| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0120/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/146 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч******* ******* тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000420067 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт*******
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар:
1.Шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутгаас 2017 оны 12 дугаар сарын 07-12-ны өдрийн хооронд иргэн Д.Бгийн эзэмшлийн 8 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 5400000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн *******тэй бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Сүүж” гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 01-20-ны өдрийн хооронд иргэн *******ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 3000000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь*******той бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутгаас 2017 оны 12 дугаар сард иргэн *******ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Л бид хоёр Заг сумын 2 дугаар багийн нутаг “Сүүж” гэдэг газарт явж байгаад Л бид хоёр тааралдсан ба би Лг хоёулаа хэдэн морь өгөөдөхье гэсэн чинь Л тэгье тэгье гэхээр нь бид хоёр цуг яваад Заг сумын 2 дугаар багийн нутаг “Сүүж гэдэг” газарт нэг азаргатай адуу байхаар нь 5 тооны морийг нь тасдаж туугаад Лгийн тууж явсан адуутай нийлүүлж тууж яваад Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Мөсөнгийн өвөр” гэдэг газарт байсан ******* гэдэг айлд аваачаад тэнд адуу авч байгаа ******* гэх хүнтэй адуу өгье гэж уулзсан чинь ******* амьд адуу авахгүй байгаа, нядалбал авна гэчхээд яваад өгсөн. Тэгээд Л бид хоёр тууж очсон адуунаасаа замаасаа тууж очсон 5 адуугаа барьж аваад *******ын гадаа уячхаад Л тууж явсан адуугаа туугаад явсан. Тэгээд маргааш нь би *******ын гэрт нь очоод тэнд байсан хүмүүстэй хамжаад тэр 5 адуугаа нядлаад *******эд тушаагаад 2,391,000 төгрөг авсан. Үүнээс Л 400,000 төгрөгийг нь зээлж авсан. Би хохирогч Баянмөнхөд нэг мотоцикль, 700,000 төгрөг өгсөн, Л 400,000 төгрөгөө өгсөн, хохирогч нь одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Л тэр үед өөрийнхөө ахынхаа адуунуудыг туугаад явж байсан юм. Асуух асуулт байхгүй ээ. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/
... Бгийн 8-н тооны адууг хулгайлахдаа би ганцаараа мотоциклоор явж хулгай хийж ирээд адуундаа нийлүүлээд байлгаж байгаад цөөн цөөнөөр нь 2 өдөр нядалсан. Тэгээд махыг нь ******* гэдэг хүнд зарсан. Би хулгайлахдаа бол тэр найман адууг ганцаараа явж хулгайлсан тэгээд тэр 8-н адууг гэрийнхээ гадаа өөрийнхөө адуунд байлгаж байгаад 7 адууг нь хоёр хоног гэрийнхээ гадаа нядалсан харин сүүлийнх өдөр сүүлийн адуугаа нядалж байхад *******, ******* хоёр ирж хашилцсан. Би Лтэй тэр хэлсэн гээд байгаа 2017 оны 12 сарын 20-ны орчим уулзсан уулзахдаа би Бгийн 8-н тооны адууг хулгайлаад нядалж байхад *******, ******* хоёр ирж хашилцсан гэж хэлсэн юм. Тэрийг л Л хэлж байгаа байхаа, тэрнээс биш хулгайлахдаа би бол ганцаараа хулгайлсан юм. 2017.12.10-ны үед л байх би нядалсан өдрийг санахгүй байна, үеэр 5 адууг бол би ганцаараа 2 хоног нядалсан бөгөөд сүүлийнх нь өдөр шарга адууг нядлах гээд унагачихсан байхад *******, ******* нар ирээд хашилцчихаад явсан.Би ганцаараа адууг нядалж чадна. Би тэр 8 адууг ганцаараа хулгайлсан, тэр 8-н адууны төлбөр болох 5.000.000 төгрөг, 1 адууг би ганцаараа төлж барагдуулсан. 2017 оны 12-р сарын 20-ны өдөр Баянмөнхийн 5-н тооны адууг Л бид хамт тууж яваад Гурванбулаг сумын Мөсөнгийн өвөр гэх газар байдаг ******* гэдэг айлын гадаа аваачаад нядалж зарсан. Адууг зарсан мөнгөнөөс Л 300.000 төгрөг авсан бусдыг нь би авсан Л тэр 5-н тооны адууг зараад мөнгийг нь авах үед надад 300.000 мянган төгрөгийн хэрэг байна гээд авсан тэр 5-н адууны төлбөр болох 3.000.000 төгрөгөөс би 2.300.000 төгрөгийг Л 700.000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Адууг нядалж байх үед *******, ******* гэдэг айлд хүүхдийн даахины зар тарааж яваа гээд явж байсан. Тэрнээс биш тэр хоёр 5-н адууг хулгайлах, нядлах үед оролцоогүй уг 5-н адууг Л бид 2-л хулгайлсан. Надад нэмж ярих зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 180-183/
... Машин нь манай найз ын машин байгаа юм. Тэр 4-н морины 2 нь манай саахалтын ах болох гэдэг хүнийх байгаа юм. Харин 2 морь нь минийх байгаа юм. Ширээтэй дарам тамгатай Шарга, Хүрэн зүсмийн үрээ морьд нь ынх, Хээр, Хар зүсмийн хоёр морь нь минийх юм аа. нь манай гэртэй саахалт байдаг ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. манайхтай саахалт ойрхон байдаг болохоор намайг 2 морь авч явж зарах гэж байгааг мэдээд эгч эмчилгээнд явах гэж байгаа гээд цуг зарчхаад ирээрэй гэж хэлээд надад өгч явуулсан. Надад нэмж ярих зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 191-192/
... Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл алгаа. Би бүх хохирлыг төлж барагдуулсан байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 208-209/
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
4. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Би Ц.Мөнгөн-давалгаа өмгөөлөгчийг сонгон авсан байгаа, манай өмгөөлөгч гачигдал гараад Улаанбаатар хот руу явсан байгаа болохоор би өмгөөлөгчгүйгээр мэдүүлгээ өгчихье өө гэж бодож байна. Би Заг сумын дунд сургуулийг 9 дүгээр ангийг төгссөн би монгол хэл, бичиг үсэг мэднэ. 2017 оны 12 дугаар сард өглөө би адуундаа явж байсан чин С тааралдаад намайг 2-лаа морь юүлээдэхье гээд над дээр мотоциклоо 5-н тооны адуу туугаад ирэхээр нь би түүнтэй нийлж хамт тууж яваад *******ын гэрийн гадаа очоод тэр таван адууг нь барьж аваад тэнд үлдээсэн тэгээд би яваад өгсөн. Тэгээд 3-4 хоногийн дараа би Соос 300.000 төгрөг авсан. Тэр адуунууд нь 2. бор, 1 хүрэн алаг, 1 хонгор, 1 хээр зүсмийн адуунууд байсан. Тэр адуунууд нь саран тамгатай адуунууд байсан. Би хохирогчид 300,000 төгрөгийг Хаан банкны дансаар өгсөн байгаа.
Бусад хохирлыг нь С төлж барагдуулсан. Тэр үед С бид хоёр Сын эзэмшлийн мотоциклоор явж байсан. Тэр үе нь 2017 оны 12 дугаар сард л байсан, яг хэдний өдөр байсныг нь би санахгүй байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 145-146/
5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
6. Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Манайх Заг сумын 2-дугаар баг Мухар цагаан гэх газар байж байгаад Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаар болоод сумын төв рүү 2017 оны 11 дүгээр сарын 28-д явсан ба явахдаа төрсөн ах т адуу харж байгаарай гэж хэлээд үлдээсэн юм. Тэгсэн 2017 оны 12 дугаар сарын 12-нд ах над руу утсаар яриад танай адуу 2017 оны 12 дугаар сарын 07-нд байсан мөртөө одоо 9 адуу нь дутаад үлдсэн адуу нь Хүрэн толгойд байна хайгаад олдохгүй байна гэхээр нь би маргааш өөрөө очиж хайя гэж хэлээд та наагуураа айлын адуунуудаар хайгаад байж бай гэж хэлээд 2017 оны 12 дугаар сарын 14-нд хөдөө очоод адуугаа хайж эхэлсэн юм. Үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 03 хүртэл Заг Бууцагаан, Хүрээмарал, Бөмбөгөр, Баянбулаг, Жаргалант, Гурванбулаг гээл хайгаагүй газар байхгүй машинтай болон мотоциклоор найз нөхөдтэйгөө нийлж хайсан юм. Хайх явцад надад ямар ч сураг сонсогдоогүй үзэж харсан хүн байгаагүй. Хайх явцад алга болсон 9 адууны нэг хязаарлан үрээ нь айлын адуунаас олдсон тэрийг нь манай азарга адуунаас хасаж хөөсөн байсан гэж бодоод байгаа. Байран унаган адуу болохоор уг газраасаа холддоггүй юм. Бүгд загасан тамгатай Сартай хээр морь 12 настай 700.000 төгрөгөөр,морь 7 настай 800.000 төгрөгөөр, шарга морь 7 настай төгрөгөөр бэдэртэй хүрэн морь 8 настай 1000.000 төгрөгөөр, хүрэн морь 8 настай 800 000 төгрөгөөр, хүрэн морь 6 настай 650.000 төгрөгөөр, цавьдар хүрэм морь 6 настай 330.000 төгрөгөөр, бор морь 6 настай 650.000 төгрөгөөр, морийг 030.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн 20 хоног адуугаа хайж явахдаа машинд болон мотоцикльд бензин хийж мөн хоол ундны зардал, мотоцикль эвдэрч засварласны зардал гээд 800.000 төгрөг үрэгдсэн энэ хохирлоо гаргуулмаар байна. Алдсан адуу болон бусад зардал нийлээд 6.750.000 төгрөг нэхэмжилж байна. Барагцаагаар 5 мянган километр газар эрж хайсан. Мотоциклын 2 дугуй. Олгой хаймар. Мотор нь бүрэн ээлж дууссан машинаас эвдэрсэн зүйл байхгүй. Уяж уралдуулдаг адуу байгаагүй ямар нэгэн шагнал байгаагүй харин хүрэн халзан морь нь жороо явдалтай, цагаан бэдэртэй хүрэн морь нь арилжаа , сайвар бараг унаж эдэлж байгаагүй миний хайрладаг гоё морь байсан. тухайн хохирлоо барагдуулж хулгайлсан эздийг нь олж шүүхээр хуулийн дагуу арга хэмжээг нь авхуулмаар байгаа ба их гомдолтой байна Одоо надад унах морьд байхгүй бага насны хэдэн даага л үлдсэн. Ба эрэлд явснаас болоод мотоцикль ч үгүй боллоо бүрэн явгараад байна гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 /
... Би хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна, одоогоор нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай гэр Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Баянцагаан гэдэг газар байсан юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр 28-ны өдөр би адуун дээрээ очоод нэг тооны хүнсэнд хэрэглэх адуу барьж авч нядлаад авч явсан, тэгээд сумын төв орчхоод адуугаа өөрийн ах гэх хүнд захиж үлдээгээд би гэр бүлийнхнийхээ хамт Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаар ойр зуурын юмаа базааж бэлтгэлээ хангаад байж байхад ах 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр над руу утсаар яриад адуу чинь зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд үүний дараа намайг сумын төв дээр байхад 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөө ах над руу дахиж утсаар залгаад танай морь алга байна гэж хэлсэн, тэгэхээр нь ба наагуур чинь байгаа байх өөр айлын адуутай нийлсэн байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр адуу байсан газраа очиход манай адуунаас нийтдээ 9-н тооны морь алга болсон байсан би, тэгээд би адуугаа хайгаад явж байхад 1 адуу нь манай сумын гэх хүний адуунд нийлсэн байхыг нь би олж авсан Бусад 8 тооны адуу нь алга болчихсон олдоогүй ээ. Манайх нийтдээ 36 тооны адуутай. үүнээс би сумын төв явахдаа нэг адууг хүнсэндээ гаргаж авсан ингээд нийт 37-н тооны адаа байснаас 9 адуу нь морь бөгөөд 8 морь нь адуунуудаасаа тусдаа явдаг харин нэг морь нь гүү болон адуутайгаа цуг явдаг байсан, морьд нь алга болонгуут манай азарга адуунд байсан нэг морийг хасаж хөөсөн учраас л өөр адуунд нийлсэн байхаа. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Заг сум дээр уулзаад манай адуунуудыг хулгайлсан хүн нь цагдаад баригдсан гэхээр нь би *******, С нартай уулзаад Соос эхлээд чи манай адуунаас хэдийг нь нугасалсан бэ гэсэн чинь тэр С нь би дөрвийг нь нугасалсан гэсэн, тэгэхээр нь би *******ас нь чи хэдийг нь нугасалсан бэ гэсэн чинь Би дөрвийг нь нугасалсан гэж хэлсэн тэгэхээр нь би тэр хоёрыг дөрөв дөрвөөр нь нугасалсан юм байн гэж ойлгосон. Надтай Заг сумын төвд байхдаа хэлсэн, тэр үед бид гурвын хажууд өөр хүн байгаагүй. хаана байхад нь авсан, яаж авсан талаар өөр зүйл хэлээгүй ээ. Манай адуунаас сартай хээр морь, хүрэн халзан морь, шарга морь, цагаан бидэртэй хүрэн морь, хүрэн морь 2 ширхэг бор морь, цавьдар хүрэн морь ингээд нийтдээ 8 морь алга болсон байсан. Бүгд 8-12 насны морьд байгаа. Би өөрийнхөө мотоциклоор бас машинаар Гурванбулаг, Баянбулаг, Жаргалант, Галуут, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал сумын нутгаар 20 хоног тасралтгүй явж хайсан. Энэ зардалд 800,000 төгрөг зарцуулсан байгаа, би үүнийгээ нэхэмжилж байна. Надад ямар нэгэн Баримт байхгүй ээ. би өөрөө гаргасан зардлаа тооцоод л хэлж байгаа юм. Мөн явж байхад мотоцикль эвдэрч хэмхэрсэн үүнийг засварлахад засварлахад Кембо бүргэд нэртэй мотоциклын гинж тасарсан. үүнийг 10 000 төгрөг, 1 бакришиг урагдсан үүнийг 50.000 төгрөг, олгой хаймар 4 ширхэг урагдсан нэг ширхэг нь 10,000 төгрөгийн зардал гарсан, бусад нь хоол хүнс бензин шатахууны зардал юм. Тэгээд бас мэргэлдэг хүнээр зөндөө үзүүлсэн гэх зэргээр нийлүүлээд тооцоод үзэхэд л 800.000 мянган төгрөг болж байгаа юм. Надад Ням-осор ахад адуу хүлээлгэн өгсөн баримт байхгүй, би зүгээр өөрийн ах болохоор амаараа хэлж захиж үлдээсэн юм. Би адууныхаа хохиролд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5,400,000, мөн адуугаа хайхад зарцуулсан 800,000 төгрөгөө нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/
... 2018 оны 01 дүгээр сард Заг сумын төв дээр С, ******* нартай Заг сумын Цагдаагийн хэсэг дээр байх үед нь уулзаад би эхлээд *******ас манай адууны хэдийг нь нядалсан бэ гэсэн чинь дөрвийг нь гэж хэлсэн, тэгэхээр нь би дараа нь Стой уулзаад манай адуунуудыг хэн хулгайлсан, хэн нядалсан бэ гэсэн чинь С би дөрвийг нь нядалсан, хулгайлахдаа би ганцаараа явж хөөж ирсэн гэж надад хэлсэн, өөр зүйл мэдээгүй. С надад хохирлын мөнгө гэж 2.000.000 төгрөг бэлнээр нь өгсөн байгаа, одоо надад дахиад 2.500.000 төгрөг, дараа нь ямаагаа самнаад 900.000 төгрөг өгнө гэсэн Надад одоо эдгээр мөнгөнүүдээ өгчихвөл нэмж нэхэмжлэх зүйл алгаа. Надад С нь л ганцаараа явж хөөж ирсэн гэж надад хэлсэн, Би тэр хоёрын ярианаас бодохдоо хулгайлахыг нь С харин нядлахдаа *******тай нийлж нядалсан юм уу лгэж ойлгосон юм. Надад өөр нэмж ярих зүйл алга гэх мэдүүлэг/хх-ийн 30-32/
7. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Манай адуу Заг 4 дүгээр баг Баянцагаан хавиар нутагладаг юм тэгсэн хүнээс сураг сонсоход манай адууг Сүүжийн хоолойд байна гэж байсан би адуугаа өөрөө харахгүй удсан байсан тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 1-нд Загийн голоос би адуугаа олоод очиход 6 тооны адуу байхгүй байсан. Уг адуугаа бараг 15 хоног тасралтгүй хайгаад олдохгүй болохоор цагдаад мэдэгдсэн юм. Цагдаад мэдэгдсэний дараа хэсгийн төлөөлөгч намайг нэг адуугаа гэх айлд үзээдэх гэхээр нь очиход алга болсон нэг тооны бор морь нь байсан үлдсэн адуунууд нь одоо болтол байхгүй байна. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын эхээр л харсан байх тэрнээс хойш ээжийн бие муудаад Баянхонгор сумд эмчилгээ хийлгээд буцаж Заг сумд ирээд 2017 оны 12 дугаар сарын 22-нд нас барсан юм ийм шалтгаанаар адуу малаа харалгүй удсан юм. Хоёр бор, нэг хүрэн алаг, нэг хонгор, нэг хээр зүсмийн 5 адуу нь байхгүй байна Хоёр бор, нэг хээр морь нь дээшээ харсан саран тамгатай бусад нь тамгагүй байсан. Гурванбулаг, Жаргалант, Бууцагаан, Хүрээмаралын нутгуудаар хайсан хайх явцад бензиний зардал, хоол унд гээд 300.000 төгрөгийн зардал гарсан байх 15 хоног орчим эрэлд явсан. Хоёр бор морио 1.600.000 төгрөгөөр, Хонгор морио 700,000 төгрөгөөр хээр морио 700.000 төгрөгөөр, хүрэн алаг морио 800.000 төгрөгөөр үнэлж байна. Бүгд 7-9 настай морьд л байсан бүгд бүдүүн тарган морьд байсан. Загийн унаган адуу ийш тийшээ гүйдэггүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй юу м мэдэгдэхгүй байгаа. Манай ээж нас барах үеэр завгүй байгааг далимдуулж манай адууг хулгайлсанд их гомдолтой байна. Мөн адуугаа олж авах юм уу эсвэл хулгайлсан хүмүүсийг олж хохирлоо барагдуулмаар байна. Одоогоор нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа бөгөөд би үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ. Надад өөр нэмж хэлэх зүйл алга. /хх-ийн 76-78/
... Манай гэр Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн нутаг Баянцагаан гэдэг газар байсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын эхээр би адуугаа бэлчээгээд 2018 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр адуун дээрээ очиход манай адуунаас нас гүйцсэн Бор зүсмийн 2 морь, хүрэн алаг морь, бор хээр морь, хонгор морь, гээд нийт 5-н тооны адуу алга байсан. Манайх нийтдээ 6-н морь алдсан нэг морь айлын адуунаас олдсон 5 морийг нь ерөөсөө олохгүй байгаа юм. 2017 оны 12 сарын эхээр адуугаа Сүүжийн хоолой гэдэг газар руу бэлчээгээд 2018 оны 01 сарын 01-ны өдөр Заг сумын Шинэ ус гэдэг газраас олсон. Манай адуунаас нийт 6-н тооны адуу алдсан ба адуугаа хайх явцад манай нэг бор зүсмийн морь манай нутгийн малчин Цэрэнбатаагийн адуунаас олдсон юм. Сыг манай адууг хулгайлаад баригдсан гэхээр нь цагдаад очоод уулзсан чинь хэсгийн төлөөлөгч нэг бор морио Цэрэнбатаагийн адуунд очоод үзээдэх гэсэн очиж үзсэн чинь мөн байна лээ. Тэр бор морь тамгагүй эмгүй хавчиг долоон настай морь байгаа. Би нийтдээ 2 бор морио 1.600.000 төгрөг хонгор морь төгрөг, хээр морио 700.000 төгрөг хүрэн алаг морио 800.000 төгрөг нийт адуу хайхад зарцуулсан 300.000 төгрөг төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Үүнээс С 2.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо адууны төлбөрийн үлдэгдэл 1.300.000 төгрөг мөн дээр нь адуу хайхад зарцуулсан 300.000 төгрөг нэхэмжилж байна. Баримт байхгүй хоол хүнс бензиний мөнгө гээд зардал гарсан. Миний ярьсан зүйлүүд үнэн нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 96-98/
... Надад Л дансаар 2.000.000 төгрөг өгсөн байгаа би үүнийг адууны төлбөр гэж үзэж байгаа. би одоо адуугаа хайсны төлбөрт 280.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ нь адуугаа хайж явахдаа бензин тос хийж хайж явсны зардал. Надад баримт байхгүй ээ тэр үедээ бензин тос хийгээд зарцуулаад л явсан. Би адуугаа хайхад гаргасан зардлынхаа 280.000 төгрөгийг авчихвал надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ээ. ******* цагдаад баригдсаныхаа дараа нь С нь надад хэлэхдээ би таны 5 адууг Лтэй хамт хулгайлсан, уучлаарай, бид 2 төлж өгнө гэсэн. Харин Л нь болохоор С бид 2 танай адууг хулгайлаад Мөсөнгийн өвөрт аваачаад алсаан, би аавтай ярьж байгаад төлөөд өгчихнө гэж надад хэлсэн. Намайг гэртээ байж байхад Л, С нар ирээд тэгж хэлсэн тэр үед бид 3-л байсан.
8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Манай гэр Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг бөгөөд 2017 оны 12 дугаар сард манай нөхрийн бие нь өвдөөд байхаар нь Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэхээр болоод адуугаа манай нөхрийн ах нь болох т захиж үлдээгээд манай нөхөр бид хоёр 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Заг сумын төв дээр ирээд Улаанбаатар явах ажлаа бэлтгээд сумын төв дээр ирээд 9 хонож байхад Ням- Осор ах утсаар яриад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай адууг харахад бүгд байж байсан, тэгээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр адууг бүртгэж үзэхэд 8 тооны морь нь алга байна ойр орчимд нь хайгаад байдаггүй ээ гэж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орой утсаар ярьсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өнжөөд 14-ны өдөр манай нөхөр адуугаа хайхаар явсан боловч ерөөсөө олдоогүй ээ. Манайх нийтдээ 30 гаруй тооны адуутай үүнээс унааны яг 8 морьтой байсан чинь тэр 8 морь нь бүгдээрээ алга болсон байсан. Бусад адуунууд нь тоо ёсоороо байж байгаа. Манай Сартай хээр морь, хүрэн халзан морь, шарга морь, цагаан бидэртэй хүрэн морь, хүрэн морь 2, бор морь, цавьдар хүрэн морь ингээд нийтдээ 8 тооны морь хулгайд алдсан байгаа. Манай нөхөр бид хоёрыг Заг сумын төвд байхад манай адуунуудыг манай нөхрийн ах нь болох Ням-******* хариуцаж маллаж байсан. ах хэлэхдээ манай адуунуудыг 2017 оны 12 дугаар сарын 07- ний өдөр бүртгэж үзэхэд бүрэн байсан эсэн, үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр адууг бүртгэж үзэхэд дээр хэлсэн 8 тооны морь нь алга болсон байсан гэсээн. Тэгэхээр 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд л алга болсон байна гэж бодож байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
9. Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2017 оны 11-р сарын 28-ны өдөр манай дүү Б 38-н тооны адуугаа надад хүлээлгэн өгөөд өөрсдөө сумын төв рүү явсан. Би тэр өдрөөс нь хойш харж байсан. 2017 оны 12-р сарын 7-нд Бгийн адуу усан дээр орж ирж ус уухад нь бүртгэхэд 37-н тооны адуу бүгд бүрэн байсан. 2017 оны 12 сарын 12-ны өдөр өөрийнхөө адууг харж яваад сумынхаа Далын улаан толгой гэдэг газар Бгийн адуу байхаар нь очсон чинь тэдний адуунаас 9-н тооны адуу алга байсан. Бд 9-н тооны адуу алга байгаа талаар хэлэхэд наад хавиараа хайгаадах гэхээр нь би тэр хавиар нь хайгаад олоогүй. 2017 оны 12 сарын 14-ны өдрөөс эхлээд Б өөрөө адуугаа хайж эхэлсэн.Бгийн адуунаас 2 хүрэн морь, шарга, хүрэн халзан морь, сартай хээр морь, бор морь 2 цавьдар морь гээд нийт 8-н тооны морь алга болсон байсан. 1 морь нь хээр зүсмийн морь байсан бөгөөд тэр хээр морь нь азаргатай адуутайгаа цуг явдаг бөгөөд азарга нь хасаж хөөгөөд өөр айлын адуутай нийлсэн байхаа тэрнээс бол морьдтойгоо байсан бол цуг хулгайлах байсан байхаа. Тэр хээр морь нь тухайн үед гэх айлын адуунд нийлсэн байсан бөгөөд тэр үедын адууг би харж байсан. тэр үед адуугаа харж байгаагүй бөгөөд уурхайд манаач хийж байсан. Тэгээд ч Бгийн адууын адуу 2 нэг доор бэлчээрлэдэг юм. 8 адуу алга болсон гэж үзнэ. Би тэр үедээ л хулгайд алдсан байх гэж бодсон. Яг хэн яаж авсныг нь би мэдээгүй ээ. Би тэр үедээ адуу бэлчээрлэж байсан тэр хэсэг газраар нь хайсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ. гэх мэдүүлэг /хх-ийн 35-38/
10. Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Намайг миний ойр дотны хүмүүс, найз нөхдүүд намайг гэж дууддаг ба, миний жинхэнэ нэрийг Б.******* гэдэг юм. Хүмүүс ихэвчлэн гэж дууддаг юм аа. Манай гэр Улаанбаатар хотод байдаг бөгөөд би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутагт байх “Мөсөнгийн өвөр” гэдэг газарт байдаг ******* гэдэг айлд байж мал мах иргэдээс худалдан авсан юм. Тэгээд би тэнд нийтдээ 80 гаруй адууг иргэдээс худалдан авсан бөгөөд эхний үед адууг малчидтай үнийг нь тохироод амьдаар нь худалдан авч байсан бөгөөд сүүлдээ 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчмоос иргэдээс адууны махыг жинлэж, 1 килограммыг нь 2,800-3,000 төгрөгөөр худалдан авч эхэлсэн. 2017 оны 12 дугаар сард Заг сумын иргэн С гэх залуу нь надтай ирж уулзаад надад 8 тооны адууны мах байна та авах уу гэхээр нь би бөөнөөр нь юм чинь очиж үзье гээд Сын гэрт нь очсон чинь тэдний гэр нь Заг сумын хөдөө, Заг сумын төвөөс ертөнцийн зүгээр чанх хойшоо хөдөө газар байсан, би байсан газрынх нь нэрийг мэдэхгүй байна, тэгээд намайг дагуулж гэрт нь очиход жижиг гэрт нь 8 адууны мах байсан ба тэр махнууд нь зарим нь хөлдчихсөн, зарим нь хөлдөөгүй байсан, би тэгээд тэр махнуудыг нь жинлэж үзэхэд нийтдээ 1214 килограмм болсон ба би авахаар болоод 1 килограммыг нь 2,800 төгрөгөөр худалдан аваад 3,399,200 төгрөг болсон ба тэр дор нь Сод тэр мөнгийг нь бэлнээр нь өгсөөн. Тухайн үед би Заг сумын төвийн ойролцоо явж байхад С нь намайг зам дээр тосож уулзсан бөгөөд тэр үедээ С нь ганцаараа мотоциклтой явж байсан бөгөөд адууны мах өгье гээд намайг дагуулаад гэр лүгээ явсан, гэрт нь очиход түүний гэрт нь хүн байгаагүй бөгөөд, махнуудаа жижиг гэртээ хураасан байсан. Би тэр үедээ Соос нэг дор яагаад ийм олон адуу нядалсан юм бэ гэсэн чинь энэний 3 адуу нь л минийх юм байгаа юм, бусад нь хүний адуу байгаа юм. Намайг тушаагаадахаа гэсэн юм гэж хэлсэн, тэгэхээр нь би тийм юм байлгүй дээ гэж бодсон. Тухайн үед намайг Сын жижиг гэрт нь махыг нь үзэхээр орох үед тэр 8 тооны адууны арьс шир нь байгаагүй байхаа, юм харагдаагүй, би тэр үедээ Соос чи энэ адууны махнуудынхаа гарал үүслийн бичгийг нь надад үзүүл, өг гэсэн чинь С манай Заг сумаас нядалсан адуунд гарал үүслийн бичиг өгдөггүй юм аа гээд надад гарал үүслийн бичиг үзүүлээгүй, өгөөгүй ээ. Би тухайн үедээ бэлэн мөнгөтэй явж байсан бөгөөд адууны махыг авсан тэр дариудаа л Сод 8 тооны адууны махны үнэ болох 3,399,200 төгрөгийг Сод яг бэлнээр нь өгсөөн. Тэр үед С л ганцаараа байсан. Би өөрийн бүртгэлийн дэвтэр дээр Соос авсан 8 тооны адууны махыг Болдоо 8 адууны мах хөлдүү, 1214 гэж бичсэн байгаа, харин мах тушаасан огноог нь бичээгүй байна. Би тэр үедээ өөрийнхөө гар утсаар гэрэл зураг авсан боловч гар утсаа алга болгоод тэр зургууд нь одоо байхгүй болчихсон. Би мах тушааж байгаа эзэн нь байгаа юм чинь гэж бодоод л худалдан авсан юм. Тэр талаар би асуугаагүй, тэр 8 тооны адууны махны 3-4 адууны мах нь хөлдүү, бусад нь гэсгэлэн мах байсан, тэгээд би бүгдийг нь авсан, С надад хэлэхдээ би энэ адуунуудыг гэртээ нядалсан гэж хэлсэн. Би тэр 8 тооны адууны махыг хулгайнх гэж мэдээгүй, С надад 3 билүү, дөрөв нь минийх юм байгаа юм, бусад нь ойр орчмын хүмүүсийн адууны мах байгаа юм, намайг тушаагаадхаач гэхээр нь би нэг дор бөөнөөр нь нядлаад зарж байгаа юм гэж хэлсэн. Тэр 8 тооны адууны махыг Соос худалдан авсныхаа нөгөөдөр нь Улаанбаатар хот руу авч яваад түүхий эд авдаг Эмээлт зах дээр махны ченж нарт зарж борлуулсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/
.... Миний жинхэнэ нэрийг Буриадын ******* гэдэг бөгөөд миний ойр дотнын хүмүүс, манай найз нөхрүүд намайг гэж дууддаг юм. Манай гэр Улаанбаатар хотод байдаг бөгөөд би хувиараа бизнес эрхэлдэг. Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутагт байх “Мөсөнгийн өвөр” гэдэг газарт амьдардаг ******* гэдэг айлд байж иргэдээс адуу, адууны мах худалдан авсан юм. Тэгээд би тэнд байж адуу, адууны мах худалдан авахдаа малчдаас нийтдээ 80 гаруй адууг худалдан авсан бөгөөд эхний үед адууг малчидтай үнийг нь тохироод амьдаар нь худалдан авч байсан бөгөөд сүүлдээ 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчмоос иргэдээс адууны махыг нь жинлэж, 1 килограммыг нь 2,800-3,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр намайг *******ын гэрт байж байхад С, Л хоёр цуг ирээд танд 5 адуу өгье гэхээр нь би одоо адуу амьдаар нь авахгүй, махыг нь хиллэж авна, өгье гэвэл адуугаа бариад нядалчих гэж хэлсэн, тэгээд би айл руу адууны мах авахаар яваад шөнө 02:00 цагийн үед *******ын гэрт ирсэн чинь 5 тооны адууг бариад *******ын гэрийн гадаа уячихсан байсан, тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10:00 цагийн үед С нь ганцаараа ирээд тэр 5 адуугаа хүмүүстэй хамжиж нядлаад 5 адууны махыг надад тушааж, нийтдээ 797 кг болохоор нь би 1 кг-ийг нь 3,000 төгрөгөөр худалдан аваад, Сод 2,391,000 төгрөгийг бэлнээр нь тэр дариудаа бэлэн мөнгөөр нь өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр С, Л хоёр нь хоёулаа мотоциклоор ирсэн ба С нь мотоциклоо жолоодсон, Л нь ар талаар нь сундлаад суучихсан, адуу туучихсан ирсэн, тэр адуунуудаасаа 5 тооны адууг нь надад өгнө гэсэн, адуунуудынх нь зүсийг би санахгүй байна. Тэр үед С нь энэ 5 адуу нь Лгийн адуу байгаа юм аа л гэж хэлж байсан, тэгэхээр нь би энэ адуунуудыг Л дээр бүртгэх юм уу гэсэн чинь над дээр бүртгэх юм аа, Л болохоор гэрийнхнээсээ нууж өгч байгаа болохоор тэрний нэрэн дээр бүртгээд яах юм бэ гэхээр нь би гэрийнхнээсээ нууж өгч байгаа юм бол хулгайнх юм бишүү гэсэн чинь өө тийм юм байхгүй ээ өөрийнх нь юм байгаа юм гэж хэлсэн. С, Л нар нь 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр тэр 5 тооны адууг тууж ирэхдээ Л, С хоёр нь хоёулаа 23 хамт нэг мотоциклоор сундлаад ирсэн, тэгээд маргааш нь С нь ганцаараа ирж нядлаад мөнгийг нь аваад явсан юм. Би тэр 5 тооны адууг Соос худалдан авах үедээ гарал үүслийн бичгийг нь асуугаагүй, Лгийн адуу гэж хэлэхээр нь л би тэгээд асуугаагүй юм. Би тэр үедээ гар утсаараа гэрэл зураг авсан боловч гар утсаа алга болгоод, тэр зургууд нь цуг алга болчихсон, харин би өөрийн бүртгэлийн дэвтэр дээр бичиж тэмдэглэсэн байгаа, тэр дэвтэр нь одоо надад байгаа. Тэр 5 тооны адууг С, тэнд байсан ганц хоёр хүнтэй нийлж нядалсан, бас ******* гэх залуу нь ирчихсэн элбэлцээд зогсож байсан, Сыг ирэхэд цуг ирсэн эсэхийг би мэдэхгүй ээ. Мөнгийг нь С л авсан. Би тэр үедээ хулгайнх гэж мэдээгүй ээ, Лгийн адуу гэж хэлэхээр нь л би авчихсан юм. Надад хэлэхдээ эн 5 адуу нь Лгийн адуунууд байгаа юм, мөнгө төгрөгийн хэрэгцээ гараад зарж байгаа юм л гэж хэлсэн. Надад хүрэн алаг морь, бор морь, бор морь, хонгор морь, хээр морь зэрэг зүстэй морьд байсан, им, тамгыг нь би хараагүй ээ. Тэр 5 тооны адууны махыг Соос худалдан аваад Улаанбаатар хот руу авч яваад түүхий эд авдаг Эмээлт зах дээр махны ченж нарт зарж борлуулсан. 2017 оны 11-р сарын 21-ны өдөр нэг шарга адуутай, хүрэн үрээ, хар үрээ, хар саарал үрээ гээд 4 тооны адууг цагаан өнгийн портер машин дээр ачаад авчирч тушаасан. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 121-123/
11. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... С бид хоёр найзууд байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын эхээр намайг Баянхонгор аймгийн төвд байхад С утсаар яриад Бгийн 8 морийг туугаад ирсэн, гаргаад дуусаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аа тийм үү л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй ээ. Хаанаас тууж ирсэн, хэн хэнтэй хамт тууж ирсэн талаараа яриагүй ээ. Надад С *******, ******* нарын хамт хулгайлсан гэж хэлээгүй ээ. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ, би 2011 онд Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн 9 дүгээр ангийг төгссөн. Би сандарсандаа тэгээд хэлчихсэн юм. Би адуу алж үзээгүй ээ. Миний ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43/
12. Гэрч Ж.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Сын ээж нь манай аавийн төрсөн дүү байгаа юм. Ойлголоо би мэдүүлэг өгнө. Тэр үед би сумын төвд байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би хэдний өдөр алга болсныг нь мэдэхгүй байна. Би ерөөсөө нядлалцаагүй ээ. ******* С нарыг тэр 8-н адууг нядалсан эсэхийг би мэдэхгүй ээ. Би хулгай хийгээгүй ээ. Би Лтэй 2017 оны өвөл танилцсан, танил хүмүүс, ямар нэгэн садан төрөл, өс хонзонгийн зүйл байхгүй ээ. Би тэр өдөр Заг суманд Цагдаагийн хэсгийн байранд байж байхад, хохирогч Б нь ирж уулзсан, тэгээд тэр уулзахдаа надаас 8 адуу яасан бэ гэж асуухаар нь би мэдэхгүй ээ л гэсэн өөр зүйл хэлээгүй ээ. Харин С тэр үед Б гэх тэр хүнд хэлэхдээ би туугаад явсан юмаа гэж хэлж байсан. ******* 8 адууг бас мэдэхгүй ээ л гэж хэлж байсан. Би мэдэхгүй байна. Манай гэр Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багт байдаг бөгөөд би 2017 оны 12 дугаар сард *******ын хамт иргэн Ч.Бямбасүрэнгийн 3 тооны адууг хулгайлсан үйлдэлдээ шалгагдаж байгаа, энэ хэрэг одоо прокурорт шилжсэн байгаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/
... 2017 оны 12 дугаар сарын үед би яг хэдний өдрийг нь санахгүй байна. С адуу нядлах гэж байгаа юм аа хамжилцаад өгөөч гэхээр нь би гэрт очоод 4 адуу нядлахад би хамжилцаагүй зүгээр л хараад зогсож байсан. Тэр 4-н тооны адууг нядлаад дуусаж байхад нь би очсон ба би буцаад адууных нь зүсийг хараагүй хамгийн сүүлд шарга зүсмийн адууны шир л харагдаж байсан. Адууны шир мах зэргийг С л янзлаад байсан. Нэг хүн ганцаараа нядалж чадна, С тэр 4-н адууг 2 өдөр нядалж байна гэж байсан.Би тэр 4-н адуунаас өөр адууг С хэзээ хаана яаж нядалсан талаар мэдэхгүй ээ. С надад тэр үед хэний адуу болох, яагаад нядалж байгаа талаараа юу ч хэлээгүй би асуугаагүй юм. гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
13. Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 11 дүгээр сарын дундуур байх сайн санахгүй байна гэртээ байж байхад *******, ******* хоёр цагаан тохомтой хээр морь, бор халиун үрээ,хүрэн үрээ нийт 3 тооны адуу мотоциклоор орой тууж ирээд манай гэрт хоноод маргааш өглөө нь нядлаад манай гэрт адуу авч байсан /*******/ гэж хүнд зарсан хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй ******* манай адуу гэж хэлж байсан Тэгээд тэр хоёр яваад өгсөн түүнээс хойш 12 дугаар сарын 23-ны үед байх манай гэрийн гадаа С, ******* тэнд байсан хүмүүстэй 5-н тооны цуг нядалсан би тэр үед нь байгаагүй мал услах гээд яваад өгсөн байсан би өмнө орой нь хөдөө малдаа яваад гэртэй орой ирэхэд манай гэрийн гадна 5 адуу уяатай байсан тэхээр нь би эхнэрээсээ энэ хэний адуу юм бэ гэж асуухад С ирээд уяад явсан гэж хэлсэн маргааш өглөө нь С ******* хоёр ирээд тэнд байсан хүмүүстэй цуг нядалсан. 2 бор, нэг алга, нэг хээр, нэг хонгор зүсмийн 5 адуу байсан нядлаад манайд адуу авч байсан /*******/ гэж хүнд өгсөн. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна С 11 дүгээр сард нэг хонгор үрээ авчирч өгсөн түүний дараа цагаан портер дээр ачаад дөрвөн тооны адуу авчирч өгсөн гэж хүнд хэзээ өгсөн нь тэмдэглээтэй байгаа байх. Өөр өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Тамгыг нь мэдэхгүй байна өөрийнхөө адуу гэж байсан. Нэг шарга адуутай 4 тооны адууг С портер дээр ачаад ирэхэд нь би нядлалцаж өгсөн өөр адуунаас цуг алаагүй. /*******/ хотод байгаа манай гэрт 2017 оны 10 дугаар сараас хойш авсан. Яг хэдэн адуу авсныг нь мэдэхгүй 96651721 дугаарын утастай байгаа байх. гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/
14. Гэрч Ж.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2017 оны 12 сарын 3-ны орчим би Заг сумын төвд байж байгаад хөдөө цагаан чулуут гэх газар байх гэртэй иртэл манай ээж хонинд явчихсан *******ын эхнэр манайд байж байсан юм. Би С, ******* хоёр хаачсан юм гээд асуусан чинь өчигдөр л адуундаа явна гээд мотоциклтой гараад явсан ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хонинд ээжийн хойноос яваад 18 цагийн үед гэртэй иртэл С, ******* хоёр мотоциклтой ирж байсан юм. Түүнээс 2 хоногийн дараа гэртэй С болон манай ээж Гандолгор бид гурав байж байтал С бид хоёр ярихдаа саяхан явахдаа Баянцагааны нуруунаас Л. ******* бид гурав адуу хөөгөөд Мөсөнгийн өвөрт 5 адуу нядлаад зарсан гэж хэлсэн би юун адуу юм гээд асуусан чинь айлын адуу л гэж байсан манай ээж юм хэлээгүй сонсоод л байж байсан. Зүсийг нь асуугаагүй би мэдээгүй. Мөсөнгийн өвөрт мах авч байсан хүмүүст зарсан гэсэн хэдэн төгрөгөөр зарсныг нь би мэдэхгүй байна. Сын шинэ мотоциклоор явж байсан. Адуу авдаг ченж хотоос ирэхдээ Сод мотоцикль авч ирсэн гэсэн мотоциклынх нь оронд нь С адуу өгсөн гэсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/
15. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Манай гэр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг Улаан-чулуутын доод бууц гэдэг газар байсан юм. Тэгээд 2017 оны 12 сарын өдөр *******ын гэрт очиход тэднийд С байсан ба надад адуу янзлаад өг цалингийн өгнө гэхээр нь би за гээд 5 адууг гаргалцаж өгсөн. Надад С 30.0 мянган төгрөг өгсөн тэрийг нь аваад явсан. Өөр зүйл болоогүй. Тэр адуунуудын эм тамгыг нь хараагүй 2 бор морь, сартай хонгор морь, алаг морь, бор хээр зүстэй морьд байсан.Тэр үед С, Л 2 байсан ба надад бол хэний адуу болох, яагаад зарж байгаа талаараа юу ч хэлээгүй, би ч асуугаагүй С надад адуу гаргалцаад өгөөч ээ цалингийн нь өгнө гэсэн би цалингийн нь бодоод л адууны ширийг нь хуулж өгсөн.Тэгээд С надад 30.000 төгрөг өгсөн.Би тэрийг мэдэхгүй ээ ******* надад хүн адуу авч байна гэж байсан.Би ёстой хэлж мэдэхгүй байна. Нэмж хэлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /хх-ийн 102-104/
16. Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Манай гэр Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Хавчиг” гэдэг газар байх үед манайх үхрүүдээ гэдэг айлд харуулахаар өгсөн ба үхэр хариулах морь байна уу гэхээр нь би өөрийн хар морио өгч явуулсан. Хар морио 2017 оны 11-н сарын 28-ны үед өгч явуулсан чинь 2018 оны 01 сарын 10-ны өдөр нэг бор зүсмийн морь дагуулчихсан адуунд хүрээд ирсэн. Тэгээд би миний чамд өгсөн морь чинь нэг морь дагуулаад ирлээ гэсэн чинь Баяржаргал хүнд хэлээд эзэн нь мэдсэн юм шиг байна лээ. Баянмөнх гэх хүн манайд ирж үзээд миний морь байна гээд дараа ирж авна гэсэн тэр морь нь манай адуунд байж л байгаа. Им тамга байхгүй ээ бор зүсмийн морь л байгаа одооч манай адуунд байж л байгаа. Би хэний адуу болохыг нь мэдээгүй Баяржаргалын унаж байсан морьтой хамт ирэхээр нь тэдний л адуу юм бодсон чинь биш байсан юм байна лээ Баянмөнх гэдэг хүн ирж үзээд манай морь байна, адуугаа хулгайд алдаад нэг адуу нь танай адуутай нийлсэн байна гэсэн хаанаас яаж алдсан талаараа надад юм хэлээгүй ээ.Тэр үед манай адуу Заг сумын 2 дугаар баг Ягаан толгой гэдэг газар л бэлчээрлэдэг байсан юм. Баяржаргал надад хэлэхдээ унаж байгаад түр амраах гээд айлын адуунд тавьсан чинь алга болчихсон байна. Тэгэхээр тэр морь сул тавингуут нь унаган адуутайгаа нийлэх гээд гүйсэн байх гүйж яваад замдаа тэр бор морьтой нийлээд ханиндаа давхиж ирсэн байх. Мал ч гэсэн ханьсдаг юм ш дээ. Яаж манай адуунд ирж нийлсэн талаар нь мэдэхгүй байгаа нэг өглөө адуундаа очиход нийлсэн байсан. Манай сумын Баянмөнх гэдэг хүн ирж үзээд миний морь байна хэд хоноод ирж авна гэсэн. Одоо хүртэл ирж аваагүй тэр адуу нь манай адуунд байж л байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /хх-ийн 105-108/
17. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Манай гэр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг Улаан-чулуутын доод бууц гэдэг газар байсан юм. Тэгээд 2017 оны 12 сарын 10-ны өдөр *******ын гэдэг айлд мал мах авч байна гэж сонсоод л өөрөө зээрд зүсмийн морийг аваачиж өгсөн юм. Би тэр өдрийн орой *******ын гэрт тоглож хоносон ба маргааш өглөө нь С адуу гаргалцаад өгөөч гэхээр нь би Улаанаа би 2 Стой хамжилцаж тэр 5-н адууг янзалж өгөөд С надад хээр зүсмийн адууны ширийг нь өгсөн. Тэр 5-н адуу 2 бор морь, нэг бор хээр зүстэй морь, сартай хонгор морь, хүрэн алаг морь байсан. С надад адуу гаргалцаад өгөөч ээ л гэсэн хэний адуу болох, яагаад зарж байгаа талаараа юу ч хэлээгүй, би ч асуугаагүй юм. Адууг гаргаж төхөөрөх үед С л ганцаараа байсан санагдаж байна. Би Сыг хэний хамт байсныг санахгүй байна би бодохдоо ганцаараа байсан л гэж бодож байна. Тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй. ******* нь 2017 оны 10 дугаар сараас л адуу авч байгаа гэсэн хэн хэн хэдэн адуу өгснийг мэдэхгүй ээ. С тэр адууг янзлах үед ганцаараа байсан адуу нядлаад дуус ч байхад ******* *******ынд ирчихсэн харагдаж байсан. Тэр 5-н адууг Улаанаа С би д 3-л янзалсан өөр хүн байгаагүй. Надад өгсөн адууны ширийг нь би 20.000 төгрөгөөр нэг хүнд зарсан одоо хаана байдаг юу хийдэг талаар нь мэдэхгүй уг мөнгийг нь одоо үрээд дууссан. Л гэж хүн байгаагүй. Нэмж хэлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /хх-ийн 109-113/
18. Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2017 оны 12 сарын 23-ны өдөр л гэж санагдаж байна манайх Гурванбулаг сумын Мөсөнгийн өвөр гэх газар С 5-н тооны адууг тууж ирчхээд уячхаад явсан.Тэгээд маргааш нь С, ******* нар манайд адуугаа янзлах гээд ирсэн байсан яг адуугаа нядлах үед нь би малдаа явсан байсан. Тэр 5-н адууг ******* нь манай адуу байгаа юм аа гэж байсан яагаад зарж байгаа талаараа ям яриагүй. Тэр 5-н адуу дандаа морьд байсан бөгөөд нэг алаг, нэг хонгор, 2 цагаан морь, нэг хээр морь байсан. би эм тамгыг нь анзаараагүй ээ. Тэр 5-н тооны адууг С, Л хоёр яг манай гадаа цуг тууж ирээд уясан. Харин маргааш нь С *******той хамт ирээд нядалж зарсан. Би бодохдоо 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэж бодож байгаа гэхдээ би андуурч байж магадгүй ээ *******эд адуу авсан бүртгэл дээр нь он сар өдөр тодорхой байгаа байх. Нэмж хэлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /хх-ийн 114-117/
19. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 сарын 23-ны өдөр л гэж санагдаж байна манайх Гурванбулаг сумын Мөсөнгийн өвөр гэх газар С Л хоёр 5-н тооны адууг тууж ирчхээд уячхаад явсан.Тэгээд маргааш нь С, ******* нар ирж янзлаад манайд мах авч байсан *******эд зарчхаад явсан. Нядлах үед нь Л нь ирээгүй юм. 2 цагаан морь, нэг алаг зүстэй адууг нь л анзаарч харсан бусад 2 адууных нь зүсийг би анзаараагүй ээ. Анх 5-н адууг авчирч уясан С, Л 2-л бидний адуу байгаа юм гэж байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /хх-ийн 118-120
20.Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлсийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 01 сарын 22-ны өдрийн шинжээчийн
Сартай хээр морь 600.000, Хүрэн халзан морь 600.000, Шарга морь 600.000, хүрэн морь 3 тус бүрийн 600.000 нийт 1.800.000, цавьдар морь 6-н настай 600.000, Бор морь 600.000 төгрөг нийт 8-н тооны адуу 5.400.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 53-54/
21. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлсийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 01 сарын 22-ны өдрийн шинжээчийн
Бор морь 2 бүгд 120000, хүрэн алаг морь 600000, хонгор морь 600000, хээр морь 600000 төгрөг бүгд 3000000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 127 /, 61-71, 147-149 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч*******, ******* нар нь урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 151-162 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч*******, ******* нарын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, 112-113 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн зан байдлын тодорхойлолт, хавтаст хэргийн 16-22, 88-92 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 3 хуудас хохирол төлсөн тухай нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутгаас 2017 оны 12 дугаар сарын 07-12-ны өдрийн хооронд иргэн Д.Бгийн эзэмшлийн 8 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 5400000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн *******тэй бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Сүүж” гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 01-20-ны өдрийн хооронд иргэн *******ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 3000000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь*******той Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Сүүж” гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 01-20-ны өдрийн хооронд иргэн *******ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 3000000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б, ******* нарын мэдүүлэг, гэрч Д., Б.*******, Ж.*******, Б.*******,,, нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч*******ыг ганцаараа бусдын малыг хулгайлсан, *******тэй бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч *******г*******той бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч*******, ******* нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан”энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүхээс тэднийг “бусдын малыг хулгайлсан, бусдын малыг бүлэглэг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч*******ыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлагыг оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч *******д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч*******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан*******ын эзэмшлийн цэнхэр өнгийн “мустанг-150” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, мотоцикль буюу түүний
үнэ тавин мянган / 50000 / төгрөгийг төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч*******ын хээр морийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн, шүүгдэгч *******гийн эзэмшлийн “мустанг” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх морь болон мотоциклыг эзэмшигч*******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Харин уг хэрэгт малын махыг бүртгэж гар бичмэл бүхий дэвтрийг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг дэвтрийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт*******ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт*******, ******* овогт ******* нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овогт*******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт*******ыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******од хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил ял дээр нэмж түүний эдлэх нийт ялыг таван зуун дөчин / 540 / цагийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч*******од таван зуун дөчин / 540 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож уг ялыг эдлүүлж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан******* нь таван зуун дөчин / 540 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар ялтан *******д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
10. Шүүгдэгч*******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт гар бичмэл бүхий дэвтрийг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг дэвтрийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт ялтан*******ын хээр морийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн, ялтан *******гийн эзэмшлийн “мустанг” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх морь болон мотоциклыг эзэмшигч*******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ялтан*******ын эзэмшлийн цэнхэр өнгийн “мустанг-150” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, мотоцикль буюу түүний үнэ тавин мянган / 50000 / төгрөгийг төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай..
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ