Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Ж.С , түүний өмгөөлөгч О.Баяраа,

шүүгдэгч Т.М , түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М т холбогдох эрүүгийн 1803 0027 40202 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.М , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

           Шүүгдэгч Т.М нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 16 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Энэрэл эмнэлгийн урд замд Тоёота Хайлюкс /Toyota Hilux/ маркийн 40-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч /63 настай, эмэгтэй/ Ж.С г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж,

  дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ж.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би дүүргийн халамжийн хэлтэс рүү орчихоод, замаар урагшаа гарч явахад “Энэрэл” эмнэлгийн баруун талаар явж байхад араас машин ирж мөргөсөн гэж ойлгоогүй, гэнэт машин ирээд мөргөж, би мушгиралдаад унасан. Машин яваад бензин колонкийн ойролцоо зогссон. Хүмүүс хүрч ирээд хүн дайрчихлаа гэж хэлсэн. Энэ охин гүйж ирээд миний цүнхтэй зүйлийг аваад та босч чадах нь уу гэж хэлсэн. Босч чадахгүй байна гэж хэлэхэд миний цүнхтэй зүйлийг хажууд туслаж байсан хүнд өгчихөөд яваад өгөхөөр нь машиндаа хүнтэй хамт явж байгаа юм байна, хүн дагуулж ирээд намайг эмнэлэг рүү оруулж өгөх юм болов уу гэж бодсон боловч яваад өгсөн. Надад 2 залуу туслаж цагдаа дуудаж, 2-3 цаг “Энэрэл” эмнэлгийн гадаа байсан. Түргэний машин ирж үзээд, хүүхдүүдээ дуудаж эмнэлэг яв гээд хүүхдүүдтэй эмнэлэг дээр ирээд зураг авахуулсан. Энэ хүн намайг түшээд эмнэлэг оруулсан бол баярлах байлаа. Миний хүүхдээс ялгаа юу байх вэ. Цагдаагийн байгууллагад уулзахад сайн байна уу та, яаж байна гэж асуухын оронд, ээж нь гэх хүн учир зүггүй загнаад энэ бид хоёрыг яриулаагүй. Ярилцаад зохицож болох байсан боловч намайг мөргөөд хаяж явсанд гомдолтой байна. Мөнгө төгрөгөө нэхэмжлээд эмчилгээ хийлгэж явах юм. Хөл гипстэй учир өвгөнөө дагуулж явдаг. Би өөрөө үе мөчний хүнд өвчтэй, фолийн артиттай, нэг талын хөл гипстэй учир нөгөө талын хөл жингээ дааж явж чадахгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Одоо таяггүй явж чадахгүй байгаа, шагайгаар хатгаад байгаа. Хүн юм болсон хойно эдгэрч явна. Энэ хооронд сэтгэлээрээ утсаар ч юмуу ямар нэг байдлаар та яаж байна, яах вэ гэж асууж болох байсан. Манай охин руу дугаараа нууцлаад залгасан байсан. Цагдаагийн газраас яриад тань руу мөнгө шилжүүлсэн үү гэж хэлсэн. 3 дугаар сарын 02-ны өдөр байх 500.000 төгрөг авсан. Надад данс байдаггүй учир охиныхоо дансаар авсан. Би үе мөчнийхөө өвчнийг эмчлүүлэхээр “Алтан хүн” эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Би зүүн гараа мөртэйгээ даахаа больсон. Үе мөчөө эмчлүүлэх гэж эмнэлэгт хэвтсэн. Мушгирч унасан байдлаас болсон байх. Надад сэтгэл гаргах хэрэгтэй байсан. Эмийн сангаас тоо ширхэгээр эм авдаг байсан. Бариач руу өдөр бүр явдаг байсан, бичиг баримт хийж өгдөггүй. Таны хөл шагайгаараа гэмтсэн байна гэж хэлсэн. Миний эмчилгээний зардал мөнгөнд 500.000 төгрөг өгсөн. Ор тас хаячих юм, гүйцээгээд өгчих юм бол учиртай байна. Би чинь ээжтэй нь ижилхэн хүн биз дээ гэв.

Шүүгдэгч Т.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо 85/а байрны 36 тоот байрлах аавынхаас ээжийн 40-00 УНХ улсын дугаартай цагаан өнгийн авто машиныг жолоодож гараад дүүргийн эмнэлгийн хойно байрлах Халамж үйлчилгээний хэлтэс орчихоод буцаад хойноос урд чиглэлд эсрэг урсгалтай 1 эгнээ замаар явж байхад зам түгжрэл үүсчээд байхаар нь эсрэг урсгалд ороод урсгал сөрөөд явж байгаад Энэрэл эмнэлгийн зүүн талд иртэл 50 орчим насны цүнх барьчихсан хүн урдаас хойш алхаж байхыг нь харчаад урд зогсож байсан бараан өнгийн Ланд маркийн автомашин зүүн талын туслах замаас хойш ухраад хойноос урд чиглэлд орохоор нь зүүн талаар нь урсгал сөрөөд гарахад уг эмэгтэйг жолоочийн эсрэг талын хойд дугуй хэсгээр нь хөлийг нь мөргөөд зогсох гэтэл зам түгжирсэн байхаар нь цааш явж Содмонголын шатахуун түгээх станц дээр байрлуулж тавьчихаад газар унасан байхаар нь босгоод та зүгээр үү гэж асуухад юм ярьж чадахгүй байхаар нь хажууд нэг эгч наад эмээ чинь татаад байх шиг байна гэхээр нь хажууд байсан залууг энэ эмээг дүүргийн эмнэлэг оруулаад өгөөч гээд гуйгаад би буцаад машин руу очиж цааш явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 72-73 дугаар хуудас/,

Хохирогч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн Халамжийн төвөөс гараад автобусны буудал орохоор Энэрэл эмнэлгийн баруун талд засмал замын хажуугаар шороон замаар хойноос урд чигт алхаад явж байхад миний баруун хөлийн шилбэ хэсгийн хойноос цагаан өнгийн 40-00 гэсэн байсан байхаа тиймэрхүү дугаартай автомашин мөргөөд цааш 10 орчим метр өнгөрөөд зогсоод 25-30 орчим насны 170 орчим см өндөртэй, цагаан шар цариатай эмэгтэй хүн хүрч ирээд таны бие яаж байна босож чадахаар байна уу гэхэд миний гар цүнхийг газраас аваад хажууд байсан нэг эрэгтэй хүнд өгчөөд буцаад машин руугаа гүйгээд яваад өгсөн. Тэгээд машиндаа суугаад Содмонгол шатахуун түгээгүүрийн уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргээд яваад өгсөн. Тэгээд миний хажууд явсан 2 залуу намайг босгоод алхаж чадахгүй болохоор нь Энэрэл эмнэлгийн хүлээн авах дээр очоод үзүүлэхэд манай эмнэлэг гэмтлийн талаар үзлэг хийдэггүй гэхээр нь хажууд байсан залуугын утсаар 102, 103 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний өөрийн эзэмшлийн автомашин юм, гэхдээ би жолооч биш учир миний хүүхдүүд унадаг, саяхан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр миний бага охин Мөнгөнболор нь жолооч болоод машиныг барьдаг болсон. Уг автомашин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй тоормос, явах эд анги хэвийн ажиллагаатай автомашин байсан. Би шүүх эмнэлэгийн болон техникийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг. /хэргийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч Э.Төрболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг орчихоод эхнэрийн хамт Содмонгол шатахуун түгээх станцын зүүн талын замаар хойш алхаж явахад Эмнэлэгийн баруун талын үзүүрт 50 орчим насны эмэгтэй хүн хойноос урд зүг рүү замаар алхаж явахад цагаан дунд оврын 40-00 гэсэн байхаа автомашин хойноос нь явган зорчигчийг мөргөөд цааш яваад өгсөн. Эхнэрийн дүү үүрч яваад эмнэлэг оруулж өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 52-53 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн ¹3283 дүгнэлтэд “Ж.С биед баруун тавхайн 3-р хурууны суурийн шивнүүр ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ” гэжээ /хэргийн 65-66 дугаар хуудас/,

Замын цагдаагийн албаны 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №253 дүгнэлтэнд “40-00 УНХ улсын дугаартай T-Hulex маркийн автомашины жолооч Төмөр-Очир овогтой Мөнгөнболор нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхан тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгуллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодон яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; д/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах: 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. -гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ж.С нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна”

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хэргийн 14-19 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 42-45 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 79 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

             Шүүгдэгч Т.М  нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 16 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Энэрэл эмнэлгийн урд замд Тоёота Хайлюкс /Toyota Hilux/ маркийн 40-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч /63 настай, эмэгтэй/ Ж.С г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж,

  дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.М т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Т.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хэрэгт хавсарган ирүүлсэн Т.М ын В ангиллын 1202902 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, Иргэний хуульд зааснаар иргэний хариуцагч Ж.С аас 331.838 төгрөг гаргуулж хохирогч Ж.С д олгохоор шийдвэрлэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ. Хохирогч нь Алтан хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 811.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан 831.838 төгрөгний хохирлоос шүүгдэгч нь 500.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг хасч 331.838 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдсэн болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.М  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.