2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/11523

 

 

 

 

 

 

 

2025  12 12  191/ШШ2025/11523

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........... дүүрэг, ... дугаар хороо, ..... гудамж, ........ байрлах, К ХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ........ дүүрэг, ... дугаар хороо, ............ дугаар гудамж, ...... тоотод оршин суух, ....... овогт Б-ны Э /РД:............./-т  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,566,110 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч К ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 15,668,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 945,159 төгрөг, хүүнд 421,677 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 784 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 4 дүгээр сараас зөрчиж эхэлсэн.

Б.Эийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн........  .тоот зээлийн гэрээний үлдэгдэл 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,722,841 төгрөг, зээлийн хүү 1,815,422 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,847 төгрөг, нийт 16,566,110 төгрөг байна. Иймд хариуцагч Б.Эээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16,566,110 төгрөгийг гаргуулж, К ХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,566,110 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,166,110 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч К ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нөгөө талаас хариуцагч Б.Э нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,566,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,566,110 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,166,110 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч К ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч К ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,781 төгрөгөөс 120,390.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 120,390.5 төгрөг болон хариуцагч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 120,390.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. К ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,566,110 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,566,110 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг,

2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,166,110 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч К ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч К ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,781 төгрөгөөс 120,390.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 120,390.5 төгрөг болон хариуцагч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 120,390.5төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ