2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/00129

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 25 191/ШШ2026/00129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойгийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Ганболд, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх алдааны танхимд хийсэн шүүх алдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 08 дугаар хороо, Дунд тасган 4-27 тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, 15-3 байр, 1403 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы ******* /рд:*******/-д холбогдох,

 

Нэр төр, алдан хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээ тараасан аргаараа залруулга хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх алдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Иргэдийн төлөөлөгч П.,

Шүүх алдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх алдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.******* миний бие Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулдаг "Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтэнд эрх олгох сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тул гэрчилгээ олгодог ДХ-2023/600 тоот эрхтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулж, салбарын жуух бичгээр шагнагдаж байсан ажил хэргийн нэр төртэй хүн байсан. Ингээд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад буюу ажлын газраа сольж "- л" ХХК-д брокер оффист үл хөдлөх хөрөнгө зуучлагчаар хамтран ажиллах гэрээгээр ажиллаж байхад өмнө нь ажиллаж байсан platin брокер оффисын захирал Б.******* нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр -ийн брокер захирлууд байдаг вайбер чат групп-т "Намайг бусдыг залилсан, олон удаа гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан. Remaх-д ажиллавал нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж байгаа юм. Иймд манай брокер овнерууд брэндийн нэр хүндийн төлөө хатуу нэгдэж зогсож чадна гэдэгт итгэж байна" гэсэн мэдэгдлийг тавьж миний фото зургийн хамт "Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гэсэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 129 дугаартай өргөдлийн зургийг тавьж "Б.******* нь бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна" гэдэг байдлаар -ийн захирлуудад ойлголт төрүүлээд ингээд түүний дараа брокер оффисоос хамтран ажиллах гэрээ цуцлагдсан. Би бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй, намайг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Монгол Улсын шүүхээс гэм буруутайд тооцож шийдээгүй байхад буюу шүүхээр гэм буруутай болох нь тогтоогдоогүй байхад залилах гэмт хэрэг удаа дараа үйлдсэн гэж худал мэдээ тараасан. Би Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрөлгүй, зуучлалын үйл ажиллагаа явуулсан" гэх үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан 4,000,000 төгрөгөөр торгож шийтгэгдсэн. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэрлэгдсэн нь огт залилан мэхлэх гэмт хэрэг биш бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос намайг үл хөдлөх хөрөнгө зуучлагчаар ажиллаж болох талаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11/4054 дугаартай албан тоотоор хариу ирүүлсэн байдаг. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст намайг шалгуулахаар өргөдөл огт өгч байгаагүй мөртлөө өгч байсан мэт бичсэн өргөдлийн зургийг байршуулан нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан юм. Дахин -ийн брокер бусад оффист ажиллах боломжгүй болгон нэр төр унагаасан мэдээ, мэдэгдэл тараахаас гадна геmax брокер оффисын захирал Н.тай утсаар ярьж мөн адил нэр хүнд унагаасан юм. Ингээд Б.******* нь залилан мэхлэх гэмт хэрэг удаа дараа үйлдэж, цагдаад шалгагдаж ажлаасаа халагдсан юм байна гэсэн ойлголтод -ийн захирлууд хүрсэн байдаг. Энэ нь вайбэр чат, ярианы бичлэг, гэрчийн мэдүүлгээс нотлогдоно. Тэгэхээр миний нэр төр, алдар хүндэд халдсанаас болоод би цаашдаа rеmах франчайз эрх бүхий байгууллагад ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нэр хүнд, үнэлэмж дордсон учраас нэр төрийг сэргээлгэх, худал мэдээ тараасан аргаараа залруулга хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх алдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Ямар үндэслэлээр эсэргүүцэж байгаагаа тайлбарлая. Нэгдүгээрт иргэн Б.******* нь 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд " " компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан хамтран ажилласан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын онцлог нь гэвэл тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Тусгай зөвшөөрөлтэй компанид ажиллаж байгаа агентууд буюу үл хөдлөх хөрөнгө зуучийн мэргэжилтнүүд нь заавал сургалтад хамрагдаад эрх авсан байх шаардлагатай байдаг. Эрх авсан тусгай зөвшөөрөлтэй мэргэжилтэн нь зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компанид ажилласнаар эрх нь хүчин төгөлдөр болдог ийм онцлогтой. Ингээд хамтран ажиллаж байх хугацаандаа хамтран ажиллах гэрээний 9.5 дахь заалт болох агент нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, түрээсэлсэн зуучлалын үйл ажиллагаа явуулсан тухайгаа нуун дарагдуулсан гэдэг заалт байгаа. Хавтаст хэрэгт хамтран ажиллах гэрээ баримтаар авагдсан байгаа. Энэ заалтыг зөрчөөд иргэн гаас 7 сая төгрөг авсан гэдгийг иргэн манайд гомдол гаргаад ингээд бид нар цааш нь шалгуулсан байдаг. Ингэж явахдаа Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлт гаргасан байгаа. Ингээд иргэн *******ын үнэхээр хууран мэхэлсэн үү, үгүй юу гэдгийг нь шалгаад үнэхээр хувийн дансаараа авсан юм байна. Хувийн дансаараа авах хориотой байдаг. Иргэн г залилсан юм байна гэдэг үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авсан. Мөн арга хэмжээ авахын сацуу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан байгаа. Санхүү зохицуулах хорооны 2022 оны 4 сарын 29-ний өдрийн Б.*******д арга хэмжээ авах тухай шийдвэр гараад шийдвэр дээр үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь зогсоогоод, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байдаг. Тэгтэл Б.*******ын үйл ажиллагаа явуулах эрхийг нь эрх бүхий албан тушаалтан зогсоочихсон байхад 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнес эрхэлдэг Сенчури-21 гэдэг энэ компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад ингээд зуучлалын үйл ажиллагааг эрхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь зогсоочихсон, торгуулийн арга хэмжээ авагдчихсан ийм шийтгэл буюу санкцтай байх үедээ энэхүү шийтгэлийг зөрчиж ажиллаж байгаа гэдэг нь иргэн Б.*******ын өөрийнх нь ёс зүй, хариуцлага, ажилдаа хандах хандлагыг нь маш тодорхой илэрхийлж байна гэж бодож байна. Ингээд ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхийг нь зогсоох нь 1 жил гарангийн хугацаанд зогсоодог. 2024 онд Санхүүгийн зохицуулах хорооны 114054 тоот албан бичигт Б.*******ыг хэрвээ үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох бүртгэлийн журамд заасан нөхцөл шаардлага болох агент нь сургалтад хамрагдаад, шалгалтад тэнцээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрөлтэй компанид ажиллах бүрэн боломжтой гэдэг ийм хариу өгсөн байдаг юм байна лээ. 2024 оны 12 дугаар сард. Өөрөөр хэлбэл сургалтад хамрагдаад гэрчилгээг авсан бол Б.******* гь үл хөдлөх хөрөнгийн бизнес, зах зээлд ажиллах бүрэн боломжтой гэдгийг энэхүү Санхүүгийн зохицуулах хороо буюу эрх бүхий байгууллагын албан бичиг бүрэн нотолж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан буюу Б.******* маань вайбер чатад бичсэн шиг эрх нь хязгаарлагдаад ажиллах боломжгүй болоод нэр төр, алдар хүндэд нь хохирол учраад мөн санхүү орлогогүй болоод ажилгүй болж байна гэсэн ойлголт биш. Энэ хүн бол Санхүүгийн зохицуулах хорооны албан бичигт дурдсан энэ нөхцөл шаардлагыг хангасан бол энэ салбарт ажиллах бүрэн боломжтой гэдгийг батлан харуулж байна. Хоёр дахь үндэслэл нь ерөнхийдөө нэхэмжлэгч ремаксын захирлууд байдаг вайбер групп чат бичсэн гээд нотлох баримтын түвшинд үнэлүүлэхээр өгсөн юм байна лээ. Миний бие тухайн чатыг хавтаст хэргийн материалаас уншиж үзэхэд энэ маань мэдэгдэл, захиран тушаасан агуулгатай мэдэгдэл гэхээсээ илүү зөвлөмжийн шинж чанартай байгааг эрхэм шүүгч та бүхэн маань анхаарч үзнэ үү. Б.******* нь зурвастаа бичихдээ ремаксын онерууд буюу ремаксын захирлууддаа та бүхэн энэхүү миний мэдээллийг зөвхөн өөрийн танин мэдэхүй болон урьдчилан сэргийлэх хэрэгцээнд ашиглан гэдэгт итгэж байна гээд ингэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь монгол хэлний утга зүй талаасаа шууд захиран тушаасан, эс эсэргүүцсэн ийм хатуу үг аяс бүхий мэдэгдэл биш, харин зөвлөмжийн шинж чанартай, тухайн зөвлөмжийг хүлээн авсан этгээд нь хэрэгжүүлэх эсэх нь тухайн этгээдийн өөрийнх нь хүсэл сонирхлын асуудал байх ийм агуулгаар бичигдсэн байгааг та бүхэн бас анхаарч үзнэ үү? гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл Б.*******ийн тэр вайбер чатад бичигдсэн мэдээлэл нь зөвлөмжийн шинж чанартай болохоос биш битгий үүнтэй хамтарч ажилла, үүнийг битгий ремаксын сүлжээнд ажиллуул гэсэн ийм утга агуулга байхгүй байгаа. Үүнийг найруулга зүй талаас үзэхэд маш тодорхой ойлгогдож байна. Үүнээс дүгнэлт хийхэд Б.******* маань тэрхүү вайбер групп гээд байгаа чат бичсэн *******тэй биш, харин өөрийг нь хамтран ажиллах гээд мэдээлэл чанартай зүйл хэлэхэд агентууд бол тухайн үл хөдлөх хөрөнгийн бизнесийн компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж хамтран ажилладаггүй байгаа. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээ байгуулж, ашиг орлогоо тодорхой гэрээнд заасан хувь хэмжээгээр хувааж ажилладаг ийм бизнес биш. Тийм ажилд авах, ажлаас халах гэдэг ойлголт энэхүү үл хөдлөх хөрөнгийн компанийн харилцаанд үйлчилдэггүй гэсэн үг. Тэгэхээр Б.*******ын хувьд Б.*******тэй биш харин өөртэй нь хамтран ажиллах гэрээ цуцалсан -л компанийн захиралд хамтран ажиллах гэрээг үндэслэлгүй цуцалсан гэдэг үндэслэлээр бараг нэхэмжлэл гаргах нь зүйд нийцнэ. Тэгэхээр нэхэмжлэлээ буруу гаргасан юм уу? даа гэсэн ойлголт төрж байна. Яагаад ингэж хэлж байна вэ? гэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос нэгэнт иргэн Б.*******д 2024 оны 12 дугаар сарын албан бичгээр ажиллах эрхийг нь нээгэд өгчихсөн. Үнэхээр сургалтад хамрагдаад зуучийн гэрчилгээг авах юм бол ажиллах нь нээлттэй шүү гэдгийг баталгаажуулаад өгчихсөн болохоор вайбер группт бичсэн зөвлөмжийн шинж чанартай мэдэгдлээр ажлаас халагдсан гэж буруу биччихсэн байна лээ. Энэ гэрээ цуцлагдаад ажилгүй хохирч байна гэдэг нь мөн үндэслэлгүй байна. Хамгийн чухал зүйл нь юу вэ? гэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Монгол Улсын хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг маш ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад захидал илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, энэ бүгдийг ашиглан солилцож байгаа мэдээлэл нь захидал харилцааны нууц мэдээлэл гэдэг-т хамрагддаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар захидал харилцаа нь хүний эмзэг мэдээлэл бөгөөд нууцад хамгаалахаар заасан байдаг. Гэтэл Б.******* маань энэ мэдээллийг хэрхэн яаж олж авсан нь тодорхой бус, үнэхээр ийм мэдээлэл байгаа юм уу? үүнийг нотлоход мөн хэрэгтэй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг ноцтой зөрчиж авсан энэхүү мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь мөн эргэлзээтэй байна. Тэгэхээр Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэсэн ийм заалт байдаг. Ийм учраас 38.5 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг гаргаж, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох баримтын чанараа алдана гэдэг энэ хуулийн заалтыг үндэслэн энэхүү захидал харилцаа, дуу дүрсний бичлэг гээд байгаа энэ бүгдийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаж байна. Бидний зүгээс нэгэнт хүний нууц, эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, задруулсан үйлдэлтэй нь холбогдуулаад Б.*******ыг Хүний эрхийн үндэсний комисс болон цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр төлөвлөчихсөн байгаа. Тэгээд энэ асуудлаар ямар ч байсан эрх бүхий байгууллагад шалгуулах нь зүйд нийцнэ гэж үзсэн байгаа. Тэгээд 11 дүгээр сарын 20 хэдний шүүх ал дээр Б.******* Б.*******ээс болоод өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр хийж чадахгүй, зуучийн бизнесээ хийж чадахгүй, цалин мөнгө байхгүй, орлого байхгүй байна гэж хэлж байсан. Наана нь шүүх ал эхлэхийн өмнө худал мэдээлэл гэдгийг нь бид нар үзлээ. Тэгээд Б.*******ын өөрийнх нь утасны дугаар бүхий маш олон мэдээллүүдээр үл хөдлөх хөрөнгө худалдана, зарна гэсэн мэдээллүүд фэйсбүүкийн хуудас, үнэгүй.мн дээр зөндөө байна лээ. Би ганц нэгийг нь хувилаад аваад ирсэн. Бүгдийг нь хуулбарлаж хэвлэж авна гэвэл энэ маань маш их цаг зав үрсэн ажил болох учраас энэ мэдээлэл нь худлаа шүү гэдгийг нотлохын тулд энэхүү нотлох баримтын түвшинд үнэлэгдээсэй гээд хэвлээд аваад ирсэн. Утасны дугаарыг нь хийхэд гарч ирнэ ээ. Ингээд эцэст нь хэлэхэд үл хөдлөх хөрөнгийн бизнес гэдэг маань тухайн хувь хүний амьдралдаа бараг нэг л удаа хийдэг маш үнэ цэнтэй, итгэлцэл дээр тогтдог ийм чухал бизнес байдаг. Яагаад гэвэл хүний үл хөдлөх хөрөнгө, газар объект, байр барилга гэдэг бол маш үнэ цэнэтэй. Тэр хүний бараг бүх насаараа аасан хөрөнгийн шинж чанартай ийм зүйл байдаг. Тэгэхээр энэ ажлыг зуучилдаг, худалдан борлуулдаг, хөлслүүлдэг, түрээслүүлдэг ийм эрх зүйн чухал үйл явдлыг хариуцаж гүйцэтгэдэг агентууд нь өөрсдөө маш ёс суртахуунтай, хариуцлагатай, итгэлийг дээд зэргээр хэрэгжүүлж чаддаг ийм хүн байхыг шаардсан байдаг. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хэн бүхэнд бид нар ийм шаардлагыг тавьдаг. Тиймээс ёс зүйгүй этгээдийн үйл ажиллагаанаас болоод энэхүү итгэлцэл дээр тогтдог жоохон газар төдийд л олон нийтийн үл хөдлөх хөрөнгийн салбарт хандах хандлага итгэл нь доголддог ийм эмзэг салбар учраас үүн дээр маш анхааралтай, маш өндөр ёс суртахуунтай хүмүүс ажиллахыг хүсэж шаарддаг. Өнөөдөр бол ремакс гэдэг энэ сүлжээ Америкийн Нэгдсэн улсын бизнес байдаг. 1600 гаруй агент бол энэхүү шүүх лын шийдвэрийг хүлээж байгаа. Яагаад гэвэл эндээс гарч байгаа шийдвэр нь энэ салбарт ёс зүйтэй ажиллах нь зүйтэй юу, эсвэл ёс зүйгээ уландаа гишгэж, бусдыг хуурч мэхлэх, мөнгө төгрөгийг нь хувийн дансандаа авах, шамшигдуулах маягаар ажиллах нь зөв үү, буруу юу гэдгийн нотолгоо болох болов уу гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан Б.*******ийг худал мэдээлэл тараасан аргаараа залруулга хийлгэнэ үү гэсэн ийм нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Тэгэхээр энэ шаардлагад дурдсан худал мэдээлэл гэж юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй. Цагдаагийн байгууллагад 2021 оны 12 дугаар сард компанийг төлөөлөөд *******ийн хувьд *******ыг шалгуулаад гомдол гаргаж байсан юм байна лээ. Цагдаагийн байгууллагаас та энэ зүйл заалтыг ингээд засчих аа, буруу албан бичгээ төлөвлөсөн байна гээд буцаасан. Тэр үед ******* нь хариуцагч ******* рүү утсаар яриад амьдрал үнэхээр хэцүү байна. Би өрх толгойлсон ээж учраас намайг битгий ингэж хохироогооч ээ гэдэг ийм юм гуйгаад, тэгээд тэр өргөдлөө татаж авсан байна лээ гэв.

 

3. Шүүх алдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Залруулга хийх шаардлагатай гэв.

 

4. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн аамж төлсөн баримт, Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, Санхүүгийн зохицуулах хорооны ДХ-2023/600 дугаар гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал сургалтын сертификатын хуулбар, Хөрөнгө оруулалтаар мэргэшсэн реалтор сургалтын сертификатын хуулбар, газрын эрх зүйн харилцаа ба онол практик сургалтын сертификатын хуулбар, Монголын Санхүүгийн зохицуулах хорооны 1503 дугаар жуух бичгийн хуулбар, 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 15 дугаар Агенттай хамтран ажиллах гэрээний хуулбар, 2025 оны 01 сарын 20-ны өдрийн НХГ/25/01 дугаар Нууц хадгалах гэрээний хуулбар, Remax -н 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 25/18 дугаар тодорхойлолт, 2022 оны 04 сарын 29-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн үйл ажиллагааг зогсоох тухай тогтоолын хуулбар, 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 0014010 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 11/4054 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

5. Хариуцагчийн зүгээс хариу тайлбар, 2025 оны 11 сарын 25-ны өдрийн Б.т олгосон итгэмжлэл,

 

6. Шүүхийн нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/31631 дүгээр Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн дагуу нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн сидинд бичигдсэн дуу бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлийн зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч Б.*******д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээ тараасан аргаараа залруулга хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээ тараасан аргаараа залруулга хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3. Хариуцагч Б.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь вайбер чатад бичигдсэн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй, агуулга нь зөвлөмжийн шинж чанартай болохоос биш битгий үүнтэй хамтарч ажилла, үүнийг битгий ремаксын сүлжээнд ажиллуул гэсэн утга агуулга байхгүй бөгөөд энэ нь найруулга зүй талаас нь үзэхэд маш тодорхой ойлгогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх алдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. ХХК болон иргэн Б.******* нарын хооронд 2025 оны 01 сарын 20-ны өдрийн НХГ/25/01 дугаар Нууц хадгалах гэрээ байгуулагдаж, ХХК-ийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 25/18 дугаар тодорхойлолтоор Remax Platin оффисын брокер Б.*******ийн гаргасан гомдлын дагуу агент Б.*******тай хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн тул 2025 оны 03 сарын 24-ний өдөр хамтран ажиллах гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 19-21/

 

4.2. Хариуцагч Б.******* нь -ийн брокер захирлууд байдаг вайбер групп гэх чатад Мэдэгдэл Platin officed 2020 онд агентаар ажиллаж байсан Б.******* нь ажиллаж байх хугацаандаа иргэн Н.г залилсан, зуучлалын гэрээний шимтгэлийг хувийн дансанд авсан ноцтой зөрчил гаргаж байсан. Б.******* нь брэндийн нэр хүндийг ашиглан олон удаа бусдад итгэл төрүүлэн гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан учир манай брэндэд дахин ажиллавал брэндийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Иймд манай брокер овнерууд брэндийн нэр хүндий төлөө хатуу нэгдэж зогсож чадна гэдэгт итгэж байна. Иргэн Н.гийн агент *******д холбогдуулан гаргасан гомдлыг болон дансны хуулгийг хавсаргав. Миний энэ мэдээлэл олон нийтийн сүлжээнд биш, REMAX-ийн private чатанд бичигдэж байгаа ба худал мэдээлэл байхгүй тул зөвхөн өөрийн танин мэдэхүй болон урьдчилан сэрэмжлэх хэрэгцээнд ашиглана гэдэгт итгэлтэй байна гэх зурвасыг илгээсэн тухай хуулбар баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн байна. /х.х-ийн 22-23/

 

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан.

 

Дээрх вайбэрийн бичвэр гэх хуулбар нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд шүүх алдаанд эхийг гаргаж өгч болох эсэх, хаанаас олж авсан талаар тодруулахад тухайн вайбер группэд нэхэмжлэгч өөрөө байдаггүй, бусдаас олж авсан дамжмал шинжтэй, мэдээлэл эзэмшигчээс олгогдоогүй талаар тайлбарласан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс -ийн брокер захирлууд байдаг вайбер групп гэх чатад үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх алдаанд уг групп чаттай холбоотой үзлэг хийлгэх хүсэлт байгаа эсэхийг тодруулахад гаргах хүсэлт байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Б.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх -ийн брокер захирлууд байдаг вайбер групп чатын бичвэрийг хариуцагч Б.******* бичсэн талаар маргаагүй, уг бичвэр нь Б.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан зүйлгүй зөвхөн зөвлөмжийн шинжтэй гэж хариуцагч маргасан. Хэдийгээр дээрх группэд нэхэмжлэгчтэй холбоотой зүйл бичигдсэн талаар хариуцагч маргаагүй боловч бичигдсэн баримт нь бичгийн нотлох баримтын хуульд заасан шаардлага хангахгүй, нэхэмжлэгч нь уг баримтыг хэн нэгэн этгээдээс дамжуулж авсан байх тул уг бичвэрт бичигдсэн зүйлсийг нэхэмжлэгч Б.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэхэд дүгнэлт өгөх үндэслэлгүй байна. Тодруулбал, уг дамжмал баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 21.2, 497.1, 511.1-д заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Дээрх бичвэрээс гадна ХХК-ны брокер эзэмшигч О.аас гаргасан тодорхойлолт, иргэн Н.гийн гомдлын дагуу тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил үйлдсэн, шийтгэл оногдуулсан тухай шийтгэлийн хуудас, төлбөр төлсөн баримтууд болон үзлэг хийлгэсэн тэмдэглэл зэрэг нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх нотлох баримт болж чадахгүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эргэлзээгүйгээр нотлохгүй байна.

 

6. Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Б.*******ын нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэж залруулга хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Б.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7. Улсын тэмдэгтийн аамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн аамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 заасныг баримтлан хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан нэр төр, алдан хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээ тараасан аргаараа залруулга хийлгүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн аамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн аамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх алдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх алдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

 

 

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

 

 

Т.ЭНХЖАРГАЛ