Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 311/ШШ2026/00007

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сум, Жаргалант багт оршин суух хаягтай ...... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сум, Жаргалант багт оршин суух, ...... холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О......., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б......., хариуцагч Л.Л....., нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ......, хариуцагч ..... нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Л.......ыг эх Б.О.......йн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Л....ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг Л.Л....гээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдахыг эх Б.О......д даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхгүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг нэхэмжлэгч Б.О......, хариуцагч Л.Л........нарт тайлбарласугай.

 

7. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай бах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Л.Л......д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.О...... нарт даалгасугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар Л.Л.......нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Нэхэмжлэгч Б....... нь хариуцагч Л.Л.......ээс гэр бүлийн гишүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Завхан аймгийн Ургамал сумын 2-р баг, Жаргалант баянхайрхан....... гудамж ......тоот хаягт байршилтай...... нэгж талбарын дугаартай 512м.кв талбайтай, Улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Завхан аймгийн Улиастай сумын 2-р баг, Жаргалант баянхайрхан .......тоот хаягт байршилтай 25м.кв, Улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэлтэй, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг гаргасныг, мөн зураг, хөргөгч буйдан, дуков зэргийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Д.Бямбабаяр/-д даалгасугай.

 

12. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Л....гээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О.......д олгосугай.

 

13. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний өөрчлөлтийг харгалзаж байхыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

 

14. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ