Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 146/шш2026/00001

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******************хүсэлттэй,

 

**************** архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ************ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

**********нь архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэж гудамж талбай, олон нийтийн газар танхайрч, бусдын амгалан тайван байдал алдагдуулж агсан согтуу тавьдаг удаа дараа саатуулагдсан эрүүлжүүлэгдсэн. Архинд донтох эмгэгийн 1 дүгээр үе шаттай болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул албадан эмчилгээнд явуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

************нь байнга гэр орондоо архи уудаг хүн цуглуулдаг, 2 бага насны хүүхэдтэй, бага хүүхэд нь 7, 8 сартай. Тэгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурах зөрчлийг гаргаж байсан. Төрсөн ээж ************ нь албадан эмчилгээнд явуулах хүсэлт бичиж өгсний дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулж, архины албадан эмчилгээнд явуулах дүгнэлтийг гаргуулсан байгаа. Эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох 2-р зэрэгтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Албадан эмчилгээнд явуулахад саад болохуйц өвчин байхгүй. Иймд*************** албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай найзууд ирээд гэртээ 4-үүлээ архи уугаад байж байхад манай ээж орж ирсэн. Тэгээд ээж орж ирээд цагдаад хэлсэн. Аймаг явж архины албадан эмчилгээнд явуулах талаар эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд хамт явсан. Би архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Одоо архи уухгүй эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарна гэв.

 

Нэхэмжлэгчээс *******************************зэргийг шүүхэд гаргаж өгсөн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Хүсэлт гаргагч ******************** *************** архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

***************ү нь архинд донтох өвчтэй /2 дугаар үе шат/, нийгмийн хэв журмыг зөрчин танхайрдаг, архидан согтуурдаг болох нь ************************************* гаргасан өргөдөл, Өвөрхангай аймгийн Хужирт сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, **************************гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх талаарх лавлагаа, зохигчийн тайлбар, архинд донтох өвчтэй болохыг тогтоосон эмнэлгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Цагдаагийн байгууллага... ...албадан эмчилгээнд явуулах хүнийг шүүхэд шилжүүлнэ” гэж, 3 дугаар зүйлийн 3.1-т “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна.” гэж тус тус заасан байна. 

Иймд ***************** хүсэлтийг хүлээн авч, ********************** архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн үзлэгээр дүгнэлт гаргасан эмч нарын баг ********************архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж дүгнэсэн, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                               

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар ********************албадан эмчлүүлсүгэй.

 

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *****************албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар **************** албадан эмчлэх тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА