Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 310/ШШ2026/00013

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 310/ШШ2026/00013

******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* тоотод байрлах ******* ХХК /РД:/

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, Мандалын *******-13 тоотод оршин суух, овогт гийн /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: 8*******65188.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/007*******6/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар оролцсон/, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч Д. нь 2023 оны 0******* сарын 1*******-ний өдөр ТО-СТГ/2023-10*******166 тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан *******530*******00 төгрөгийн зээлийг нэг сарын 3.18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон.

Гэвч зээлдэгч Д. нь санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 10 сарын 10-ны байдлаар 8*******3 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. 

Иймд хариуцагч Д.гөөс байгуулсан санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1, мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн 8*******65188.15 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг 2026 оны 01-0******* сард ******* хувааж төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

*******.Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг 2026 оны 01-0******* сард ******* хувааж төлөх хүсэлтэй байна гэв.

5.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8*******65188.15 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01-0******* сард ******* хуваан төлж барагдуулна гэх тайлбарыг гаргаж байх ба нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1503*******3 төгрөгийг хариуцагч Д.гөөс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.*******, 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.*******-т зааснаар хариуцагч овогт гийн /РД:/ нь 8*******65188.15 /найман сая дөрвөн зуун жаран таван мянга нэг зуун наян найман төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг ******* ХХК /РД:/-д 2026 оны 01-0******* сард ******* хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1503*******3 /нэг зуун тавин мянга гурван зуун ерэн гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гөөс 1503*******3 /нэг зуун тавин мянга гурван зуун ерэн гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ