Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 312/ШШ2025/01190

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 312/ШШ2025/01190

Орхон аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******************************** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******************************  тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 70 сая төгрөгийг өдрийн хүүтэй 3 хоногийн хугацаатай харилцан тохиролцож зээлсэн. Тохиролцсон хугацаандаа өгөөгүй хэсэг хугацааны дараа 36 сая төгрөгийг авсан үлдэгдэл болох 49 сая төгрөгийг 7 хоногийн хугацаанд өгнө гэж тохиролцсон боловч одоог хүртэл өгөөгүй, удаа дараа утасдаж нэхсэн боловч огт аваагүй. Одоо бүүр сүүлд мөнгийг чинь өгөхгүй гэх нэрийдлээр мессеж болон утсаараа хэлэх болсон. Иймд овогтой *******ээс 49 сая төгрөгийг минь хурдан гаргуулж намайг хохиролгүй болгож гаргуулж өгнө үү. гэжээ

Зохигчдын хооронд байгуулсан 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: ...нэхэмжлэгч С.******* би хариуцагч А.*******ийн үндсэн мөнгө болох 34,000,000 төгрөгийг өгнө. Хүү 15,000,000 төгрөгийг өгөхгүй гэснийг хүлээн зөвшөөрч байна. 15,000,000 төгрөгөөс татгалзаж, 34,000,000 төгрөгийг даруй хугацаанд авна гэж эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* хариуцагч А.*******т холбогдуулан 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 15,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 34,000,000 төгрөгийг хариуцагч А.*******т төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******ээс 327,950 төгрөг нэхэмжлэгч С.*******т олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 15,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 34,000,000 төгрөгийг хариуцагч А.******* нь төлөхөөр тохиролцож зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******ээс 327,950 төгрөг нэхэмжлэгч С.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН