| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/40420/И |
| Дугаар | 197/ШШ2026/00913 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2026/00913
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: ,,,, -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , *******,*******,*******,*******,*******, *******ын ******* -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,977,988.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан №******* тоот Цалингийн зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүгийн төлбөр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардлын хамт нийт 13,977,988.21 төгрөгийг хариуцагч Ч.*******аас гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* овогтой ******* миний бие -ийн нэхэмжилсэн 13,977,988.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл, нэг сарын төлөлт 2,329,500 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,330,488.21 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 13,977,988.21 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,977,988.21 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл, нэг сарын төлөлт 2,329,500 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,330,488.21 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,977,988.21 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл, нэг сарын төлөлт 2,329,500 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,330,488.21 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,840 төгрөгөөс 113,920 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 113,920 төгрөг, улсын төсвийн данснаас 113,920 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР