| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00489/И |
| Дугаар | 314/ШШ2025/00715 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 314/ШШ2025/00715
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн харъяат ******* *******,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн харъяат ******* *******,
63,848,415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Т.*******, С.******* нар нь 2022 оноос эхлэн 2023 оны 08 дугаар сарын 16 хүртэл манай дэлгүүрт эд хариуцагчаар ажиллаж бахйдаа 63,848.415 төгрөгний дутагдал гаргаж, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг надтай байгуулсан.
Гэтэл Т.*******, С.******* нар нь гэрээ байгуулсан өдрөөсөө хойш одоо хүртэл буюу 2025 оны 6-р сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй намайг хохируулж байна. Иймд хариуцагч Т.*******, С.******* нараас 63,848.415 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Т.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: овогтой *******, овогтой ******* нар нь Д.******* нэхэмжилсэн 63,848.415 төгрөгөөс 4,100,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 59,748.415 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор 1,500,000 төгрөгөөр төлөөд дуусгахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 8 сарын 22-нд төлбөр барагдуулах гэрээ хийсэн уг гэрээг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: овогтой *******, овогтой ******* нар нь Д.******* нэхэмжилсэн 63,848.415 төгрөгөөс 4,100,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 59,748.415 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор 1,500,000 төгрөгөөр төлөөд дуусгахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 8 сарын 22-нд төлбөр барагдуулах гэрээ хийсэн уг гэрээг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Т.*******, С.******* нарт холбогдуулан 2025 оны 06 дугаар сарын 03-нд эд хөрөнгийн дутагдалыг арилгуулахаар 63,848.415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 63,848,.415 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор 1,500,000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн тул зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******, С.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 63,848,.415 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор 1,500,000 төгрөгөөр төлөхөөр хариуцагч нар нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 477,192.00 төгрөгөөс 238,596 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 238,596 төгрөгийг, хариуцагч Т.*******, С.******* нараас 238,596 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР