2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/09897

 

 

 



 

 

2025 11 14 191/ШШ2025/09897

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан би,

Нэхэмжлэгч: Д******* овогт Ц*******ийн Б******* /*******/,

Нэхэмжлэгч: Б******* овогт Я*******ын М /*******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Мын Т******* /*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 21,139,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б*******, Я.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Т******* нь нэхэмжлэгч нараас 2024 оны 04 сарын 04-ний өдрөөс 04 сарын 07-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр нийт 47,000,000 төгрөгийг ноолуур авч ирж өгнө гээд өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авсан. Үүнд:

1. 2024 оны 04 сарын 04-нд нэхэмжлэгч Ц.Б*******ийн Хаан банкны тоот данснаас хариуцагч М.Т*******гийн Хаан банкны тоот дансанд 7,000,000 төгрөг,

2. 2024 оны 04 сарын 04-нд нэхэмжлэгч Я.Мийн Хаан банкны тоот данснаас хариуцагч М.Т*******гийн Хаан банкны тоот дансанд 5,000,000 төгрөг,

3. 2024 оны 04 сарын 05-нд нэхэмжлэгч Я.Мийн Хаан банкны тоот данснаас хариуцагч М.Т*******гийн Хаан банкны тоот дансанд 30,000,000 төгрөг,

4. 2024 оны 04 сарын 07-нд нэхэмжлэгч Я.Мийн Хаан банкны тоот данснаас хариуцагч М.Т*******гийн Хаан банкны тоот дансанд 5,000,000 төгрөг, нийт 47,000,000 төгрөг,

Уг мөнгөнөөс хариуцагч М.Т******* нь дараах байдлаар 25,860,500 төгрөгт тооцож, ямааны арьс, ноолуур өгч, мөн 9,300,000 төгрөг болон 2,500,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнд:

1. 2024 оны 04 сарын 12-нд 1 ширхэг ямааны арьсыг 50,000 төгрөгөөр тооцож 30 ширхэг арьс өгсөн ба энэ нь 1,500,000 төгрөг, 1 ширхэг борлонгийн арьсыг 37,000 төгрөгөөр тооцож 16 ширхэг борлонгийн арь өгсөн ба энэ нь 592,000 төгрөг болсон.

2. 2024 оны 04 сарын 12-нд 1 кг ноолуурыг 176,500 төгрөг /Хэнтий аймгийн ноолуур/-өөр тооцож, 18.7 кг ноолуурыг өгсөн бөгөөд энэ 3,300,500 төгрөг, 1кг ноолуурыг 168,000 төгрөг /Булган аймгийн ноолуур/-өөр тооцож, 37.9 кг ноолуурыг өгсөн бөгөөд энэ 6,367,000 төгрөг тус тус болсон.

3. 2024 оны 04 сарын 13-нд 1 ширхэг ямааны арьсыг 50,000 төгрөгөөр тооцож 8 ширхэг арьс өгсөн ба энэ нь 400,000 төгрөг, 1 ширхэг борлонгийн арьсыг 37,000 төгрөгөөр тооцож 3 ширхэг борлонгийн арьс өгсөн ба энэ нь 111,000 төгрөг болсон.

4. 2024 оны 04 сарын 16-нд 1 ширхэг ямааны арьсыг 50,000 төгрөгөөр тооцож 21 ширхэг арьс өгсөн ба энэ нь 1,050,000 төгрөг, 1 ширхэг борлонгийн арьсыг 37,000 төгрөгөөр тооцож 20 ширхэг борлонгийн арьс өгсөн ба энэ нь 740,000 болсон,

5. 2024 оны 04 сарын 14-д хариуцагч М.Т*******гийн Хаан банкны тоот данснаас нэхэмжлэгч Я.Мийн Хаан банкны тоот дансанд 9,300,000 төгрөг, мөн 2024 оны 04 сарын 29-д 2,500,000 төгрөгийг тус тус буцаалт гэсэн агуулгатайгаар өгсөн.

Дээрх байдлаар хариуцагч нь нэхэмжлэгч нараас нийт 47,000,000 төгрөгийг авснаас нийт 25,860,500 төгрөгийн үнийн дүн бүхий ямааны болон борлонгийн арьс, ноолуур өгч, 11,800,000 төгрөгийг буцаан өгсөн. Харин үлдэгдэл 21,139,500 төгрөгт ноолуур өгөөгүй, мөнгийг буцаан өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч нараас үлдэгдэл 21,139,500 төгрөгийг буцаан төлөхийг шаардахад удахгүй өгнө, мөнгө орж ирэнгүүт өгнө, түр хүлээж байгаа ч гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл төлөөгүй. Сүүлд буюу 2024 оны 04 сарын 29-ний өдөр хариуцагч нь өөрийн гараар М.Т******* би 2024 оны 04 сарын 29-ний өдөр 21,139,500 төгрөг авсан нь үнэн болно. Уг мөнгийг 2024 оны 11 сарын 15-ны дотор өгч тооцоо дуусгана. РД:******* гэж бичиж өгсөн. Гэтэл түүний амлалт болох 2024 оны 11 сарын 15-ны өдөр болсон ч мөнгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс арга буюу шүүхэд хандан шийдвэрлүүлэхээс өөр арга үгүйд хүрээд байна. Нэхэмжлэгч нар уг мөнгөө авч чадахгүй байгаагаас нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол хохирч байна. Хариуцагчид өгсөн мөнгө нь нэхэмжлэгч бидний гэр бүлийн ноолуур худалдан борлуулах бизнесийн үйл ажиллагаа явуулдаг мөнгө бөгөөд нэхэмжлэгч нарын данснаас тус тус шилжүүлсэн тул хамтран нэхэмжлэгчээр шаардаж байгаа болно.

Иймд хариуцагчаас 21,139,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт тус бүрт 10,569,750 төгрөгийг олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.Т******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М овогтой Т******* би Ц.Б*******, Я.М нарын нэхэмжилсэн 21,139,500 /хорин нэгэн сая, нэг зуун гучин есөн мянга, таван зуу/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б*******, Я.М нар нь М.Т*******д холбогдуулан 21,139,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Т******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,139,500 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б*******, Я.М нарт төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б*******, Я.М нарт нэхэмжлэлийн шаардлага болох 21,139,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч М.Т*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б*******, Я.М нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 264,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 132,000 төгрөгийг буцааж, хариуцагч М.Т*******гаас 132,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б*******, Я.М нарт тус тус олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.АМАРБАЯСГАЛАН