| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00416/и |
| Дугаар | 150/шш2026/00002 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 150/шш2026/00002
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: *****хот **********дүүрэг **-р хороо, ***давхар ****тоотод байрлах “****” ББСБ” ХХК-ийн (РД:******) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****аймгийн *****сумын **** тоотод оршин суух, ****овогт ****/РД:**** /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,873,562.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч *****нь зээлийн гэрээний үүргийг 257 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7110580446 тоот цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 5,858,562.40 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 5,873,562.40 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****ББСБ” ХХК нь хариуцагч *****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,873,562.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч *****нь 2025 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие *****нь ****ББСБ” ХХК-иас 5,873,562.40 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 873,562,40 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг төлнө...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ****ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *****холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч тайлбартаа нийт 5,873,562.40 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 873,562,40 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг төлнө...” гэх тайлбарыг гаргасан. Хариуцагч уг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дээрх хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*******” ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,873,562.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*****” ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,927 төгрөгийн 54,463,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 54,463,5 төгрөгийг хариуцагч******, улсын орлогоос 54,463,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “********” ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*****” ББСБ” ХХК нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 5,873,562.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *******нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 873,562,40 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “******” ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,927 төгрөгийн 54,463,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 54,463,5 төгрөгийг хариуцагч******, улсын орлогоос 54,463,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА