| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/00918/И |
| Дугаар | 312/ШШ2025/01201 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 312/ШШ2025/01201
| 2025 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 312/ШШ2025/01201 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *************************** тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************** байрлах ******* ******* ХХК-д /РД:*******/,
Хариуцагч: ******************************** ,
Хариуцагч: ****************************** тоотод оршин суух ******* овогт /РД:/ нарт холбогдох нарт холбогдох орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, байрны үнэ, алданги 67,815,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа, М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадорж, хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Э.Амарсайхан /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* хариуцагч ******* ******* ХХК, Орхон аймгийн Засаг дарга, Э. нарт холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, байрны үнэ, алданги 67,815,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Засаг дарга , ******* ******* ХХК-ийн захирал нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр захиалагч тал нь өөрийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, 7 хороололд байрлах аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар эзэмшиж буй 800 м.кв, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эзэмшиж буй 800 м.кв, аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй 800 м.кв талбай бүхий газруудад баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг холбогдох байгууллагаар батлуулан 216 айлын орон сууцны барилгыг барих эрхийг гүйцэтгэгч талд олгох, захиалагчийн эзэмшлийн газар дээр баригдах 216 айлын орон сууцны 80 ширхэг орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлттэй үнээр гэрээний дагуу захиалах боломжийг бий болгоно гэж харилцан тохиролцсон байна. Тус гэрээгээр Орхон аймгийн Засаг дарга нь барилга барих боломж нөхцөлийг бүрдүүлж, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажилпах гэрээг үндэслэн гэрээний нэг тал болох ******* ******* ХХК нь иргэдтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. Иймд барилга барих боломжийг бүрдүүлсэн, цаашлаад иргэд ******* ******* ХХК-тай гэрээ байгуулах үндэс болсон Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээний нэг тал Орхон аймгийн Засаг дарга ыг хамтран хариуцагчаас татаж байгаа болно. Миний бие Э.******* нь ******* ******* ХХК-тай 2021 оны 08 сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах №210823-1 дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр А байрны, 12-р давхарг 72 тоот бүхий 1 өрөө 32 м.кв орон сууцыг 1м.кв нь 1,350,000 төгрөг нийт 43,200,000 төгрөгөөс захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 23-ний өдөр 18 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг ******* ******* ХХК Тээвэр хөгжлийн банкны 9000013369 тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 000 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 6 500 000 төгрөгийг тус тус ******* ******* ХХК-ний эзэмшлийн Хаан банкны 5119161141 тоот дансанд төлсөн. Тус гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон боловч А блок нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй, барилгын ажил зогссон байдалтай байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөлгүй хүлээсэн. Г этэл 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* ХХК-ний Эрдэнэт салбарын захирал Б.Алтанхүү, маркетинг борлуулалтын захирал Б.Солонго нар орон сууц захиалагч нартай уулзалт хийсэн. Тухайн үед орон сууцзахиалгаар бариулах гэрээг шинэчлэх, орон сууцны м.кв үнэ нэмэх тухай ярьсан. Тэгэхдээ орон сууц захиалгаар бариулах гэрээнийхээ үлдэгдэл төлбөрийг одоо төлбөл гэрээ шинэчлэхгүй, орон сууцны м.кв үнэ нэмэхгүй хэвээр үлдэнэ гэсэн. Тэгэхээр нь үлдэгдэл төлбөр болох 14 700 000 /ар******* дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг уулзалт хийсэн өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* ХХК-ний эзэмшлийн Тээврийн хөгжлийн банкны 9000013369 тоот дансанд шилжүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн. Орон сууц захиалагч нартай уулзалт хийхдээ удахгүй орон сууцыг ашиглалтанд оруулна гэж хэлсэн түүнд итгээд өдийг хүртэл хүлээсэн. Гэтэл одоог хүртэл барилгын ажил бүрэн зогссон бөгөөд ямар ч ажил хийгдэхгүй, барилгын талаар ямар ч мэдээллийг Орхон аймгийн Засаг дарга болоод ******* ******* ХХК-аас өгөхгүй, утсаа огт авахгүй байгаа тул байр ашиглалтанд орох боломжгүй болсон гэж бодож байна. Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээг татталзаж, орон сууцны үнэд төлсөн 43,200,000 төгрөг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу нийт алданги 21 333 000 төгрөг хуульд алдангийг гүйцэттээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан дагуу 50 хувь буюу 19 615 500 төгрөг/алдангийн тооцооллыг доор дэлгэрэнгүй бичсэн болно/, нийт 62 815 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай байгууллага нь Нэхэмжпэгч талын захиалсан орон сууцны төсли^ хэрэгжүүлэх явцад 2021 онд Ковид-19 цар тахал болон Хил, гаалийн хорио цээр, эдий тогтворгүй байдал, бараа материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалан, мөн 2022 оны 7 сарын 18-ны өдрөөс Хөтөлийн Цемент Шохой ТӨХК-ийн засвар шинэчилэлтийн улмаас барилга угсралтын аж ахуйн нэгжүүдэд цемент нийлүүлэ боломжгүй болж үйлдвэрлэл зогссон зэргээс хамаарч манай төслийн гүйцэтгэлий! ажил тус тус зогсож, хугацааны хувьд хоцрогдолтой болсон. ******* ******* ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Бат-оршихын зүгээс иргэн Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна Харин урьдчилгаа болох 43.200.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байна Алданги болох 19.615.500 төгрөгийг гаргаж өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Захиалагч Э.******* нь 2021 оны 08 сарын 23-ны өдрийн №210823-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.1-,с заасан "Энэхүү гэрээний аль нэг тал нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах тухай нөгөө талдаа хуанлийн 14 хоногийн өмнө саналаа зөвхөн бичгээр гаргана гэсний дагуу гэрээ цуцлах хүсэлтээ өнөөдрийг хүртэл бичгээр гаргаж өгөөгүй болно. Э.******* нь гэрээ цуцлах хүсэлтээ өгснөөс хойш Орон сууц захиалгын гэрээний 7.1-т заасан Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон эсхүл Захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд орон сууцны төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгч талд төлөх ба уг үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид худалдан борлуулсны дараа урьдчилгаа төлбөрийг захиалагчид буцаан олгоно гэсний дагуу арга хэмжээ авах болно. Мөн хууль зүйн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 231.1-т Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана, 231.1.1-т анз, 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.7-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжл; дурдсан тул алданги шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл анз буюу алданги нь гэрээнд заасан үүргийн гүйцэтг: хангуулах арга болохоос цуцлагдсан гэрээ буюу гэрээнээс татгалзсаны төлбөр бөгөөд хууль зүйн хувьд гэрээ цуцлагдсан тохиолдолд алданги бус хохирол шаа, эрхтэй болохыг хуульд заасан байх тул алданги гаргуулахаар шаардах нь хууль үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ
3.Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.Бямбадорж нь нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч аймгийн Засаг дарга, ******* Зураглал" ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Аймгийн Засаг дарга ******* ******* ХХК-ын захирал Б.Бат-Орших нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний 1.1.2-т ...80 ширхэг орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр гэрээний дагуу захиалах, 1.4-т Гүйцэтгэгч нь захиалагчийн хөнгөлөлттэй үнээр авах орон сууц, хямдралтай үнээр худалдан авах дулаан зогсоолоос бусад орон сууц, дулаан зогсоолыг өөрийн эзэмшилд авна гэж заасан. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай гэрээний 1.1.2-т заасны дагуу төрийн албан хаагчид ******* ******* ХХК-ийн орон сууцны А блокын барилгад орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. ******* ******* ХХК-аас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23/03/20- 001 дугаар албан бичгээр Ковидын цар тахалтай холбоотой үнийн өсөлтөөс шалтгаалж хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон тул 2023 оны 03 дугаар сарын 01 -ний өдрийг хүртэлх орон сууц захиалагчийн төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөрийн 1м.кв тутамд 350.00 төгрөг нэмэгдүүлэх буюу 1м.кв-ын үнийг 1.700.000 төгрөг болгох мөн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 23/04/03-005 дугаар албан бичгээр гэрээ сунгах хүсэлтийг тус тус ирүүлсэн. ******* ******* ХХК-аас ирүүлсэн хүсэлтүүдийн дагуу гэрээний талууд уулзалт зохион байгуулж орон сууц захиалсан төрийн албан хаагчидтай үнэ нэмэх болон гэрээний хугацааг сунгах асуудлыг ******* ******* ХХК харилцан тохиролцож шийдвэрлэсэн тохиолдолд хүсэлтийг судалж, шийдвэрлэх боломжтой талаар мэдэгдсэн. Ийнхүү ******* ******* ХХК нь орон сууц захиалсан төрийн албан хаагчидтай харилцан тохиролцож нэмэлт гэрээнүүд байгуулсан тул аймгийн Засаг дарга ******* ******* ХХК-тай анх байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ-ний нэмэлт гэрээг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бөгөөд нэмэлт гэрээний 1.3-т ... барилга угсралтын ажлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч барилгыг ашиглалтад оруулна гэж заасан. Иймд гэрээний хугацаа дуусч, аймгийн ЗДТГ-аас иргэний хэргийн шүүхэд компанийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Иргэдтэй байгуулсан гэрээнд аймгийн Засаг дарга оролцоогүй бөгөөд иргэдийн байрны асуудлаар ******* ******* ХХК-тай үүрэг хүлээж, ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн Засаг холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд аймгийн Засаг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.. гэжээ
4.Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхзд хянагдаж буй Э.*******ийн нэхэмжлгэлтэй Хзрлэн зу рашал ХХК, Орх аймгийн Засаг дарга нарт холбогдох Орон сууд захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, байрь үнэ, алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бухий иргэний хэрэгт нэхэмжлэгчиг, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туха хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. ******* ******* ХХК-ийн маркетинг, борлуулалт хариуцсан захирал Б.Солонго нь орог сууцны төлбөрт 5 000 000 төгрөгийг гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 407275977 тоот данс руу шилжүүл гэсэн. Түүний дагуу нэхэмжлэгч Э.******* өөрийн нөхөр болох 5095042115 тоот Хаан банкны данснаас гийн Худалдаа хөгжлийн банкны 407275977 тоот данс руу 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. ******* ******* ХХК нь гаар дамжуулан 5 000 000 төгрөгийг авсан. Иймд ******* ******* ХХК-ийн гаар дамжуулан орон сууцны төлбөрт авсан 5 000 000 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулж өгөхийг хүсье. гэжээ
5.Хариуцагч ******* ******* ХХК нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.*******ээс Орон сууц захиалгаар бариулах гэрээ-н татгалзаж, орон сууцны урьдчилгаанд өгсөн 43.200.000 төгрөг, алданги 19.615.1 төгрөг, нийт 62.815.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах-аар нэхэмжг гаргаснаа дахин 5.000.000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэнтэй танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Юун түрүүнд нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний хэрэгт хариуцагча ************** ХХК болон Орхон аймгийн Засаг даргыг тус тус тодорхойлсон ба н дүгээрт дээрх мөнгөн нь манай компаний дансанд ороогүй, хоёр дугаарт н. гэж хүн манай байгууллагад ажилладаггүй, гурав дугаарт нэхэмжлэгч Э.******* Э. гэх манай байгууллагад хамааралгүй хүний дансруу дээрх мөнгийг хийсэн байна. Иймээс огт танихгүй, мэдэхгүй хүний данс руу шилжүүлсэн мөнгөө мана компаниас нэхэмжилж байгаа нь зүйд нийцэхгүй бөгөөд энэхүү ихэсгэж байга шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэжээ
6. Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..Би энэ Баатар, ******* гэдэг хүнийг танихгүй. Миний дансыг уг компанийн менежер Солонго гэж өгсөн байна. Уг 5,000,000 төгрөгийг авах авлага 1,500,000 төгрөгөө аваад Солонго нарт өгсөн. Иймд 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ
7. Талуудын гаргаж өгсөн болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Э.*******, ******* ******* ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаанд өгсөн 67,815,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Э.******* нь Орхон аймгийн Засаг дарга , ******* ******* ХХК-ийн захирал нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээг үндэслэн барилга барих боломжийг бүрдүүлсэн, цаашлаад иргэд ******* ******* ХХК-тай гэрээ байгуулах үндэс болсон Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээний нэг тал Орхон аймгийн Засаг дарга ыг хамтран хариуцагчаас татаж байгаа болно. ******* ******* ХХК-тай 2021 оны 08 сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээгээр А байрны, 12-р давхарг 72 тоот бүхий 1 өрөө 32 м.кв орон сууцыг 1м.кв нь 1,350,000 төгрөг нийт 43,200,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу хариуцагчийн дансанд мөнгийг шилжүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн боловч орон сууцыг шилжүүлж өгөөгүй, байр ашиглалтанд орох боломжгүй болсон тул орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 43,200,000 төгрөг, алданги 19 615 500 төгрөг, нийт 62 815 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хариуцагч ЗДТГазар шүүхэд гаргасан тайлбартаа Аймгийн Засаг дарга ******* ******* ХХК нар нь 2021-03-03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх,гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний 1.1.2-т заасны дагуу төрийн албан хаагчид ******* ******* ХХК-ийн орон сууцны А блокын барилгад орон сууц захилагаар бариулах гэрээ байгуулсан.******* ******* ХХК-ийн зүгээс ковидын цар тахалтай холбоотой үнийн өсөлтөөс шалтгаалж хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөрийн 1 м.кв-ийн үнийг нэмэгдүүлэх гэрээ сунгах хүсэлтүүдийг ирүүлсэн. Ийнхүү ******* ******* ХХК нь орон сууц захиалсан төрийн албан хаагчидтай харилцан тохиролцож нэмэлт гэрээнүүд байгуулсан тул аймгийн Засаг дарга нэмэлт гэрээг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бөгөөд барилга угсралтын ажлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч барилгыг ашиглалтад оруулна гэж заасан. Иргэдтэй байгуулсан гэрээнд аймгийн Засаг дарга оролцоогүй бөгөөд иргэдийн байрны асуудлаар ******* ******* ХХК-тай үүрэг хүлээж, ямрар нэгэн гэрээ хэлцэл хийж байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн Засаг холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөрөхгүй байна. Иймд аймгийн Засаг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Орхон аймгийн Засаг дарга , ******* ******* ХХК-ийн захирал нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Тус гэрээгээр захиалагч тал нь өөрийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, 7 хороололд байрлах аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар эзэмшиж буй 800 м.кв, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эзэмшиж буй 800 м.кв, аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй 800 м.кв талбай бүхий газруудад баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг холбогдох байгууллагаар батлуулан 216 айлын орон сууцны барилгыг барих эрхийг гүйцэтгэгч талд олгох, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газар дээр баригдах 216 айлын орон сууцны 80 ширхэг орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлттэй үнээр гэрээний дагуу захиалах боломжийг бий болгоно гэж харилцан тохиролцсон байна.
Тус гэрээгээр Орхон аймгийн Засаг дарга нь барилга барих боломж нөхцөлийг бүрдүүлж, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажилпах гэрээг үндэслэн гэрээний нэг тал болох ******* ******* ХХК нь иргэдтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байна.
Ийнхүү хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, хариуцагч ******* ******* ХХК-тай байгуулсан дээрх гэрээгээр түүнд барилга барих боломжийг бүрдүүлж, цаашлаад иргэд ******* ******* ХХК-тай гэрээ байгуулах үндэс болсон байна.
Нэхэмжлэгч Э.******* нь ******* ******* ХХК-тай 2021 оны 08 сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах №210823-1 дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр А байрны, 12-р давхарт 72 тоотод байршилтай 1 өрөө 32 м.кв орон сууцыг 1м.кв-г 1,350,000 төгрөгөөр тооцож, нийт 43,200,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 23-ний өдөр 18 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хариуцагч ******* ******* ХХК-ийн Тээвэр хөгжлийн банкны 9000013369 тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 000 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 6 500 000 төгрөгийг тус тус ******* ******* ХХК-ний эзэмшлийн Хаан банкны 5119161141 тоот дансанд төлжээ.
Тус гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар улиралд багтаан барилгыг ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулаагүй, барилгын ажил зогссон байна.
Барилгыг хугацаанд нь ашиглалтанд оруулж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул хариуцагч ******* ******* ХХК-ний Эрдэнэт салбарын захирал Б.Алтанхүү, маркетинг борлуулалтын захирал Б.Солонго нар орон сууц захиалагч нартай уулзалт хийж орон сууц захиалгаар бариулах гэрээг шинэчлэх, орон сууцны м.кв үнийг нэмэх тухай ярьсан. Энэ үед хариуцагч орон сууц захиалгаар бариулах гэрээнийхээ үлдэгдэл төлбөрийг одоо төлбөл гэрээ шинэчлэхгүй, орон сууцны м.кв үнэ нэмэхгүй хэвээр үлдэнэ гэж хэлсний дагуу нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр 14 700 000 /ар******* дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* ХХК-ийн эзэмшлийн Тээврийн хөгжлийн банкны 9000013369 тоот дансанд шилжүүлж орон сууцны үнийг бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
Тухайн үед хариуцагч удахгүй орон сууцыг ашиглалтанд оруулна гэж хэлсэн боловч барилгын ажил бүрэн зогссон, байр ашиглалтанд орох боломжгүй болсон байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагчаас орон сууцны үнэ 43,200,000 төгрөг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу алданги 19 615 500 төгрөг нийт 62 815 000 төгрөг гаргуулах үндэстэй байна. Харин нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй байх тул Засаг холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Мөн хариуцагч Э. нь нэхэмжлэгч Э.*******т өөр оногдох хэсэг буюу 5,000,000 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 805,050 төрийн санд үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 710,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,225 дугаар зүйлийн 225.1,207 дугаар зүйлийн 207.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК-иас орон сууцны төлбөр 43,200,000 төгрөг, алданги 19,615,500 төгрөг, нийт 62,815,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгож, хариуцагч Орхон аймгийн Засаг холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч нь түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 805,050 төрийн санд үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 710,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.
4. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
5.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН