Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 311/ШШ2026/00001

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ....... байрлах, ...... ХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Завхан аймгийн Дөрвөлжин сумын..... багт оршин суух хаягтай В.Б.....т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний үүрэгт 19,910,424.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ...... ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  В.....овогтой Б..... /РД: ......../ нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ...... банктай ЗГ/ 2105212927 дугаарт зээлийн гэрээ байгуулж, 20,000,000.00 / Хорин сая/ төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэйгээр 30 /Гучин/ сарын хугацаатай зээл авсан болно. Хариуцагч В.Б.......нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа 2027 оны 03 дугаар сард дуусгавар болох бөгөөд банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, 19.910.424.49 төгрөгийг Вандандорж овогтой Батбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.Б.. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас уг зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлөөгүй болно. Уг зээлийг төлж барагдуулан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч.....банк ХК нь хариуцагч В.Б....т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,910,424.49 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.Б...... нь нэхэмжлэгч .... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, 19,910,424.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,502 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч .......банк ХК-ийн 19,910,424.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч В.Б... бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,751 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 128,751 төгрөгийг тус тус гаргуулж ..... банк ХК-д олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ