2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/00005

 

 

 

 

 

 

2025  12 22  191/ШШ2026/00005

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, ... дүгээр хороо, ...... хотхон, .... байр, .... тоотод оршин суух, ....овогт В.Г /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, ... дүгээр хороо, ...... хотхон, .... байр, .... тоотод оршин суух, ......... овогт Г........ын З- /Иргэний бүртгэлийн дугаар 6101337208.../

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, ... дүгээр хороо, ...... хотхон, .... байр, .... тоотод оршин суух, ......... овогт Д.Г /РД:........../ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч В.Г.....

Хариуцагч Г.З........ өмгөөлөгч Б.Б........ /цахимаар/

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.М.........нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие нь өөрийн хөрөнгөөр ...... дүүрэг, ... дүгээр хороо, ... хороолол, .... байр, .... тоот, улсын бүртгэлийн Ү-........... дугаартай орон сууцыг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ц........... овогтой О-оос худалдан авсан. Энэхүү орон сууцыг нийт 175,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 80,000,000 төгрөгийг бэлэн өгч, үлдэгдэл 95,000,000 төгрөгийг зээл авч одоо зээлийг өнөөдрийг хүрсэн. Миний бие хариуцагч Г........ овогтой З-тай 2017 онд танилцаж 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд бидний дундаас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр охин Г.С мэндэлсэн. Бид гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй хамтран амьдрагч нар юм. Хамтран амьдрах хугацаанд хариуцагч Г.З........ эцэг Д.Г........ нь байнга бидний амьдралд хөндлөнгөөс оролцдог байсан бөгөөд гэр бүлийн таагүй уур амьсгал бүрдүүлдэг байсан. Энэхүү байдал нь сүүлдээ зохих хэм хэмжээнээс хэтэрч архи уух болгондоо манай гэрт орж ирэн, агсан согтуу тавьж, ална хядна хэмээн сүрдүүлэх, харааж зүхэх нь энгийн үзэгдэл болсон.

Мөн хариуцагч Г.З- нь миний хувийн орон зайд хэт халдаж, ажил хийж олсон орлого болон бусад ажлын хажуугаар олсон орлогыг ч мөн адил бүгдийг нь миний данснаас авдаг байсан. Энэ байдал нь олон жил үргэлжилсэн бөгөөд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байдалд хүрээд байна.

Энэхүү гэр бүлийн таагүй уур амьсгал гарах бүрт хадам эцэг Д.Г........ нь бидний дундуур орж Би чамайг ална, би урд нь орон шоронд орж байсан хүн, чи одоо зүгээр дил энэ байр, орцонд орж ирэх юм бол ална шүү, гэх зэргээр удаа дараа дарамтлах байдал тасралтгүй 5-7 хоног үргэлжилж байгаа бөгөөд намайг өөрийн эзэмшлийн байрнаас минь байнга хөөж, тайван байх нөхцөлгүй болсон бөгөөд нэхэмжлэгч В.Г..... нь хэрүүл маргаан зодоон цохионоос зайлсхийж өөрийн байранд амьдрах нөхцөлгүй болоод байгаа тул ...... дүүрэг, ... дүгээр хороо, .......... хотхон, ...... байр, .... тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.З- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.З- би 2017 онд В.Г.....тэй .......... ХХК-д ажиллаж байхдаа В.Г.....тэй танилцаж үерхэж эхэлсэн. Улмаар 2019 оноос миний аав ээжийн гэрт буюу ...... дүүрэг,....дугаар хороо, ......... байр, ......тоот В.Г..... нь нүүж ирж хамтран амьдарч эхэлсэн.

Улмаар бидний дундаас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр охин Г.....гийн С- /одоо 2 нас 10 сартай/ төрсөн. Охинтойгоо гурвуулаа хамт манай аав ээжийн гэрт амьдардаг байсан. Охин төрснөөс хойш 2-3 сарын дараа В.Г..... нь огцом ууртай болж, загнаж хараалын үг хэлж, амар тайван байдлыг алдагдуулж, сэтгэл гаргахгүй, хүндлэхгүй, амиа хичээж өөрийгөө боддог, охиноо хамт өсгөлцөхгүй байх гэх мэт үйлдлүүдийг гаргадаг болсон. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж ажилдаа орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд манай ээж аав хүүхдийг маань харж хандаж, байнга цэцэрлэгээс нь авч нөхрийн маань анхаарал хандуулахгүй байдлыг нөхөж надад тусалсаар ирсэн. Нөхөр В.Г..... маань хүүхэд гарсан цагаас эхлэн надтай хөндий хүйтэн харьцаж нялх биетэй байхад хүүхэд асрахад туслахгүй, шөнө хүүхдээ хуурайлахад хүүхдээ тэврээд ч өгдөггүй байсан ба хэлэхээр уурлаж уцаарлан /пизда, гичий гэх мэт/ элдэв цээртэй үгээр доромжилж, буруу харж унтаж байсан. Одоо ч надтай энэ мэтээр харилцдаг.

2023 оноос эхлэн уурлахаараа надад болон охиндоо гар хүрч эхэлсэн. Охиноо 2 нас хүрээгүй нялх байхад нь гар хүрч нүүр рүү нь шанаадаж байсан. Засаж залруулах гэж хичээж ярилцаж хэлэхэд хэрүүл болгодог байсан ба засраагүй.

Өнгөрсөн хугацаанд охиноо өнчрүүлэлгүй элэг бүтэн өсгөх гэж хичээж, В.Г.....г засарч өөрчлөгдөх байх гэж найдаж В.Г.....гийн байнгын бие мах бодийн болон сэтгэл санааны хүчирхийллийг тэвчсээр одоо туйлдсан. Одоо надад болон хүүхдэдээ гар хүрч хүүхдээ зоддог асуудал даамжирч 3 сард 1 удаагийн давтамжтай болсон. 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охиндоо гарч хүрч шанааг нь улайлгаж байсан. Энэ үед гэр бүлийнхэн нь хэлж шаардвал эгчийнхээ үгэнд орох байх гэж найдаж төрсөн эгч Өлзиймаа, Даваа хоёр руу нь фэйсбүүкээр зургийг нь явуулж хэлж байсан. Гэвч тэдний зүгээс арга хэмжээ авч, хэлж яриагүй юм.

В.Г..... нь дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй гэж амлалт бичиг 2025.02.00 өдөр хийж өгсөн боловч энэ амлалтдаа ч хүрээгүй юм.

Улмаар 2025.05.03 өдөр намайг зодсоноос нь хойш бид тусдаа амьдарч байгаа. Иймд 1.2019 оны 10 сарын 01 өдрөөс 2025 оны 05 сарын 21 өдөр хүртэл хугацаанд Г.З- намайг В.Г.....тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Ингэж хамтын амьдралтай байснаа тогтоолгох нь бидний хамтран амьдрах хугацаанд үүссэн В.Г.....гийн нэр дээр байгаа хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтооход эрх зүйн ач холбогдолтой байна.

В.Г.....гийн дээрх зан авир, хүчирхийлэл нь хүүхдэд маань муугаар нөлөөлөх учир би охиноо түүний асрамжид үлдээх хүсэлгүй байна.Иймд охин Г.....гийн С-ыг миний асрамжид үлдээж, эцэг В.Г.....гөөс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү.Одоо бидний амьдарч байгаа ...... дүүргийн ... дүгээр хорооны .... байр .... тоот байрлах 55,22 м.кв хэмжээтэй, 2 өрөө, Ү-........... дугаартай орон сууцыг бид 2023 худалдан авч байна.

Ингэхдээ аав ээжийн гэрт амьдарч байх хугацаандаа хамтарч цалингаасаа байрны урьдчилгаа 80,000,000 төгрөг цуглуулж, банкнаас 95,000,000 төгрөгийн зээлж худалдан авч 2023 оны 5 дугаар сард байрандаа орсон. Байрны зээлийн төлбөрөө бид төлж байгаа бөгөөд одоо тус байрыг барьцаалсан байрны зээлийн үлдэгдэл 91,915,262 төгрөг байна.

Гэр бүл болсноосоо хойш худалдан авч байсан, мөн байрны зээлийг бид хамтран төлж байсан учир тус орон сууц нь манай гэр бүлийн дундын өмч гэж үзэж байна. Иймд ...... дүүргийн ... дүгээр хорооны .... байр .... тоотод байрлах 55,22 м.кв хэмжээтэй, 2 өрөө, Ү-........... дугаартай орон сууцыг бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож өгнө үү.

Дурдсан орон сууцны одоогийн зах зээлийн үнэ нь 215,358,000 төгрөг байгаа бөгөөд зээлийн үлдэгдэл 91,915,262 төгрөг байгааг хасахад бидний дундын өмч нь /215,358,000 төгрөг, 91,915,262 төгрөг, 123,442,738 төгрөгийн үнэтэй байна.

Манай гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг нь /123,442,738 төгрөг, 3 гишүүн =/41,...7,579 төгрөг байна. Охин болон надад ногдох хэсэг нь /41,...7,57 *2=/ 82,295,158 төгрөг байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч В.Г..... шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би байрандаа очиж Г.З-тай хамтдаа амьдарч байгаа. Бид зөвшилцөлд хүрсэн учраас нэхэмжлэлээсээ татгалзсан. Иймд хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч В.Г..... нь хариуцагч Г.З-, Д.Г........ нарт холбогдуулан, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч  Г.З- нь нэхэмжлэгч В.Г.....д холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Би байрандаа очиж Г.З-тай хамтдаа амьдарч байгаа. Бид зөвшилцөлд хүрсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул тус хэрэгт хариуцагч Г.З-аас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .... дугаар зүйлийн .....5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. В.Г.....гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.З-, Д.Г........ нарт холбогдох, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.З........ нэхэмжлэгч В.Г.....д холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч В.Г..... нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, .... дугаар зүйлийн .....6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Г.....гөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.З........ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 698,179 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Г.З-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ