| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00603/И |
| Дугаар | 311/ШШ2026/00002 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 311/ШШ2026/00002
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би
Нэхэмжлэгч: .......ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын ....... багт оршин суух, Б.М......т холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 23,001,483.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ........ ББСБ ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "....... ББСБ" ХК болон Б.М..... нарын хооронд 2024 оны 09-р сарын 17-нд байгуулсан С1-24013 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,001,483.77 /Хорин гурван сая ног мянга дөрвөн зуун наян гурван төгрөг далан долоон мөнгө/-ийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Б.М......аас гаргуулах.
Нэхэмжлэлийн үндэслэл:"..... ББСБ" ХК нь хариуцагч Б.М...... 2024 оны 09-р сарын 17-нд С1-24013 тоот зээлийн гэрээ байгуулж 21,000,000.00 /Хорин нэгэн сая төгрөг/-ийг 36 сарын хугацаатай сарын 2.5 хувийн, жилийн 30.0 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Мөн тус Зээлийн гэрээний хүрээнд 2153УБИ улсын дугаартай Toyota Prius-XW30 маркийн сувдан цагаан өнгийн автомашины үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2024 оны 09-р сарын 17-нд С1-24013 тоот Фидуцийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн 2025 оны 2-р сарын 17-ний хооронд нийт дөрвөн удаагийн 4,080,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний 98385914, 89466919 дугаарын утас руу холбогдож мөн гэрийн хаягаар нь 2025 оны 06-р сарын 18-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн ба одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Хариуцагч Б.М...... зээлийн үлдэгдэл нийт 23,001,483.77 төгрөг ба үүнээс үндсэн зээл 19,561,437.32 төгрөг, зээлийн хүү 3,326,901.35 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 107,145.10 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг болсон байна. Иймд дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М...... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...машины зээл авсан нь үнэн. 23,001,483.77 төгрөгийг хоёр хувааж төлнө. Эхний төлөлтийг 2026 оны 2 сард 3,000,000 төгрөг, үлдэгдэл мөнгийг 2026 оны 6 сарын 20-н гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .... ББСБ ХК нь хариуцагч Б.М......т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,001,483.77 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Ийнхүү хариуцагчийн зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,957 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ..... ББСБ ХК-ийн 23,001,483.77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М..... бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 136,478 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 136,478 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ...... ББСБ ХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ