| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/02047/И |
| Дугаар | 320/ШШ2025/01545 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/01545
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: М**** хувьцаат компани /хаалттай/,
Хариуцагч: Х***** овогт Н****** н З***** ,
Нэхэмжлэлийн шаардлага: 6000435126 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,405,417 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,031,094 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,495.7 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 18,512.007.10 (арван найман сая таван зуун арван хоёр мянга долоо) төгрөг (арав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/02047/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М**** хувьцаат компани /хаалттай/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000435126 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,405,417 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,031,094 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,495.7 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 18,512.007.10 төгрөгийг хариуцагч Н****** н З***** гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.З***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.З***** нь М**** ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. М**** ХК-ийн 18,512,007.10 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
4. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
5. 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
6. 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
7. 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
8. 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
9. 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
10. 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,862,007.10 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М**** хувьцаат компани /хаалттай/ нь хариуцагч Н.З***** д холбогдуулан 6000435126 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,405,417 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,031,094 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,495.7 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 18,512.007.10 (арван найман сая таван зуун арван хоёр мянга долоо) төгрөг (арав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.З***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Н.З***** нь М**** ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. М**** ХК-ийн 18,512,007.10 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
4. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
5. 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
6. 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
7. 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
8. 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
9. 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,850,000 төгрөг,
10. 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,862,007.10 төгрөгийг төлнө ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,510 (хоёр зуун тавин мянга таван зуун арав) төгрөгийн тав хувь буюу 125,255 (нэг зуун хорин таван мянга хоёр зуун тавин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.З***** гаас 125,255 (нэг зуун хорин таван мянга хоёр зуун тавин тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М**** хувьцаат компани /хаалттай/-ийн нэхэмжилсэн 6000435126 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,405,417 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,031,094 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,495.7 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 18,512.007.10 (арван найман сая таван зуун арван хоёр мянга долоо) төгрөг (арав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.З***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,510 (хоёр зуун тавин мянга таван зуун арав) төгрөгийн тав хувь буюу 125,255 (нэг зуун хорин таван мянга хоёр зуун тавин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.З***** гаас 125,255 (нэг зуун хорин таван мянга хоёр зуун тавин тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч М**** хувьцаат компани /хаалттай/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН