Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2026/00670

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би, 

Нэхэмжлэгч: *******,*******,,,,,, -ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: *******, *******,*******,*******,*******, *******ийн ******* *******-д холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 15,410,255.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.*******оос үндсэн зээлийн төлбөрт 11,860,129.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,348,086.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173,678.94 төгрөг, шимтгэл 22,860 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 15,410,255.07 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ. 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* овогтой ******* миний бие ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 15,410,255.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс 2026 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл, нийт 11 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, нэг сарын төлөлт 1,400,932.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******ид холбогдуулан 15,410,255.07 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,410,255.07 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс 2026 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл, нийт 11 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, нэг сарын төлөлт 1,400,932.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна. 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,410,255.07 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс 2026 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл, нийт 11 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, нэг сарын төлөлт 1,400,932.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,001 төгрөгөөс 117,500.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 117,500.5 төгрөг, улсын төсвийн данснаас 117,500.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.  

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР