Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 308/ШШ2025/00862

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............. аймаг ............. сум ............... баг ................. тоотод оршин суух, А  овогт Г-ын Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................. аймаг ........... сум ............. баг ............... гудамж . ............. байр . ..........орц ............ тоотод оршин суух, Х. овогтой Б-ийн У-т холбогдох

675,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Г.Ц ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц  миний бие нь хариуцагч Б.У-тай 2013 онд гэр бүл болж хамт амьдарч байсан бөгөөд бидний дундаас хүү, охин хоёр хүүхэд мэндэлж төрсөн. Хариуцагч Б.У  нь 2023 оноос эхлэн гэр бүлээс гадуур харилцааг үүсгэж өөрийнхөө төрсөн ахынхаа эхнэртэй гэр бүл болж хамт амьдрах болсноор бид гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлагдаж хоёр хүүхдэд хүүхдийн тэтгэлэг тогтоогдсон боловч У- нь хүүхдийн тэтгэлгийн мөнгийг цаг тухай бүрд нь төлдөггүй, хүүхдүүдийнхээ эрх ашгийг боддоггүй. Би хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж байгаагийн хувьд хүүхдүүдийнхээ хүсэл сонирхол, авьяас чадварыг нь хөгжүүлэхээр сургуулиас гадуур давхар дугуйланд хүүхдүүдээ хүргэж өгч, авч явуулдаг. Гэвч У  нь тэр бүр хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэх талаар ямар ч үүрэг оролцоогүй, хүүхэд хэрхэн хөгжиж байгааг дэмжиж, тусалж мэддэггүй. "Миний охин У.М  нь дууны дугуйланд явах их дуртай бөгөөд өөрөө ч дуулах их дуртай авьяастай хүүхэд. Өнгөрөх жил Аймгийн "Улсын баяр наадмын нээлтэд оролцож байснаас гадна Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болсон Мөнгөн Өвөл" дууны наадамд 2024 онд "Алт, 2025 онд "Мөнгө-н медалиар, Орхон аймгийн "Ардын авьяастан урлагийн наадамд оролцож "Алтан" медалиар тус тус шагнагдаж амжилтууд гаргаад явж байгаа. Би охин У.М-г 2025 оны 11 сарын 01-нээс 7 сарыг хүртэл хугацаанд 850,000 төгрөг, 2025 оны 9 сарын 01-нээс 12 сарыг дуусталх хугацааны 450,000 төгрөгийг дугуйлангийн төлбөрт нийт 1,300,000 төгрөг төлсөн бөгөөд үүний тал болох 650,000 төгрөгийг эцэг У-аас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.У  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус аймгийн ...... сумын ........ баг ........... гудамж ............. байр .......... тоотод оршин суух  Б.У  миний бие нь хамтран амьдарч байсан Г.Ц-ээс тус шүүхэд хандаж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин У.М-д дугуйланд хамруулан сургаж буй сургалтын төлбөр 675,000 /зургаан зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй болохоо илэрхийлж дараах тайлбарыг гаргаж байна Үүнд:

1. Ц  бид нар тус аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00020 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ хууль ёсоор цуцлуулсан бөгөөд тэрээр энэ үед мөн охин М-д дугуйлангийн төлбөр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан боловч шүүхээс энэхүү шаардлагыг баримтын шаардлага тодорхойгүй болох үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсныг дурдах нь зүйтэй юм.

2. Миний хувьд хүүхдүүддээ сар бүр тэтгэлгийг уг шийдвэрт заасан хэмжээгээр төлж байгаа бөгөөд хөдөө мал маллаж байгаад 2023-2024 оны улс орон даяар буй болсон цаг үеийн хүндрэлтэй цаг агаарын хүнд хэцүү үед хэдэн малаа зудад нэрвүүлж аргагүй эрхэнд аймгийн төв рүү ирж ажил төрөл хийхийг хүссэн боловч миний санасан зоргоор тэр тусмаа мал маллахаас өөр ажил хийж байгаагүй мэргэжилгүй хүнд амьдрал амьжиргааны баталгаатай эх үүсвэрээ олоход хүндрэлтэй хэцүү байгаа учраас улмаар тухайн үед энэ асуудлыг Ц-эй ярьж Заа хувь тэнцүү харилцан тохиролцож хувааж авахдаа уг өгсөн малаас зарж хүүдийн төлбөрт төлөх боломжтой болох саналыг тавьж байсан болох үндэслэл.

3.Хүүхдийн дугуйлангийн сургалт хүүхдийн хичээл сургалтад нь шууд хамрах зайлшгүй суралцуулах шаардлагатай хүчин зүйл биш бөгөөд эх эцгийн өөрсдийн амьдрал амьжиргаатайгаа холбоотой сонголтын асуудал учраас хэн хэнийхээ амьдрал амьжиргааны түвшинг бодолцож шийдвэрлэж болох тул миний хувьд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй санаа байвч сачий хүрэхгүй гэгчээр тийм чадал чансаа ч надад байхгүй болох үндэслэл зэргээр Ц-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болох тайлбарыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорноговь аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт, Г.Цэцэгдэлгэрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, У.Маралгоогийн төрсний бүртгэлийн лавлагаа, Л.Ө-ийн тодорхойлолт, К.Б ХК-ийн MN660030003021031334 дансны дугаартай харилцах дансны хуулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 137/ШШ2025/00020 дугаартай шийдвэрийн хуулбар,

Хариуцагчаас хариу тайлбарыг гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц  нь хариуцагч Б.У-т холбогдуулан 650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Г.Ц  нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Охин У.М-г 2025 оны 11 сарын 01-ний өдрөөс 7 сарыг хүртэл хугацаанд 850,000 төгрөг, 2025 оны 9 сарын 01-ний өдрөөс 12 сарыг дуусталх хугацааны 450,000 төгрөгийг дугуйлангийн төлбөрт нийт 1,300,000 төгрөг төлсөн бөгөөд үүний тал болох 650,000 төгрөгийг эцэг Б.У-аас нэхэмжилж байна. гэв.

3. Хариуцагч Б.У  хүүхдийн дугуйлангийн сургалт хүүхдийн хичээл сургалтад нь шууд хамрах зайлшгүй суралцуулах шаардлагатай хүчин зүйл биш бөгөөд эх эцгийн өөрсдийн амьдрал амьжиргаатайгаа холбоотой сонголтын асуудал учраас хэн хэнийхээ амьдрал амьжиргааны түвшинг бодолцож шийдвэрлэж болох тул миний хувьд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Ц , хариуцагч Б.У  нар нь 2013 онд гэр бүл болж, гэрлэлтээ гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн боловч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 137/ШШ2025/00020 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ. Ингэхдээ охин У.М  хүү У.М  нарыг эх Г.Ц-ийн асрамжид үлдээж, эцэг Б.У-аас сар бүр тэтгэлэг гаргуулан шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрт заасны дагуу хариуцагч Х.Ө  нь хүүхдийн тэтгэлгийг төлж барагдуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 11 сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдоно. Талууд энэ талаар маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. гэж заасан байна.

Нэхэмлжгэч Г.Ц  нь охин У.М-г Дорноговь аймгийн Хүүхэд залуучуудын орны The Muse дуулаачийн дугуйланд явуулсан, тус сургалтын төлбөр нь 1,300,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримт, багш Л.О-ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар охин У.М-ийн сургалтын төлбөр 1,300,000 төгрөгийн тал хувь болох 650,000 төгрөгийг хариуцагч Б.У-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч Б.У  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 137/ШШ2025/00020 дугаартай шийдвэрт заасан охин У.М, хүү У.М нарт хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлж барагдуулсан тул дахин мөнгөн төлбөр шаардах үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрт заасан буюу Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хүүхдийн тэтгэлэг нь хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлэг юм. Тухайн тэтгэлэг нь хүүхдийг асрах, өсгөн бойжуулахад шаардагдах суурь зардалд зориулагдсан болно. Харин Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан хүүхдийн нэмэлт зардалд тухайн хүүхэд хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт шалтгаантай тохиолдолд нэмж олгох зардлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэлгийг төлж байгаа тохиолдолд нэмэлт зардлыг хамт гаргуулж болно.

Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Б.У-аас 650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ц-т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-аас 20,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ц-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА