2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/11528

 

 

 

 

 

 

 

2025  12 12  191/ШШ2025/11528

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........... дүүрэг, .... дүгээр хороо, .............  байрлах, Г ХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ........... дүүрэг, ...... дүгээр хороо, ... дугаар гудамж, ..... тоот оршин суух, /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 441 дүгээр нээлттэй хорих ангил ял эдэлж буй/ ..... овогт Ц-ийн Г /РД:.........../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,408,488.65 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Г нь Г -тай 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ........ тоот зээлийн гэрээ байгуулан 35,883,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан.

Зээлдэгч Ц.Г нь ....... тоот зээлийн гэрээний хавсралт №1-ний дагуу тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гээрэний үүргээ биелүүлэлгүй 84 хоног хугацаа хэтрүүлэн, банкыг хохироож байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан Ц.Г-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд: үндсэн зээлийн төлбөрт 16,767,323.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 618,271.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22,893.74 төгрөг, нийт 17,408,488.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,408,488.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 6,939,453.44 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,469,035.21 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1,969,035.21 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Г ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Ц.Г д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,408,488.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,408,488.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 6,939,453.44 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,469,035.21 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1,969,035.21 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Г ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч Г ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,992 төгрөгөөс 122,496 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 122,496 төгрөг болон хариуцагч Ц.Г гээс улсын тэмдэгтийн хураамжид 122,496 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Г д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,408,488.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 6,939,453.44 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,469,035.21 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу

2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1,969,035.21 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Г ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,992 төгрөгөөс 122,496 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 122,496 төгрөг болон хариуцагч Ц.Г гээс улсын тэмдэгтийн хураамжид 122,496 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ