| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/11550/И |
| Дугаар | 191/ШШ2026/00213 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2026/00213
2025 12 30 191/ШШ2026/00213
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-т холбогдох,
Гэрээний үүрэгт 16,303,025 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******* нь 2024 оны 05-р сарын 31-ний өдөр №МN740030003095016582 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 17,277,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 3,326,155 төгрөг, үндсэн хүүнд 1,852,996 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,969 төлсөн.
Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 1-р сараас хойш үүргээ зөрчиж, зээлийн хүү, үндсэн зээлээ төлөөгүй.
Б.*******ийн Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна.
Үндсэн зээл: Зээлийн хүү: Нэмэгдүүлсэн хүү: Нийт:
13,950,845 төгрөг 2,278,301 төгрөг 73,878 төгрөг 16,303,025 төгрөг
Иймээс зээлийн гэрээний үүрэгт 16,303,025 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* овогт ******* миний бие нь ******* ******* ХК-н нэхэмжилсэн 16,303,025 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг
1. 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1,358,000 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1,358,000 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 25-нд 1,358,000 төгрөг,
4. 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 1,358,000 төгрөг,
5. 2026 оны 05 дугаар сарын 25-нд 1,358,000 төгрөг,
6. 2026 оны 06 дугаар сарын 25-нд 1,358,000 төгрөг,
7. 2026 оны 07 дугаар сарын 25-нд 1,358,000 төгрөг,
8. 2026 оны 08 дугаар сарын 25-нд 1,358,000 төгрөг,
9. 2026 оны 09 дугаар сарын 25-нд 1,358,000 төгрөг,
10. 2026 оны 10 дугаар сарын 25-нд 1,358,000 төгрөг,
11. 2026 оны 11 дүгээр сарын 25-нд 1,358,000 төгрөг,
12. 2026 оны 12 дугаар сарын 25-нд 1,365,025 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 16,303,025 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,303,025 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,358,000, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,365,025 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, О.*******, Э., М. нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,303,025 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,358,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,358,000, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,365,025 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,465 төгрөгөөс 119,732.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 119,732.5 төгрөгийг, хариуцагч Б.*******өөс 119,732.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР