| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00904/И |
| Дугаар | 314/ШШ2025/00745 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 314/ШШ2025/00745
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сум, 6-р баг, ******* гэх газарт оршин суух, ******* овогтой ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,302,025 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь ээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Гэрээний үүргийг зөрчсөн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 2,302,025 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* би ******* ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 2,302,025 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй Х.******* холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Х.******* холбогдуулан 2,302,025.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сайн дураар биелүүлэн, төлбөр төлсөн баримтыг тайлбарын хамт шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн хариуцагч төлбөр төлсөн талаарх тайлбарыг баримтын хамт ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Х.******* холбогдох 2,302,025 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,302,025 төгрөгийг хариуцагч сайн дураар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 53,182 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 26,591 төгрөгийг, хариуцагчаас 26,591 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР