| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/10275/И |
| Дугаар | 191/ШШ2025/11305 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/11305
2025 12 04 191/ШШ2025/11305
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ дүүрэг, ....... дугаар хороо, ..... дугаар хороолол, .......... дугаар давхар, .... тоотод байрлах, Б ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, .......... дүүрэг, .... дүгээр хороо, .... гудамж, ...... тоотод оршин суух, ......... овогт Б-ийн Э /РД:........./-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,096,282.40 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн .......... тоот зээлийн гэрээгээр Б.Э-д 20,000,000 төгрөгийг, сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ........... тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци)-г байгуулан ....... улсын дугаартай BMW X6-E71 маркийн 5UXFG43539L223311 арлын дугаартай автомашины өмчлөлийг шилжүүлэн авсан байдаг.
Манай компани нь зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг зээлдэгчийн хүсэлтийн дагуу хүлээн авагч Н.Б-ийн ........ банк дахь ........ тоот дансанд шилжүүлсэн болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчин 227 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 11,260,000.00 төгрөгийн төлөлтийг хийж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл огт эргэн төлөлт хийгээгүй болно.
Зээлийн гэрээний 2.1.7-д ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 3 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 30 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 5.1, 6.2 дахь хэсэгт заасан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байна.
Манай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр шаардлага тавьсан боловч эргэн төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй байна.
Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир дангаар цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй.
Иймд 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 16,057,970.05 төгрөг, хүүний төлбөр 3,941,266.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,245.50 төгрөг, авлага 11,800 төгрөг, нийт 20,096,282.40 төгрөгийн төлбөртэй байна.
Зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 20,096,282.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,096,282.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,096,282.40 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 8,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8,500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нөгөө талаас хариуцагч Б.Э нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,096,282.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,096,282.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,096,282.40 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 8,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8,500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,650 төгрөгөөс 164,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 164,325 төгрөг болон хариуцагч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 164,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,096,282.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,096,282.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг
2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,096,282.40 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 8,500,000 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8,500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,650 төгрөгөөс 164,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 164,325 төгрөг болон хариуцагч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 164,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ