| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/01005/И |
| Дугаар | 312/ШШ2025/01208 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 312/ШШ2025/01208
| 2025 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 312/ШШ2025/01208 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ******************************** Орхон аймгийн ******* газар /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************************* тоотод оршин суух ******* овогт Мөнх-Оргилын ******* /РД:*******/-т холбогдох 6,860,094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн 2-11 тоот хашааны гадна тай маргалдаж, гараараа толгойн тус газар нь цохиж, улмаар өөрийн хашаанд чирч оруулан хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь бие их тархины баруун талын бөмбөлгийн дух, зулай, дагзны хэсэгт хатуу хальсан доор цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлөг хооронд, тенториумд цус хуралт, тархи доргилт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/501 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. М.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 4,432,241 төгрөгийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авчээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж заасан нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд буюу төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар өөрийн санаачилгаар нэхэмжпэл гаргах эрх нь гагцхүү прокурорт олгогдсон байна. Прокурор Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар прокурор өөрийн санаачилгаар даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Иймд М.*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 4,432,241 (дөрвөн сая дөрвөн зуун гучин хоёр мянга хоёр зуун дөчин нэг) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ******* миний бие Орхон аймгийн ******* газрын нэхэмжилсэн 4,432,241 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн ******* газар нь хариуцагч М.*******т холбогдуулан 4,432,241 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,432,241 төгрөгийг хариуцагч М.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Хариуцагч М.*******аас 85,866 төгрөг гаргуулж, төрийн санд оруулахаар заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Орхон аймгийн ******* газрын нэхэмжлэлийн шаардлага болох 4,432,241 төгрөгийг хариуцагч М.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч М.*******аас 85,866 төгрөг гаргуулж, төрийн санд оруулсугай..
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН