| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00440/И |
| Дугаар | 314/ШШ2025/00709 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00709
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ********** сумын************ дугаар багт оршин суух, ********** овогт **********ийн **********ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ********** сумын ********** дугаар баг ************ тоотод оршин суух, ********** овогт ********** **********,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ********** сумын ******дугаар баг *********** тоотод оршин суух, ********** овогт ********** ********** нарт холбогдох
“28,640,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.**********, түүний өмгөөлөгч **********, хариуцагч Б.**********, Б.**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Д.********** нь Б.**********аас өөрийнх нь өмчлөлийн гэх 2 өрөө байрыг 90,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож 28,640,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-наас 2025 оны 05 дугаар сарын 31-ний хооронд өөрийн дансаар дамжуулан 20,800,000 төгрөгийг, үлдсэн 7,840,000 төгрөгийг адуу, хонь, хурга зэрэг малыг Б.********** өөрөө зарж мөнгийг нь өөрийнхөө данс руу авсан. Ингээд би Б.**********т нийт 28,640,000 төгрөг өгсөн. Мөнгөө буцааж авахаар байнга нэхэж ярьдаг байсан ч 2024 оны 10 дугаар сараас хойш утсаа авахгүй, блоклосон. Чат, мессеж авахаа больсон. Миний бие Б.**********ын байр зарна гэх үгэнд хууртаж мөнгөө өгч залилуулсан. Иймд миний 28,640,000 төгрөгийг нэн даруй Б.**********аас гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч Д.********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.**********, Б.********** нартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч Б.********** нь 2,700,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сард багтааж төлөхөөр, хариуцагч Б.********** нь 10,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 10,800,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, нийт 20,800,000 төгрөг төлөхөөр хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.********** нь хариуцагч Б.**********, Б.********** нартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч Б.********** нь 2,700,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сард багтааж авахаар нэхэмжилсэн, хариуцагч Б.********** нь 10,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 10,800,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, нийт 20,800,000 төгрөг төлөхөөр хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү” гэв.
4. Хариуцагч Б.********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан. Нэхэмжлэгч П.**********т 2,700,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сард сард багтааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн. Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү” гэв.
5. Хариуцагч Б.********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан. Нэхэмжлэгч П.**********т 10,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 10,800,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, нийт 20,800,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн. Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.**********, хариуцагч Б.**********аас 28,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд анх гаргасан бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр нэхэмжлэгч Д.**********, түүний өмгөөлөгч ********** нараас хамтран хариуцагчаар Б.**********ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүхээс хүсэлтийг хангаж, Б.**********ийг хамтран хариуцагчаар татаж шийдвэрлэжээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.********** нь хариуцагч Б.**********, Б.********** нартай харилцан тохиролцож хариуцагч Б.********** 2,700,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сард багтааж нэхэмжлэгч Д.**********т төлөхөөр,
Хариуцагч Б.********** нь нийт 20,800,000 төгрөгийг хэсэгчилж буюу 10,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 10,800,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгч Д.**********т төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Д.**********, хариуцагч Б.********** нарын хооронд, мөн өдөр нэхэмжлэгч Д.**********, хариуцагч Б.********** нарын хооронд тус тус бичгээр байгуулсан “Эвлэрлийн гэрээ” зэргээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж хуульчилан заасан.
5. Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,150 төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.**********, Б.********** нараас 150,575 төгрөгийг, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 150,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.**********т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.**********ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.**********, Б.********** нарт холбогдох 28,640,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.********** нь 2,700,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сард багтааж нэхэмжлэгч Д.**********т төлөхөөр, хариуцагч Б.********** нь нийт 20,800,000 төгрөгийг хэсэгчилж буюу буюу 10,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 10,800,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгч Д.**********т төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,150 төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.**********, Б.********** нараас 150,575 төгрөгийг, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 150,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.**********т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР