Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2026/00025

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ...тоот хаягтай, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ... тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 13,731,467,87 (арван гурван сая долоон зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад                                                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Зээлдэгч ******* нь манай компанитай 2025 оны 3 сарын 20-ны өдөр L1000100585 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 7809020999 зээлийн дансны дугаартай, 1.830,000.00 /нэг сая найман зуун гучин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5022955427 банкны тоот дансанд;

2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 7100426868 зээлийн дансны дугаартай, 10.240,000.00 /арван сая хоёр зуун дөчин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5022955427 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон оаталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ оиелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 4 дүгээр сарын 2-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 1,646,999.61 /нэг сая зургаан зуун дөчин зургаан мянга есөн зуун ерөн есөн төгрөг жаран нэгэн мөнгө /

- Шимтгэл: 41,175.00 /дөчин нэгэн мянга нэг зуун далан таван төгрөг/

- Үндсэн хүү: 409,358.36 /дөрвөн зуун есөн мянга гурван зуун тавин найман төгрөг гучин зургаан мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 70,500.61 /далан мянга таван зуун төгрөг жаран нэгэн мөнгө /

- Нийт: 2,168,033.58 /хоёр сая нэг зуун жаран найман мянга гучин гурван төгрөг тавин найман мөнгө /

2. 2025 оны 4 дүгээр сарын 2-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 9,272,818.96 /есөн сая хоёр зуун далан хоёр мянга найман зуун арван найман төгрөг ерөн зургаан мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 2,218,617.20 /хоёр сая хоёр зуун арван найман мянга зургаан зуун арван долоон төгрөг хорин мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 63,498.13 /жаран гурван мянга дөрвөн зуун ерөн найман төгрөг арван гурван мөнгө /

- Нийт: 11,554,934.29 /арван нэгэн сая таван зуун тавин дөрвөн мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг хорин есөн мөнгө /

Иймд зээлдэгч *******гээс үндсэн зээлийн төлбөрт 10,919,818.57 (арван сая есөн зуун арван есөн мянга найман зуун арван найман төгрөг тавин долоон мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,627,975.56 (хоёр сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун далан таван төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133,998.74 (нэг зуун гучин гурван мянга есөн зуун ерөн найман төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг, шимтгэл 41,175.00 (дөчин нэгэн мянга нэг зуун далан таван) төгрөг, нотариатын зардал 8.500 (найман мянга таван зуун) төгрөг, нийт 13,731,467.87 (арван гурван сая долоон зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..Нэхэмжилсэн 13,731,467,87 төгрөгийг төлж барагдуулна. Өвчний учир төлж чадаагүй болно.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК нь хариуцагч С.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 13,731,467,87 (арван гурван сая долоон зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 13,731,467,87 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.   

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,731,467,87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 13,731,467,87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,607 төгрөгийн тал хувь болох 113,303 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 113,303 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 113,303 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 13,731,467,87 (арван гурван сая долоон зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,607 төгрөгийн тал хувь болох 113,303 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 113,303 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 113,303 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭНХМАНДАХ