Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 150/шш2025/00001

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ****** дүүрэг, *****байранд байрлах ****ХК /РД:****** /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч**** аймгийн *****сум, ***дүгээр баг, ******тоотод оршин суух, *******/РД:******* д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,564,496.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч *******ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч *****нь зээлийн гэрээний үүргийг 257 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7110580446 тоот цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 5,858,562.40 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 5,873,562.40 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч *******ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...****ХК нь харилцагч ********цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 10 сарын 26-ны өдөр 2010120462 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5,500,000.00 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,916,800.00 төгрөгийг төлсөн. “ХасБанк” ХК-ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 5 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 141 хоног хугацаа хэтрүүлэн 1,037,156.21 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010120462 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:1. Хугацаа хэтэрсэн хоног: 141, 2. Үндсэн зээл: 4,225,827.26 төгрөг, 3. Зээлийн хүү: 333,218.15 төгрөг, 4. Нэмэгдүүлсэн хүү: 5,451.09 төгрөг, 5. Төлбөрийн нийт үлдэгдэл: 4,564,496.50 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 4,564,496.50 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,564,496.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч ******нь 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч****ХК-ийн 4,564,496.50 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Надад одоо бүрэн төлөх боломжгүй байгаа тул дараах графикийн дагуу төлж барагдуулна. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,264,496.50 төгрөг...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…*********нь тохирсны дагуу доорх хуваарийн дагуу зээлийн төлөлт хийнэ. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,264,496.50 төгрөг…” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд Нэхэмжлэгч ****ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,564,496.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *******ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,982 төгрөгийн 43,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 43,991 төгрөгийг хариуцагч*******, улсын орлогоос 43,991 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********ХК-д олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********ХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 4,564,496.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *******нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,264,496.50 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ********улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,982 төгрөгийн 43,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 43,991 төгрөгийг хариуцагч********, улсын орлогоос 43,991 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА