| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/01074/И |
| Дугаар | 312/ШШ2025/01119 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 312/ШШ2025/01119
| 2025 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 312/ШШ2025/01119 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* онд төрсөн ******* настай, ****************************тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-г ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.******* нь оноос 1996 онд хотын нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт асрагчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажиллаж байсан байдлын онд орсон тушаал нь байхгүй олдохгүй, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул хотын нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт -1996 оны хооронд асрагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, -1994 оны цалингийн жагсаалт /хх-4/, Эрүүл мэндийн газрын даргын 1992 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хх-5/, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар /хх-6/, хотын нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-8/, гэрч тодорхойлолт /хх-9/, 004560 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-10-11/, гэрч тодорхойлолт /хх-13/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-14/, 032407 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15-16/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2.Хүсэлт гаргагч нь онд 4-р сард 10 жил төгсөөд оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагчаар ажиллаж байсан. Ажилласан байдлыг тогтоож өгнө үү. гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.
3.Хүсэлт гаргагч нь оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагчаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: -1994 оны цалингийн жагсаалт, Эрүүл мэндийн газрын даргын 1992 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, хотын нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаартай тушаалын хуулбар,
Гэрч : би 1988 оны 01 дүгээр сарын 01-нээс хотын нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт нярав, сувилагчаар ажиллаж эхлэхэд Б.******* нь хотын төрөх эмэгтэйчүүдийн тасагт асрагчаар ажиллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолт,
Гэрч би 1985 оноос 1993 он хүртэл Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт асрагчаар ажиллаж байсан. Орхон аймагт намайг ажиллаж байхад Б.******* онд төрөх эмэгтэйчүүдийн тасагт орж ирж асрагчаар ажиллаж эхэлсэн нь үнэн болно. гэх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч Б.*******гийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
5. Гэрч нь 1988 оноос эмнэлэгт ажиллаж байсан болох нь түүний 004560 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Гэрч нь 1985 оноос эмнэлэгт ажиллаж байсан болох нь түүний 032407 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбаруудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгчийн талаар өгсөн тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
6.Иймд дээрхи баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.*******г оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-г оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН