| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 240200288020 |
| Дугаар | 2025/ДШМ/635 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/635
2025 05 27 2025/ДШМ/635
Д.Ч, Ц.Ш, А.С
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Улсболд,
шүүгдэгч Д.Ч-ын өмгөөлөгч Ш.Энхмаа,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
*******, *******, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/726 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ч-ын өмгөөлөгч Ш.Энхмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолыг үндэслэн Д.Ч, Ц.Ш, А.С нарт холбогдох 240 200 288 020 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ын Ч, **** оны 12 дугаар сарын 27-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******мэргэжилтэй, ******дугаар ангийн ****** албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ****** аймгийн ****** сум, 19 дүгээр баг, ****** ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай боловч, ****** аймгийн ****** сумын 3 дугаар баг ****** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:***********/,
Ш овгийн Ц-ын Ш, **** оны 02 дугаар сарын 27-ны өдөр **** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ******* дүүргийн * дугаар хороо ******* *** байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*******/,
Ш овгийн А-ийн С, **** оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, охин, дүү, бэр, ач хүүхдүүдийн хамт ****** дүүргийн ** дүгээр хороо, ****** ** дугаар гудамж **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:******/,
Шүүгдэгч Д.Ч нь Ц.Штой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ****** аймгийн нутаг дэвсгэрээс 8880 ширхэг сумыг Улаанбаатар хот хүртэл яллагдагч Ц.Ш-ы эзэмшлийн **-*****улсын дугаартай “Тоёота Альфард” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,
2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ****** дүүргийн 11 дүгээр хороо, *********шатахуун түгээх станцын орчим А.Сд байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 7.62х39 мм-ийн калибрын 4000 ширхэг сумыг нийт 5,200,000 төгрөгөөр хууль бусаар борлуулсан,
2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хотхоны автомашины зогсоолд байрлуулсан яллагдагч Ц.Ш-ы эзэмшлийн **-*****улсын дугаартай “Тоёота Альфард” загварын тээврийн хэрэгсэлд байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 7,62х39 мм-ийн калибрын нийт 4880 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Ц.Ш нь Д.Чтай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр үргэлжилсэн үйлдлээр
2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ****** аймгийн нутаг дэвсгэрт Д.Чаас байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 7,62х39 мм-ийн калибрын нийт 8880 ширхэг сумын хууль бусаар олж авч, улмаар мөн өдөр Улаанбаатар хот хүртэл өөрийн эзэмшлийн **-*****улсын дугаартай “Тоёота Альфард” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,
2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ****** дүүргийн 11 дүгээр хороо, **-***** “МТ” шатахуун түгээх станцын орчим А.Сд байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 7,62х39 мм-ийн калибрын 4000 ширхэг сумыг нийт 5,200,000 төгрөгөөр хууль бусаар борлуулсан, хадгалсан,
2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "*******" хотхоны автомашины зогсоолд байрлуулсан өөрийн эзэмшлийн **-*****улсын дугаартай “Тоёота Альфард” загварын тээврийн хэрэгсэлд байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 7,62х39 мм-ийн калибрын нийт 4880 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч С нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ****** дүүргийн 11 дүгээр хороо, **-***** “МТ” шатахуун түгээх станцын орчим Ц.Шоос байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 7,62х39 мм-ийн калибрын 4000 ширхэг сумыг нийт 5,200,000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: шүүгдэгч Д.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
шүүгдэгч Ц.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
шүүгдэгч А.Сы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*******, *******, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Д-ын Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр үргэлжилсэн үйлдлээр байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох сумыг хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан, борлуулсан”, шүүгдэгч Ц-ын Шийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцогчийн гүйцэтгэгчээр үргэлжилсэн үйлдлээр байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох сумыг хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан, борлуулсан”, А-ийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох сумыг хууль бусаар олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д-ын Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Ц-ын Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, А-ийн Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг ****** аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Чт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ш, А.С нарт оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ш, А.С нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1199 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Шийн эзэмшлийн **-*****улсын дугаартай “Toyota alphard” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 200,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Шоос, 5,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Чаас гаргуулан улсын орлогод тус тус шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 62 мм-ийн ПС загварын 4875 ширхэг сумыг ******* дүүргийн цагдаагийн газарт, “Маш нууц” тэмдэг дарагдсан 73 хуудас бүхий 1 хавтас материалыг Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивт тус тус шилжүүлж, шүүгдэгч Д.Ч, Ц.Ш, А.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч Ш.Энхмаа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Д.Чыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.3.1 дүгээр зүйлийн 3.3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Өмгөөлөгчийн зүгээс Д.Ч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь:
1. Д.Чын “Албан тушаалын тодорхойлолт”-ын 4-т “Сургуулийн жилд зарцуулах галт зэвсгийг захиалах, тогтоосон лимитийн хэмжээнд зориулалтаар зарцуулах ажлыг хариуцан хэрэгжүүлэх, бүртгэл тооцоонд хяналт тавих”, мөн 3-р зорилтод: “...зарцуулаагүй үлдсэн галт хэрэгслийг, буудсан хонгио, хайрцаг, галт хэрэгслүүдийн элементүүдийг ахлах даргын заасан газарт, тогтоосон хугацаанд буцаан хураалгах” үүргийг хүлээдэг байна. Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн үед Д. Ч нь дээрх үүргүүдийг биелүүлсэн байдаг. Тухайн хээрийн сургуулийн дараа зэвсэг, галт хэрэглэлийн хяналтын тооллогуудыг Тагнуулын Ерөнхий газар, ****** аймгийн Тагнуулын газар, *******Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, **********-р анги удаа дараа хийсэн байдаг. Эдгээр тооллогоор галт зэвсэг, галт хэрэглэл дутах болон илүү гарсан тохиолдол байдаггүй. Энэ нь нууцын зэрэглэлд авагдсан байгаа галт зэвсэг, галт хэрэглэлийн зарцуулалтын тооцоо, ******* ***-р ангийн захирагч Х.Лхагвадорж, ****** нярав Л.Сугаржав нарын мэдүүлгээр нотлогдоно.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэхдээ: “....тээврийн хэрэгслээс 4 хайрцагтай калибрын сумыг ачсан.... гэх үйл баримт тогтоогдлоо” гэжээ. Гэтэл Д.Ч нь Ц.Шийн машинд калибрын сум ачсан болох нь тогтоогдоогүй. Шүүх гэрч Н.А-ын мэдүүлгийг үндэслэн дүгнэлтээ гаргасан бололтой. Тэгвэл гэрч Н.А- мэдүүлэхдээ: “...нөгөө машинаас хайрцагтай зүйлийг цуг өргөлцөөд өөрсдийнхөө явж байсан...машины арын багаж хэсэгт хийсэн. Миний зөөсөн хайрцаг 50х30 орчим хэмжээтэй хайрцаг байсан. Гэхдээ маш хүнд байсан.” гэсэн байдаг. Н.А-ын мэдүүлэгт калибрын сум байсан талаар нэг ч үг, үсэг байдаггүй. "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 16.1-р зүйлийн 14-д: “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
3. Эрүүгийн эрх зүйн онолд “нотлогдохгүй бол гэм буруугүй” гэсэн зарчим байдаг. Д.Чын сум хадгалсан, зөөвөрлөсөн үйлдэл нотлогдоогүй тул дээрх зарчмыг баримтлах нь бодит үнэнд нийцнэ. Шүүх харилцан зөрүүтэй нотлох баримт байхад Д.Чын гэмт хэрэг үйлдээгүй байж болох нотлох баримтуудыг үгүйсгээгүй нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэжээ.
Шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч Ш.Энхмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Чын гэм буруутай үйлдэл нь нотлогдоогүй гэж үзэж байна. Учир нь Д.Ч нь ******дугаар ангийн даргаар ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалын тодорхойлолтоор түүнд тус ангийн хэрэглэж байгаа болон хэрэглэж байхаар төлөвлөж буй зэвсэг, сум хэрэгслийн бүртгэл, хяналт, хариуцлагын асуудлыг хариуцах үүрэг оногдсон байдаг. Тэрхүү үүрэг нь албан тушаалын хүрээнд хүлээсэн үүрэг бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлагын үндэслэл болох хэмжээнд буруутгах баримт болж чадахгүй гэж өмгөөлөгч үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт гэрчийн мэдүүлэгт тулгуурласан гэж үзсэн бөгөөд уг гэрч нь А- юм. Түүний мэдүүлэгт “хүнд зүйл байсан” гэх ерөнхий ойлголт өгөгдсөн боловч уг зүйл нь яг ямар төрлийн, ямар шинжтэй зэвсэг, сум байсан талаарх тодорхой, нэг мөр тайлбар, тухайлбал “калибрын сум” гэх нэр томьёо огт дурдагдаагүй байна. Ийм тодорхой бус, таамаглал агуулсан мэдүүлгийг нотлох баримт болгон үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь нотлогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажсан “гэм буруугүйд тооцох” зарчмыг баримтлан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Д.Чыг цагаатгаж өгнө үү гэв.
Прокурор Н.Улсболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой прокурор бичгээр болон өнөөдрийн шүүх хуралдаанаар танилцсан бөгөөд уг гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын зүгээс нэр бүхий гурван шүүгдэгчтэй холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу шалгаж, шүүхэд шилжүүлж, нотлох баримтад тулгуурлан анхан шатны шүүхэд гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүх энэ үндэслэлүүдийг харгалзан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Д.Чын гэм бурууг зөвхөн гэрч А-ын мэдүүлэгт тулгуурлан тогтоогоогүй болно. Тухайлбал, ****** аймгаас Улаанбаатар хот руу Ц.Шийн машинд зөөвөрлөгдөж байсан хайрцагтай эд зүйлсийн талаар гэрчүүд мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Ш галт хэрэгслийг хэнээс, хаанаас, хэрхэн авсан, хэнд худалдсан, хэрхэн тээвэрлэсэн талаар, мөн энэ үйл ажиллагаанд шүүгдэгч Д.Ч ямар оролцоотой байсан талаар тогтвортой мэдүүлэг өгсөн. Иймд А-ын “хүнд зүйл байсан” гэх мэдүүлэг ганц баримт байгаагүй, харин олон талаас авсан нотлох баримтаар нягтлан үзсэн болно. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч А- “калибрын сум” гэж мэдүүлээгүй гэдгийг онцолсон ч тухайн гэрч хайрцагт хийж, багцалсан эд зүйлийн дотор юу байгааг харах боломжгүй нөхцөлд байсан бөгөөд гагцхүү тээвэрлэгдэж байсан хайрцаг хүнд байсан тухай мэдүүлэг өгсөн. Харин уг хайрцагт байршсан сум нь шинжээчийн дүгнэлтээр байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох нь тогтоогдсон. Өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан шүүгдэгч Д.Чын албан тушаалтай холбоотойгоор прокурорын зүгээс яллах санал дүгнэхдээ албан тушаалыг бус, тухайн үйлдлийг харгалзсан. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд түүний эрхэлж байсан ******дугаар ангийн даргын албан тушаал, хээрийн сургалтад хамрагдсан байдал, буудлага үйлдсэн байлдагч нартай холбоотой баримтуудыг нягтлан шалгасан болно. Цэргийн ангиас эд мөрийн баримтаар хураагдсан галт хэрэгслийн тоо дутсан гэх нотолгоо гараагүй ч Д.Ч нь Ц.Штой хамтран зохион байгуулалттайгаар галт ****** хууль бус эргэлтэд оролцсон нь нотлогдсон. Анхан шатны шүүх нь мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтыг иж бүрэн дүгнэж шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шалтгаанууд үүсээгүй болно. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүйд тооцож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Д.Ч, Ц.Шт, А.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал, хэргийн бүхий л нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тал бүрээс нь бүрэн хангалттай, бодитойгоор тогтоогоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Прокуророос Д.Чыг “Ц.Штой үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр үргэлжилсэн үйлдлээр 8880 ширхэг сумыг Улаанбаатар хот хүртэл яллагдагч Ц.Ш-ы эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, А.Сд байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 4000 ширхэг сумыг нийт 5,200,000 төгрөгөөр хууль бусаар борлуулсан, Ц.Ш-ы эзэмшлийн тээврийн хэрэгсэлд байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 4880 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан” гэж,
Ц.Шийг “Д.Чтай үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр үргэлжилсэн үйлдлээр 8880 ширхэг сумын хууль бусаар олж авч, Улаанбаатар хот хүртэл өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, А.Сд байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 4000 ширхэг сумыг 5,200,000 төгрөгөөр хууль бусаар борлуулсан, хадгалсан, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 4880 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан” гэж,
А.Сыг “Ц.Шоос байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 4000 ширхэг сумыг 5,200,000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар олж авсан” гэж тус тус дүгнэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно:
1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж заасан. Хуульд заасан энэхүү шаардлагын дагуу шүүгдэгч Д.Ч, Ц.Ш, А.С нарт холбогдох хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгахад дараахь байдлуудыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Үүнд:
1. Нэр бүхий шүүгдэгч нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахдаа “...байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох сумыг ...тээвэрлэсэн, хадгалсан, олж авсан” гэж яллажээ.
Галт ****** тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Галт зэвсэг" гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг; 3.1.2.“Сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг; 3.1.3 дахь хэсэгт “Байлдааны зориулалттай галт зэвсэг” гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хуульчлахдаа “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасан галт зэвсэг, галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодист хамаарах ойлголтыг Галт ****** тухай хуульд заасан нэр томъёоны тодорхойлолтод заасан агуулгаар ойлгож хэрэглэх нь зүйтэй бөгөөд тухайн хуульд “сум” гэсэн ойлголтыг “галт зэвсэг” болон “галт хэрэгсэл”-ээс тусад нь томъёолон тодорхойлсон байна.
Гэтэл хэрэгт авагдсан шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1493 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн ... сум нь галт хэрэглэл мөн” /1 хх-н 146-150/ гэж Эрүүгийн хууль болон Галт ****** тухай хуульд зааснаас өөрөөр томъёолон дүгнэсэн байхад прокурор болон анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хамаарах объект мөн эсэхэд тодорхой хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.
2. Шүүгдэгч Ц.Ш “...Ч залгаад “Та аймгаас гараад явж бай, замд чинь зогсож байя” гэж хэлсэн. Өөрөө ирээд 4-5 хайрцагтай зүйлийг машины ард хийсэн. ...Чатаар над руу залгаад “Наана чинь сум байгаа. 120-иор дал гаран хайрцаг байгаа. Та наадхаа нэг борлуулах арга хэмжээ авахгүй юу” гэж хэлсэн. Тэгээд би зах дээр очоод сум зардаг хүмүүсийн нэрийн хуудсуудыг аваад буцаж гэртээ ирээд тухайн дугаарууд руу залгасан. Тэгээд нэг эмэгтэйтэй холбогдоод 1.300 төгрөгөөр 4000 ширхгийг зарахаар болоод **-***** баруун талын MT колонкын хойд талд зогсоод сумнуудаа өгсөн. Тэгээд гэртээ очоод Чын өгсөн Э гээд данс руу нь 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн” /1хх-н 226/ гэж мэдүүлснийг гэрч Б.Н, М.Б, Н.А-, Б.Э нарын мэдүүлгээр,
шүүгдэгч А.С “…Би тэр залуугаас нийт 4.000 ширхэг сумыг 1 ширхгийг 1.300 төгрөгөөр бодож нийтдээ 5.200.000 төгрөгийг өөрийнхөө ашигладаг 5035192446 гэсэн данснаасаа нөгөө залуугийн надад хэлсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд яг мөнгө шилжүүлэх гэж байхад тэр залуу надад “Эгчээ гүйлгээний утган дээр нь машины мотор, хроп гээд бичээрэй” гэж хэлсэн, би яг хэлснийх нь дагуу гүйлгээнийх нь утган дээр “Машины мотор, хроп” гэж бичээд мөнгөө шилжүүлсэн. Би тэр залуугаас худалдаж авсан сумнуудаа эхлээд зарж чадаагүй 07 дугаар сард хүртэл ****** дүүргийн 21 дүгээр хороо, ****** **-****тоот гэртээ хадгалж байгаад 2024 оны 07 дугаар сарын сүүлээр Нарантуул зах дээр очиж, хүмүүст нууцаар зараад дуусгасан. Тэгэхдээ би мөнгийг нь дандаа бэлнээр авдаг байсан, хэрэв дансаар авбал сүүлд нь баригдчихна гэж бодсон. Би тэр сумнуудыг увуулж цувуулж зарж дуусгасаар нийтдээ 6 сая гаруй төгрөгөөр зараад, тэр мөнгөөрөө өр ширээ дараад, ойр зуурынхаа хэрэглээнд зарцуулаад дуусгасан” /2хх-н 67-68/ гэж мэдүүлснийг гэрч А.Ариунзаяагийн мэдүүлэг болон, холбогдох дансны хуулга, бусад нотлох баримтуудаар:
шүүгдэгч Д.Ч, Ц.Ш, А.С нарын ****** аймгаас Улаанбаатар хот руу “тээвэрлэсэн, хадгалсан, борлуулсан, олж авсан” гэх байдлыг дүгнэж хэргийг шүүхэд шилүүлжээ.
Гэтэл уг 8880 ширхэг байлдааны зориулалттай сумыг “хаанаас, хэрхэн яаж олж авсан” буюу сум олж авсан гэх эх үүсвэрийг тогтоох ажиллагааг хийгээгүй, прокуророос энэ талаар дүгнээгүй, иргэний гүйлгээнд хориглосон байлдааны зориулалттай сумыг хууль бусаар олж авсны дараа тээвэрлэсэн, хадгалсан, бусдад хууль бусаар зарж борлуулсан үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогоогүй,
мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар албадан гаргуулбал зохих байдал энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч Ш.Энхмаагийн “шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.Ч, Ц.Ш, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ