| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/01004/И |
| Дугаар | 314/ШШ2025/00746 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 314/ШШ2025/00746
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ******* сум 5 дугаар баг, Боржин төвийн 2 дугаар давхарт байрлах /регистрийн дугаар 2823624/ ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сум, 2 дугаар баг, 8-15 тоотод оршин суух, ******* ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,849,500.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 1,849,500.21 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ББСБ нэхэмжилсэн 1,849,500 төгрөгийг 5 хувааж 2025 оны оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сард 639,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч ******* ББСБ нь Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх-д хариуцагч, ******* 1,849,500.21 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******* нь 1,849,500.21 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр хүсэлт гаргасан ба нэхэмжлэгч талын зүгээс зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч О.******* холбогдуулан нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар цахим зээлийн гэрээний үүрэгт 1035200110005980 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,634,794.60 төгрөг, зээлийн хүү 204,705.61 төгрөг, нотариатын хөлс 10000 төгрөг нийт 1,849,500.21 төгрөг төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,849,500.21 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ******* ББСБ ХХК нь О.******* гаргасан нэхэмжлэлийн төлбөрийг ******* төлөхөөр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хариуцагч *******ы бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *******, нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь гаас татгалзаж, хариуцагч ******* 1,849,500.21 нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 1,849,500.21 төгрөгийг төлөхөөр хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 44,542.00 төгрөгөөс 22,271 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 22,271 төгрөгийг, хариуцагчаас 22,271төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР