Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/634

 

 

 

     2025          05            27                                        2025/ДШМ/634

                                                                 

С.Ц-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй ийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч С.Ц-ын өмгөөлөгч Р.Чинбаа,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

*********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/423 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн  өмгөөлөгч Р.Чинбаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолыг үндэслэн С.Ц-д холбогдох 240 300 648 0871 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн С-ын Ц, 1*** оны * дугаар сарын **-ны өдөр ********* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *********технологич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ганцаараа ********* дүүргийн ** дугаар хороо, ********* хэсэг гудамж, ********* 2-2 тоотод оршин суух,

Урьд: ********* аймгийн шүүхийн 1979 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 174.В-д зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг 5 жилийн хугацаагаар тэнссэн, /РД:************/,

 Шүүгдэгч С.Ц- нь ********* дүүргийн ** дугаар хороо, **** **рүү давдаг шинэ замд 2024 оны * дугаар сарын **-ний өдрийн 21:00 цагийн үед “Huyndai Sonatа” загварын **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх. в/ осолд зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалт мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ч.С-ыг дайрч түүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: С-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жил 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ыг ********* дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц- нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар 49.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар дүгнэхдээ “... Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-г сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэх боловч тухайн нөхөн төлбөрийг хуульд “гэр бүлийн гишүүн” нэхэмжлэхээр заасан ба харин амь хохирогч нь хувийн тогтсон амьдралгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.Т-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг; Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж заасан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү...” гэжээ.

“Гэр бүлийн тухай хууль, Иргэний хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг ямар нөхцөлд хэн шаардах эрхтэй болохыг тодорхой заасан. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг хэлнэ хэмээн тодорхойлсон бөгөөд энд хамт амьдарч байгаа нь зайлшгүй шаардлага болохыг онцолсон. Хавтаст хэргийн 22-т тэмдэглэгдсэн Ч.Т-гийн мэдүүлэгт: “Ах маань хааяа манайд, хааяа аав ээжийндээ, гэртээ ганцаараа амьдардаг байсан. Би ахыгаа хамгийн сүүлд 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай хашаанд, өөрийнхөө гэрт байхыг харсан. Түүнээс хойш гэртээ ирж байгаа нь огт харагдаагүй.” гэж мэдүүлсэн нь хохирогч байнга хамт амьдарч байгаагүйг илтгэнэ. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж нэрлэгдэж буй Ч.Т- нь тухайн үед хохирогчтой хамт амьдарч байгаагүй, улмаар Иргэний хуулийн 508.5-д заасан нөхцөлийг хангаагүй, өөрөөр хэлбэл сэтгэцэд учирсан гэм хорыг шаардах эрх бүхий этгээд биш болох нь нотлогдож байна. Тиймээс сэтгэцэд учирсан гэм хорыг шаардах эрхгүй этгээдэд 49.500.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн хэрэглээнд алдаа гаргасан, хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр байж чадаагүй гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Ц-аас 49.500.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгчид тохирох ялыг оногдуулсан. Мөн Дээд шүүхийн тогтоолын дагуу сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тиймээс шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

- Шүүгдэгч С.Ц- нь ********* дүүргийн ** дугаар хороо, **** **рүү давдаг шинэ замд 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 21:00 цагийн үед “Huyndai Sonatа” загварын **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх. в/ осолд зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалт мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ч.С-ыг дайрч түүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-гийн “...Талийгаач ах хааяа аав ээжийндээ хааяа манай хашаанд байдаг гэртээ ганцаараа амьдардаг байсан...” /хх 22/,

- иргэний хариуцагч Н.А-ын “...Тухайн тээврийн хэрэгслийг би эзэмшдэг байсан. Тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учраагүй. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх **/

-гэрч Э.Г-ийн “...20-30 метрийн зайд саарал өнгийн Соната маркийн машин зогсоод 60-70 орчим насны хүн хэвтсэн хүнийг тулж харчихаад цааш машин руугаа аваад суугаад яваад өгсөн. Тэгээд би хэвтсэн хүнийг тойрч гараад цагдаад дуудлага өгсөн.” /хх 50/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 28** дугаар дүгнэлт: “Амь хохирогч С-ын цогцост сээрний 3-р нугалмын их биеийн хугарал, нугасны цус хуралт, өвчүү яс, хоёр талын олон хавирганы хоёрлосон хугарал, хоёр уушгины уг, баруун уушгины доод дэлбэнгийн цус хуралт, няцрал, үнхэлцэг хальсны цус хуралт, элэгний 5, 6, 7-р сегментийн няцрал, холбоосын цус хуралт, дэлүүний үүдэвч хэсгийн няцрал, зүүн бөөрний няцрал, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт, баруун шуу богтос ясны ил хугарал, баруун шагайн үе үүсгэгч ясны хугарал, мултрал, зүүн зулай чамархайн хуйхны цус хуралт, зулгаралт, шарх, баруун шуу, сарвууны шарх, баруун чихний дэлбээ, зүүн хөмсөг, дух, баруун хацар, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, цээж, хэвлий, хоёр өвдөг, хоёр шилбэ, зүүн шагай, хоёр ташааны зулгаралт, нурууны цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, шуу, цээж, зүүн гуя, баруун шилбэ, шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой байна. Амь хохирогч нь дээрх цээж, хэвлий, нугалам, нугас, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Үхэлд хүргэсэн өвчин тогтоогдсонгүй.” /хх 87-98/,

- Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №1140738152 дугаар дүгнэлтээр: “...Гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Хойд тоормос зогсоогүй стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй. АВС-ийн утас тасарсан. Техникийн хяналтын үзлэгт 2024 онд ороогүй байна...” /хх 62-68/,

- Жолооч С.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна мөн дүрмийн 3.5-т заасны дагуу 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх. в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалт мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюу, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Амь хохирогч Ч.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1597 дугаартай магадлагаа /хх 120-121/,

- гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх 4-5/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-13/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан шүүгдэгч С.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн С.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт тус тус зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосон нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаагийн “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т- амь хохирогчтой хамтын амьдралгүй, сэтгэцэд учирсан хохирлыг шаардах эрхгүй хүнд сэтгэцэд учирсан хохирлыг гаргаж шийдвэрлэсэнг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” батлагдсан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооно” гэж заасан.

Дээрх аргачлалтай уялдуулан гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана" гэж журамласан.

Иймд дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-д сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг 6 дахь заалтыг Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т- гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх”-ийг заасан өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Иймд *********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/423 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/423 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтыг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т- гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

               ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ