөө үүрүүлээд явж байсан. Одоо би 1 сарын цалингаа авмаар байна. Бас манай нөхөр гэртээ намайг асарсан тул нөхрийнхөө 1 сарын цалинг авмаар байна. Нийгмийн даатгалаас 250.000 төгрөг авсан гэв.
Шүүгдэгч С.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн орчимд гэртээ Цагаанчулууны хамт хоёр литрийн пиво уусан. Гэрт ус дуусчихсан байхаар нь худаг руу усанд өөрийн Тоёота Эстима маркийн 24-91 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгээд машинаа худагны үүдэнд байрлуулаад хойд кабиндаа усны саваа хийчихсэн, тэгээд хойд хаалгыг нь онгойлгоод усаа хийх санаатай хойшоо ухарч байгаад тоормоз дээрээ гишгэх гэж байгаад хаазан дээрээ гишгэчихсэн. Машинаас буугаад хартал Верна маркийн машины гэрлэн дохиог шүргээд хагалсан, Приус маркийн машины урд гупер хэсгийг зурсан, хоёр эмэгтэйг бас мөргөчихсөн байсан. Би хойшоо ухрах үйлдэл хийхдээ худаг дээр ус авч байсан хүмүүсийг хараагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 91-96 дугаар хуудас/,
Хохирогч Б.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хүрэн дэлгүүрийн гүний худаг дээрээ буюу ажлын байран дээрээ байж байсан. Аксент маркийн автомашинтай хөгшин настай хүн ус авах гээд ирэхээр нь би усыг нь хийж өгөөд худагны гадна талд буюу урд зогсож байтал худгийн урд овоолсон шороон дээр нэг Эстима маркийн машин гараад зогсчихсон байсан. Тэгээд гэнэт хойшоо ухраад хааз нэмээд орж ирээд намайг мөргөөд би хойшоо шидэгдсэн, би өөрөө босоогүй байсан бол дээгүүр даваад гарах байсан, мөн миний хажууд ус хийлгэх гээд зогсож байсан нэг хүнийг бас мөргөсөн. Ус авах гэж байсан тэр хөгшин өвгөний машин, мөн мөргүүлсэн хүүхэнтэй хамт явж байсан эмэгтэйн машин зэргийг давхар мөргасөн. Зүүн гарны тохой хэсэг хугарсан, зүүн хөл хөхөрсөн байсан, толгой жоохон доргилттой байна. Дотор муухай оргиж бөөлжис хүрч байсан. Одоо байнга нүдний зовхи таталттай байна. Эмчилгээндээ хэрэглэ гээд миний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 35-38 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 17 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Сэржээ авто засварын баруун талын худаг дээр ус авах гээд эгч Сэнгээгийн Приус маркийн 80-52 УНЯ тээврийн хэрэгслийг эгч жолоодон хамт ирсэн. Бид хоёр машинаа худгийн баруун хойд талд урагш харуулан байрлуулсан байсан. Худгийн эгч Верна маркийн автомашинтай өвөөгийн усыг хийж өгөөд байж байсан, би хажууд нь усны саваа тавиад тагийг нь онгойлгоод байж байтал урд талаас Эстима маркийн 24-91 УНУ тээврийн хэрэгсэл ухраад худгийн урд байсан өндөр шороо хэсэг дээр зогсох шиг болсон, манай эгч Сэнгээ наад машин чинь ямар эвгүй ухарч байна гэж хэлэхийн завдалгүй ухарч ирээд биднийг мөргөчихсөн. Баруун хөлийн өвдөг гишгэхээр өвдөөд, зүүн хөлний шилбэний дотор тал мэдээгүй, толгой өвдөнө, хүзүү рүү халуу дүүгнэ, баруун эгэм хөхөрсөн, баруун тохой хөхөрсөн, нүдний ухархайгаар хатгаж, чихээр хатгуулна. Эмчилгээний бүх зардал, цалин, машин тэрэгний бензин тосыг гаргуулна. Нөхөр ажлаа хийхгүй намайг харж байгаа, нөхрийн цалинг бас нэхэмжилж гаргуулна...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-31 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд найз Оюунгэрэлийн хамт худгаас ус авах гээд очсон. Худаг дээр худагны эгч, Оюунгэрэл бид гурав зогсоод ус авах гээд зогсож байтал цагаан өнгийн Эстима овоолсон шороо руу гараад ирсэн, тэгээд хамаг хурдаараа ухраад худагны эгч, Оюунгэрэл хоёрыг машиныхаа хойд хэсгээрээ ухраад мөргөсөн. Замдаа худгийн шон мөргөөд, миний машины урд хэсгийг, бас тэнд зогсож байсан Вернаг мөргөсөн. Оюунгэрэлийг босгох гэтэл хөлөө дааж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-34 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Жаргалсайханы гэрт нь орж дрилл авахаар орсон. Тэдний гэрт нь Жаргалсайхантай хамт нэг том 1.5 литрийн пиво хувааж уучихаад гарсан. Жаргалсайхан гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 103 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹6098 дүгнэлтэд “Б.Д ын биед зүүн атгаал чөмөгний доод булууны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 53 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹6097 дүгнэлтэд “А.О биед баруун ташаа, баруун тохой, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун өвдөгний үенд баруун өвдөгний урд чагтан холбоосын суналт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 57 дугаар хуудас/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 65-68 дугаар хуудас/,
Замын цагдаагийн албаны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №387 шинжээчийн дүгнэлт /хэргийн 75-76 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-9 дүгээр хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 11 дүгээр хуудас/,
Явган зорчигч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 14-17 дугаар хуудас/,
Ашид Билгүүн ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хэргийн 46 дугаар хуудас/,
Арвижих-Эстимент ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хэргийн 49 дүгээр хуудас/,
Хохирлын баримт, хохирол төлсөн баримт /хэргийн 43-45, 106-111 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 88 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Ж нь үйлдсэн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн 11 дүгээр гудамж Сэржээ авто сургуулийн баруун талын замд Тоёота Эстима /Toyota Estima/ маркийн 24-91 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ..үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гүний худаг дээр ус авахаар зогсож байсан Б.Д , А.О нарыг мөргөж, А.О эрүүл мэндэд хөнгөн, Б.Д ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, гүний худагны урд зогсож байсан С.Чулуунбилэгийн эзэмшлийн Хьюндэй Аксент /Hyundai Accent/ маркийн 55-36 УБӨ улсын дугаартай, Ч.Цэрэнтогтохын эзэмшлийн Тоёота Приус /Toyota Prius/ маркийн 80-52 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Хьюндэй Аксент /Hyundai Accent/ маркийн 55-36 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 85.000 төгрөгийн шууд, 155.000 төгрөгийн нийт, Тоёота Приус /Toyota Prius/ маркийн 80-52 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 310.000 төгрөгийн шууд, 490.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹6098 дүгнэлтэд “Б.Д ын биед зүүн атгаал чөмөгний доод булууны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 53 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹6097 дүгнэлтэд “А.О биед баруун ташаа, баруун тохой, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун өвдөгний үенд баруун өвдөгний урд чагтан холбоосын суналт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 57 дугаар хуудас/,
Хохирогч Б.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хүрэн дэлгүүрийн гүний худаг дээрээ буюу ажлын байран дээрээ байж байсан. Аксент маркийн автомашинтай хөгшин настай хүн ус авах гээд ирэхээр нь би усыг нь хийж өгөөд худагны гадна талд буюу урд зогсож байтал худгийн урд овоолсон шороон дээр нэг Эстима маркийн машин гараад зогсчихсон байсан. Тэгээд гэнэт хойшоо ухраад хааз нэмээд орж ирээд намайг мөргөөд би хойшоо шидэгдсэн, би өөрөө босоогүй байсан бол дээгүүр даваад гарах байсан, мөн миний хажууд ус хийлгэх гээд зогсож байсан нэг хүнийг бас мөргөсөн. Ус авах гэж байсан тэр хөгшин өвгөний машин, мөн мөргүүлсэн хүүхэнтэй хамт явж байсан эмэгтэйн машин зэргийг давхар мөргөсөн. Зүүн гарны тохой хэсэг хугарсан, зүүн хөл хөхөрсөн байсан, толгой жоохон доргилттой байна. Дотор муухай оргиж бөөлжис хүрч байсан. Одоо байнга нүдний зовхи таталттай байна. Эмчилгээндээ хэрэглэ гээд миний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 35-38 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.Ч нь “Миний машины эвдрэлийг засаж, намайг хохиролгүй болгосон тул гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 41 дүгээр хуудас/
Шүүгдэгч С.Ж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч А.О 1.250.000 төгрөгний ,А.Долгорт 500.000 төгрөг, С.Чулуунбилэгт 539.000 төгрөгний хохирлыг төлжээ. Иргэний нэхэмжлэгч А.Оюунгэрэл нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч өөрийн биед учирсан хөнгөн хохирлын улмаас ямар хугацаагаар ажилгүй байх шаардлагатай байсныг нотлох эмчийн магадлагаа, тухайн хугацаанд ажлаа хийгээгүй болохыг нотолсон цагийн бүртгэл болон бусад нотлох баримтуудаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. Харин нөхөр С.Хадбаатараар 1 сарын хугацаанд асруулсан тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн болно. Учир нь шинжээчийн дүгнэлтээр А.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд зайлшгүй асаргаа сувилгаа шаардлагатай байсныг нотлох баримт байхгүй байна.
Шүүх шүүгдэгч С.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
С.Ж №369552 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, №01465317 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, иргэний нэхэмжлэгч А.О нь ажилгүй байсан хугацааны цалин,бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.