Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2026/00028

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч .... дүгээр багт хаягтай, “.....” ХХК-ийн ..... тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ............. тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,766,629,63 (найман сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун хорин есөн төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

                            ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “..........” ХК-ийн ................ тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн ******* овогтой ******* нь Хасбанкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1430089870 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 11,393,535.58 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 09 сарын 11-ны өдөр зээлдэгч Ж.*******ын Хасбанк дахь 5004750297 тоот дансанд 11,393,535.58 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430089870 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 07 сарын 11 -ны өдрөөс эхлэн төлөлгүй 166 хоног хугацаа хэтрүүлээд баина. Иимд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх 8,766,629.63 (найман сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун хорин есөн төгрөг жаран гурван мөнгө) төгрөгийг хариуцагч Ж.*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...8,766,629.63 төгрөгийг төлж барагдуулна. Ажилд орох анкет өгсөн, одоогоор ажилгүй байгаа” гэв.

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “......” ХК-ийн .................. нь хариуцагч Ж.******* холбогдуулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,766,629,63 (найман сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун хорин есөн төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч “.....” ХК-ийн ..... төв, хариуцагч Ж.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,766,629,63 (найман сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун хорин есөн төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,766,629,63 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.  

 

 5.Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,766,629,63 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,216 төгрөгийн тал хувь болох 77,608 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 77,608 төгрөгийг, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамж 77,608 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “....” ХК-ийн ....... тооцооны төвийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,766,629,63 (найман сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун хорин есөн төгрөг жаран гурван мөнгө) төгрөгийг хариуцагч Ж.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “.....” ХК-ийн ...... тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,216 төгрөгийн тал хувь болох 77,608 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 77,608 төгрөгийг, хариуцагч Ж.С улсын тэмдэгтийн хураамж 77,608 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “.....” ХК-ийн .....тооцооны төвд олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ