| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/02049/И |
| Дугаар | 320/ШШ2025/01542 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/01542
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Х*** Х*** Ү*** Г*** ,
Хариуцагч: Д******* гийн Г****** ,
Хариуцагч: Р******** ийн С****** ,
Хариуцагч: А** нын Л******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөрт 8,000,000 (найман сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/02049/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х**** Х*** Ү**** Г*** ын дарга Т.Р****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Р.С****** нь Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөдөлмөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ-г байгуулж, түүнд 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн.
Мөн Р.С****** тай байгуулсан гэрээний батлан даагчаар А.Л******* нь батлан даалтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 1.3-т.... үүрэг гүйцэтгэгч тал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд олгогдсон зээл, санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, хүү, анз, шүүхийн зардал, учирсан хохирлыг үүрэг гүйцэтгүүлэгч талд нөхөн төлж, бүрэн хариуцлага хүлээхээр зөвшөөрөв... гэж заасан. Гэтэл Р.С****** нь зээлийн төлбөрийг огт төлөөгүй байна.
Иймд 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөдөлмөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ-ний үүрэгт 8,000,000 төгрөгийг Р.С****** , А.Л******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х**** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний Э.Х**** нь нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х**** Х*** Ү**** Г*** ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа юм.
Хариуцагч Р.С****** , А.Л******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Хөвсгөл аймгийн Х*** Х*** Ү*** Г*** нь Р.С****** , А.Л******* нарт холбогдуулан зээлийн төлбөрт 8,000,000 (найман сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х**** 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... Миний Э.Х**** нь нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х**** Х*** Ү**** Г*** ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа юм. Хариуцагч Р.С****** , А.Л******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 8,000,000 (найман сая) төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Р.С****** , А.Л******* нараас улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийн 50 хувь болох 71,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х**** Х*** Ү**** Г*** ын нэхэмжилсэн зээлийн төлбөр 8,000,000 (найман сая) төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.С****** , А.Л******* нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Р.С****** , А.Л******* нараас улсын тэмдэгтийн хураамж 71,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН