| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00021/И |
| Дугаар | 157/ШШ2026/00026 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2026/00026
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ........................тоот хаягтай, “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч .......... тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 971,000 (есөн зуун далан нэгэн мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Батцэрэн овогтой Ган- нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "Нэткапитал ******* ******* ББСБ ХХК"-с 10433830197 дугаартай зээлийн гэрээ байгуулж 700,000 (долоон зуун мянган) төгрөгийн зээлийг 120 (нэг зуун хорин) сарын хугацаатай, сарын 5.0% (таван) хувийн хүүтэйгээр зээлж авсан болно. "Нэткапитал ******* ******* ББСБ” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлдэгчийн 10433830197 тоот дансанд 700,000 (долоон зуун мянга) төгрөгийг олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь 10433830197 тоот данстай зээлийн үндсэн зээлд .00 төгрөг, үндсэн хүүнд 46,356.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,353.25 төгрөгийг төлсөн. "Нэткапитал ******* ******* ББСБ” ХХК-н зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 171, үндсэн зээлийн үддэгдэл 700,000 төгрөг, үндсэн хүү 231,288.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,711.31 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 971,000 төгрөг. Иймд хариуцагч Б.*******-гөөс 971,000 (есөн зуун далан нэгэн мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* *******- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...971,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******-******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 971,000 (есөн зуун далан нэгэн мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК, хариуцагч Б.*******- нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 971,000 (есөн зуун далан нэгэн мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******- нь нэхэмжлэлийн шаардлага болох 971,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Б.*******- нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 971,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,854 төгрөгийн тавин хувь болох 13,927 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 13,927 төгрөгийг, хариуцагч Б.*******-гөөс улсын тэмдэгтийн хураамж 13,927 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 971,000 (есөн зуун далан нэгэн мянга) төгрөгийг хариуцагч Б.*******- нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,854 төгрөгийн тавин хувь болох 13,927 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 13,927 төгрөгийг, хариуцагч Б.*******-гөөс улсын тэмдэгтийн хураамж 13,927 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.*******- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ