Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2026/00023

 

                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

                                       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч .... тоотод оршин суух “..... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч .... тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 24,315,804.18 (хорин дөрвөн сая гурван зуун арван таван мянга найман зуун дөрвөн төгрөг арван найман мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад                                                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь манай компанитай 2024 оны 2 сарын 2-ны өдөр L35102556 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч *******ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7800901832 зээлийн дансны дугаартай, 384,000.00 /гурван зуун наян дөрвөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946558351 банкны тоот дансанд;

2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 7823308209 зээлийн дансны дугаартай, 2,300,000.00 (хоёр сая гурван зуун мянган) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946558351 банкны тоот дансанд;

2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 7100332277 зээлийн дансны дугаартай, 870,000.00 (найман зуун далан мянган) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946558351 банкны тоот дансанд;

2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 7100331507 зээлийн дансны дугаартай, 14,000,000.00 /арван дөрвөн сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946558351 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 2 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 384,000.00 /гурван зуун наян дөрвөн мянган төгрөг/

- Шимтгэл: 7,680.00 /долоон мянга зургаан зуун наян төгрөг/

- Үндсэн хүү: 126,372.82 /нэг зуун хорин зургаан мянга гурван зуун далан хоёр төгрөг наян хоёр мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 22,623.39 /хорин хоёр мянга зургаан зуун хорин гурван төгрөг гучин есөн мөнгө /

- Нийт: 540,676.21 /таван зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан төгрөг хорин нэгэн мөнгө /

2. 2025 оны 2 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 2,300,000.00 /хоёр сая гурван зуун мянган төгрөг/

- Шимтгэл: 46,000.00 /дөчин зургаан мянган төгрөг/

- Үндсэн хүү: 783,386.30 /долоон зуун наян гурван мянга гурван зуун наян зургаан төгрөг гучин мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 140,797.81 /нэг зуун дөчин мянга долоон зуун ерөн долоон төгрөг наян нэгэн мөнгө /

- Нийт: 3,270,184.11 /гурван сая хоёр зуун далан мянга нэг зуун наян дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө /

3. 2025 оны 1 дүгээр сарын 31-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 826,400.17 /найман зуун хорин зургаан мянга дөрвөн зуун төгрөг арван долоон мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 283,566.19 /хоёр зуун наян гурван мянга таван зуун жаран зургаан төгрөг арван есөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 12,091.58 /арван хоёр мянга ерөн нэгэн төгрөг тавин найман мөнгө /

- Нийт: 1,122,057.94 /нэг сая нэг зуун хорин хоёр мянга тавин долоон төгрөг ерөн дөрвөн мөнгө /

4. 2025 оны 1 дүгээр сарын 31-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 14,000,000.00 /арван дөрвөн сая төгрөг/

- Шимтгэл: 140,000.00 /нэг зуун дөчин мянган төгрөг/

- Үндсэн хүү: 5,016,295.89 /таван сая арван зургаан мянга хоёр зуун ерөн таван төгрөг наян есөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 221,090.03 /хоёр зуун хорин нэгэн мянга ерөн төгрөг гурван мөнгө /

- Нийт: 19,377,385.92 /арван есөн сая гурван зуун далан долоон мянга гурван зуун наян таван төгрөг ерөн хоёр мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 5,500.00 /таван мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч *******ээс нийт 24,315,804.18 (хорин дөрвөн сая гурван зуун арван таван мянга найман зуун дөрвөн төгрөг арван найман мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...24,315,804.18 (хорин дөрвөн сая гурван зуун арван таван мянга найман зуун дөрвөн төгрөг арван найман мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 24,315,804.18 (хорин дөрвөн сая гурван зуун арван таван мянга найман зуун дөрвөн төгрөг арван найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нийт 24,315,804.18 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.   

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,315,804.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 24,315,804.18 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,529 төгрөгийн тал хувь болох 139,764 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 139,764 төгрөг 50 мөнгийг төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 139,764 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 24,315,804.18 (хорин дөрвөн сая гурван зуун арван таван мянга найман зуун дөрвөн төгрөг арван найман мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,529 төгрөгийн тал хувь болох 139,764 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 139,764 төгрөг 50 мөнгийг төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 139,764 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭНХМАНДАХ