| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/11599/И |
| Дугаар | 191/ШШ2025/11232 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/11232
2025 12 02 191/ШШ2025/11232
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... дүүрэг, .... дугаар хороо, ......, .......... байрлах, К ХК /РД:.........-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ......... дүүрэг, .... дугаар хороо, .... дүгээр хороолол, ...... дүгээр байр, .... тоотод оршин суух, ....... овогт Б-ийн A /РД:........../-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,934,995 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.A нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 14,476,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан.
Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн хүүнд 1,140 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг огт хийгээгүй болно.
Б.Aыг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ........... тоот зээлийн гэрээний үлдэгдэл 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,476,000 төгрөг, зээлийн хүү 2,401,797 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,198 төгрөг, нийт 16,934,995 төгрөг байна.
Иймд хариуцагч Б.A-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16,934,995 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Б.A-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,934,995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.A нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,934,995 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч , уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,534,995 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч К ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч К ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,625 төгрөгөөс 121,312.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 121,312.5 төгрөг болон хариуцагч Б.A-аас улсын тэмдэгтийн хураамжид 121,312.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.A-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,934,995 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.A нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,934,995 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу
2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг,
2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг,
2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг,
2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг,
2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг,
2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,534,995 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч К ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч К ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,625 төгрөгөөс 121,312.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 121,312.5 төгрөг болон хариуцагч Б.Aаас улсын тэмдэгтийн хураамжид 121,312.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ