| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1088/Э |
| Дугаар | 1118 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 1118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Б д холбогдох эрүүгийн 1806 0539 31379 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Б , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Х.Б нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутагт байрлах Эрдэм хотхон, 10б байрны 29 тоотод хохирогч Э.Э зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 сарын 15-ны өдөр би эмээгээ гэрт нь сахиж байсан бөгөөд орой нь нөхөр Баттулга руу удаа дараа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Нөхөр Баттулга нь гэрт 3 настай хүүхэдтэйгээ үлдсэн байсан ба холбоо барих утас нь холбогдохгүй байсан учир санаа зовоод гэртээ буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Эрдэм хотхоны 10б байрны 29 тоотод орой 22 цаг 30 минутын үед иртэл хүү Бат-Очир, нөхөр Баттулга нар унтаж байсан. Гэрт ороод ирэхэд архи үнэртээд явчихсан, тэгээд би Баттулгыг сэрээхэд согтуу байсан. Баттулга хүүхдээ явуулахгүй гээд надтай маргалдаж байгаад миний дух руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Духаа мөргүүлэхээс өмнө Баттулга агсараад байхаар нь би цагдаа дуудчихсан байсан, тухайн үед Баттулгад мөргүүлээд миний духнаас цус гарч байсан, удалгүй дуудлагын хоёр цагдаа ирээд Баттулгыг аваад гарсан. Би ах Энхбаярыг дуудаж гэмтлийн эмнэлэг рүү хамт очиж оёдол тавиулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, Баттулга бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-12 дугаар хуудас/,
Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 сарын 15-ны орой 23 цагийн үед манай дүү Энхцэцэг над руу залгаад хүрээд ир гээд уйлсан. Энхцэцэгийн духны хэсэг задарсан байдалтай нүүр ам нь цус болчихсон байж байсан. Энхцэцэг бид хоёр Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очоод үзлэг оношилгоо хийлгэж духанд нь оёдол тавиулж гэмтлийн эмнэлгийн цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹7638 дүгнэлтэд “Э.Э биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 5-8 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 21 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Х.Б нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутагт байрлах Эрдэм хотхон, 10б байрны 29 тоотод хохирогч Э.Э зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Х.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Х.Б д эрүүгийн хариуцлагыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.